ДЭД ХУУЛЬ 17
17
1Чи өөрийн Бурхан ЭЗЭНд өө сэвтэй, ямар нэгэн согогтой үхэр, хонийг бүү өргө. Учир нь тэр чинь чиний Бурхан ЭЗЭНий өмнө жигшүүрт зүйл юм.
2ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй хотуудын аль нэгэнд, та нарын дунд суудаг эрэгтэй, эмэгтэй хэн нэгэн хүн Түүний гэрээг зөрчин, ЭЗЭН Бурханы чинь өмнө муу үйл хийж, 3миний тушаасны эсрэг өөр бурхдад очиж, зарагдан тэдэнд, эсвэл нар, сар, тэнгэрийн алив эрхэст мөргөвөөс 4энэ нь чамд мэдэгдэж, чи түүний тухай сонссон бол сайтар шалгаж үз. Хэрэв тэр нь үнэн байгаад, Израильд ийм жигшүүрт хэрэг гарсан гэдэг нь батлагдвал 5чи тийм бузар муу хэрэг хийсэн тэр эрийг, эсвэл тэр эмийг хотын дааман хаалга уруу аваачиж, чулуу чулуудаж ал. 6Алуулах хүнийг хоёроос гурван гэрчийн амаар алагтун. Харин ганц гэрчийн амаар бүү ал. 7Түүнийг алах үед эхлээд түүний эсрэг гэрч нарын гар хүрч, дараа нь бусад бүх хүмүүсийн гарыг хүргэ. Та нар өөрсдийнхөө дундаас муу муухай хэргийг тэгж зайлуул.
8Хэрэв хотын чинь доторх маргаанаас бие биеийнхээ цусыг урсгасан юм уу, бие биетэйгээ маргалдсан, эсвэл бие биеэ зодсон зэрэг шийдвэрлэхэд хэцүү хэрэг гарвал чи босож ЭЗЭН Бурханыхаа сонгож авах газар уруу явж, 9Леви овгийн тахилч юм уу, тэр үед байх шүүгч дээр очиж тэдний тухай асууж лавла. Тэгвэл тэд чамд хэрхэн шүүн хэлэлцэхийг заана. 10Чи ЭЗЭНий сонгон авах газраас тэдний чамд өгсөн шийдвэрийн ёсоор гүйцэтгэ. Чи тэдний заасан бүхнийг ёсоор гүйцэтгэхийг анхаар. 11Тэдний чамд зааж өгөх хуулийн зүйл анги, тэдний чамд хэлж өгсөн шийдвэрийн ёсоор гүйцэтгэ. Тэдний чамд хэлсэн үгээс баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай. 12ЭЗЭН Бурхандаа үйлчлэхээр тэнд зогсож буй тахилч юм уу, шүүгчийг сонсохгүй давлиун загнах хүн байвал тэр хүнийг алах ёстой. Израилиас муу муухайг ингэж зайлуул. 13Тэгвэл бүх хүмүүс түүнийг сонсож, айгаад дахин тийм давлиун явдал гарахгүй.
14ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газарт чи хүрч очоод, түүнийг эзэмшиж, тэнд оршин суухдаа “Бидний эргэн тойронд байгаа бүх үндэстнүүдийнх шиг өөрсдийнхөө дээр хааныг залъя” гэвэл 15чи заавал ЭЗЭН Бурханыхаа сонгох хүнийг л өөрийнхөө дээр суух хаанаар зал. Чи ах дүүсийнхээ хэн нэгийг өөрийнхөө дээр суух хаан болго. Харин чиний ах дүү биш, харийн хүнийг өөрийнхөө дээр суух хаанаа бүү болго. 16Тэрээр өөрийнхөө төлөө адуугаа өсгөх ч ёсгүй, адуугаа өсгөхөөр хүмүүсийг Египет уруу буцаах ч ёсгүй. Учир нь ЭЗЭН “Та нар энэ замаар дахин хэзээ ч буцах ёсгүй” гэж та нарт айлдсан билээ. 17Тэр хүн өөртөө олон эхнэр авч зүрх нь уруу татагдах ёсгүй. Тэрээр өөртөө зориулан алт мөнгөө арвижуулж болохгүй.
18Тэрээр хаан ширээнд залрангуутаа Леви овгийн тахилч нарын өмнө байдаг энэ номоос энэ хуулийг өөртөө хуйлмал ном дээр хуулан бичиж аваад, 19өөртөө хадгалж түүнийгээ амьдралынхаа бүхий л өдрүүдийн турш унших ёстой. Энэ нь тэр хүн энэ хуулийн бүх үгсийг, эдгээр зарлигийг хянан сахиснаараа өөрийн Бурхан ЭЗЭНээс айн эмээхийг сурахын тулд бөгөөд 20түүний зүрх нь ах дүү нараасаа дээгүүр өргөгдөхгүйн тулд, хууль дүрмээс баруун тийш ч, зүүн тийш ч хазайхгүйн тулд юм. Ингэснээр тэр өөрөө болон хөвгүүд нь Израилийн дунд урт удаан хаанчилна.
Одоогоор Сонгогдсон:
ДЭД ХУУЛЬ 17: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: