ДЭД ХУУЛЬ 18
18
1Левийн тахилч нар буюу Левийн бүх овог нь Израилийн дунд хувь ч үгүй, өв ч үгүй болно. Тэд ЭЗЭНд галаар өргөх тахил болон Түүний хувиас идэх болно. 2Тэд ах дүү нарынхаа дунд өвгүй байна. Учир нь ЭЗЭН тэдэнд амласан ёсоороо Өөрөө тэдний өв байх юм.
3Ард түмний өргөлөөс тахилчийн авах хувь нь тахилд өргөх үхэр, хонины хаа, хоёр эрүү, гэдэс дотор болно. Эдгээрийг тахилчид өгөх ёстой. 4Чи түүнд үр тарианыхаа дээж, шинэ дарс, тос, хонины ноосныхоо дээжийг өгөх ёстой. 5ЭЗЭН Бурхан чинь танай бүх овгуудын дундаас түүнийг болон түүний хөвгүүдийг үүрд ЭЗЭНий нэрээр зогсоон, үйлчлүүлэхийн тулд сонгожээ.
6Израилийн бүх газар нутаг дээрх аль нэгэн хотод амьдран суудаг Леви хүн тэндээсээ явж, ЭЗЭНий сонгосон газарт чин сэтгэлээрээ хүрч ирвэл 7тэрээр ЭЗЭНий өмнө тэнд зогсож байгаа бүх Леви ах дүүсийнхээ нэгэн адил ЭЗЭН Бурханыхаа нэрээр үйлчлэх болно. 8Түүний авах хувь нь тэдэнтэй адил байх бөгөөд эцгээс өвлөсөн хөрөнгийг худалдаж олсон мөнгө нь ч бас түүнийх болно.
9ЭЗЭН Бурханы чинь чамд өгч байгаа тэр газарт чи хүрч очихдоо, тэндхийн үндэстнүүдийн жигшүүрт үйлсийг бүү дуурайгтун. 10Та нарын дунд, хүү юм уу, охиноо галын дундуур гаргагчид, мэргэ төлөгч, совин тайлагч, ид шидтэн, илбэчин, 11хараалч, сүнс зуучлагч, хар домч, сүнс дуудагч бүү байг. 12Эдгээрийг үйлдэгч хэн боловч ЭЗЭНд жигшүүртэй юм. Ийм жигшүүрт үйлээс болж ЭЗЭН Бурхан чинь чиний өмнөөс тэднийг хөөн гаргана. 13Чи өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө төгс бай.
14Чиний хөөж гаргах эдгээр үндэстнүүд нь совин тайлагч, мэргэ төлөгчдийг сонсдог. Харин чиний хувьд, ЭЗЭН Бурхан чинь чамайг тэгэхийг зөвшөөрөхгүй. 15ЭЗЭН Бурхан чинь чиний төлөө та нарын дундаас, ах дүү нарын чинь дотроос над шиг нэгэн эш үзүүлэгчийг гаргаж ирнэ. Та нар түүнийг сонсогтун. 16Энэ нь Хореб ууланд чуулган болсон тэр өдөр чи ЭЗЭН Бурханаасаа гуйсан бүхний чинь дагуу юм. Тэгэхэд чи ‘’ЭЗЭН Бурханы минь дуу хоолойг надад дахин бүү сонсгооч. Энэ их галыг надад дахин бүү харуулаач. Би үхчих вий’’ гэж хэлсэн билээ. 17ЭЗЭН надад “Тэдний хэлсэн үг зөв байна. 18Би тэдний ах дүү нарынх нь дундаас чам шиг нэгэн эш үзүүлэгчийг гаргаж, Өөрийнхөө үгийг түүний аманд тавина. Миний түүнд тушаах бүхнийг тэр тэдэнд хэлнэ. 19Миний нэрээр түүний хэлэх Миний үгийг сонсохгүй хэн бүхэн Миний шийтгэлийг хүлээх болно. 20Харин Миний хэлэгтүн гэж тушаагаагүй үгийг эш үзүүлэгч Миний нэрээр дураараа яривал, эсвэл өөр бурхдын нэрээр яривал тэр эш үзүүлэгч үхэх болно” гэсэн. 21Та нар дотроо “ЭЗЭНий айлдаагүй үг гэдгийг бид яаж мэдэх билээ?” гэж бодох биз ээ. 22Хэрэв эш үзүүлэгчийн ЭЗЭНий нэрээр хэлсэн зүйл болох ч үгүй, биелэх ч үгүй байвал тэр нь ЭЗЭНий айлдсан үг биш. Тэр эш үзүүлэгч үүнийг дураараа хэлсэн байх тул чи түүнээс бүү ай.
Одоогоор Сонгогдсон:
ДЭД ХУУЛЬ 18: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: