2 КОРИНТ 7

7
1Хайрт хүмүүс минь, эдгээр амлалтууд байгаа тул бид өөрсдийгөө махан биеийн ба сүнсний бүх л бузар булайгаас цэвэрлэе. Ингэхдээ Бурханаас эмээж, ариун байдлыг төгс болгоё.
2Бидэнд зориулж зүрх сэтгэлдээ өрөө гарга. Бид хэнийг ч буруутгаагүй, хэнийг ч завхруулаагүй, хэнийг ч мэхлээгүй. 3Та нарыг зэмлэх гэж би хэлээгүй. Учир нь хамтдаа үхэж, хамтдаа амьд байхын тулд та нар бидний зүрхэнд байдаг гэж би урьд нь хэлсэн. 4Би та нарын өмнө асар их зориг гаргаж байна. Та нарын талаарх миний сайрхал үлэмж их билээ. Би тайвшралаар дүүрсэн юм. Өөрсдийн бүх зовлонгууд дотор би баяр хөөрөөр бялхаж байна.
5Бид Македонид очсон ч гэсэн бидний махан бие амарсангүй. Гэвч бид тал бүрээсээ зовлон амсаж, гаднаа тэмцэлтэй, дотроо айдастай байв. 6Гэвч дарамтанд байгсдыг тайвшруулагч Бурхан Титийн ирэлтээр биднийг тайвшруулав. 7Зөвхөн түүний ирэлтээр ч бус, мөн та нараас болж тайвширсан түүний тайвшралаар юм. Миний төлөөх та нарын хүсэл тэмүүлэл, уй гашуу, зүтгэлийн талаар тэр бидэнд мэдэгдсэн тул би бүр улам илүү баярласан юм. 8Хэрэв би та нарыг захидлаараа гашуудуулсан бол үүндээ харамсахгүй байна. Учир нь тэр захидал хэдийгээр түр зуур ч гэлээ та нарыг гашуудуулсан гэдгийг би мэдээд үнэндээ харамссан. 9Та нарыг гашуудуулсандаа бус, харин гэмштэл чинь гашуудуулсандаа би одоо баярлаж байна. Учир нь биднээс болж ямар ч хохирол амсахгүйн тулд та нар Бурханы хүслийн дагуу гашуудсан юм. 10Бурханы хүслийн дагуух гашуудал нь үл харамсах гэмшлийг бий болгон авралд хүргэдэг аж. Харин ертөнцийн гашуудал нь үхлийг бий болгодог. 11Энэхүү бурханлаг гашуудал нь та нарын дотор ямар хэрсүү байдал, зөвтгөл, эгдүүцэл, айдас, халуун хүсэл, зүтгэл, шийтгэл бий болгосныг харагтун. Та нар цэвэр гэдгээ энэ хэрэгт алив бүхнээр харууллаа. 12Гэхдээ би гомдоогчийн төлөө бус, гомдогчийн ч төлөө бус, харин бидний төлөөх та нарын хичээл зүтгэлийг Бурханы өмнө өөрсдөд чинь мэдүүлэхийн тулд та нарт хандаж бичсэн юм шүү. 13Тийм учраас бид тайвширсан.
Бидний тайвшралын зэрэгцээ Титийн баяр хөөрөнд бид бүр ч их баярласан. Яагаад гэвэл түүний сүнс та бүгдээс болж сэргэсэн байв. 14Хэрэв би түүнд та нарыг ямар нэгэн байдлаар магтсан байлаа ч би ичээгүй. Харин бид та нарт бүхнийг үнэнээр хэлсэн шиг түүнчлэн бидний сайрхал Титийн өмнө үнэн болов. 15Та нар айж, дагжин байж түүнийг хүлээн авсан болон та бүгдийн дуулгавартай байдлыг тэр санахдаа зүрх нь улам бүр та нар уруу ханддаг. 16Ямар ч юманд та нарт найддагтаа би баярладаг.

Одоогоор Сонгогдсон:

2 КОРИНТ 7: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү