ИСАИА 22
22
1Үзэгдлийн хөндийн тухай зөн.
Эдүгээ та нарт юу тохиолдоод,
та нар бүгдээрээ байшингийн орой дээр гараа вэ?
2Их шуугиан, хөл үймээн ихтэй, цэнгэлтэй хот оо.
Чиний алагдсан хүмүүс илдэнд алагдсангүй, тулаанд үрэгдсэнгүй.
3Чиний бүх захирагч хамтдаа зугтсан бөгөөд нум сумгүйгээр олзлогдов.
Тэд хол зугтсан боловч олдсон, та нар бүгдээрээ хамтдаа хоригдол болно.
4Ийм учраас би
“Харцаа надаас холдуул. Би гашуудан уйлъя.
Миний ард түмний охины сүйрлээс болж намайг тайвшруулах гэж бүү оролд” гэв.
5Учир нь түмэн цэргийн БУРХАН Эзэнд үзэгдлийн хөндийд сандаргах хийгээд гишгэх ба түйвээх нэг өдөр бий.
Энэ бол хэрмийг нурааж,
уулын эсрэг хашхирах өдөр юм.
6Елам тэрэгнүүд ба морьтой хүмүүсийн хамт саадгаа авч,
Кир бамбайг ил гаргав.
7Чиний шилмэл сайн хөндийнүүд тэргээр дүүрч,
морьтонгууд дааман хаалган дээр жагсав.
8Тэр Иудагийн халхавчийг зайлуулав.
Тэр өдөр та нар ойн сууцан дахь зэвсэгтээ найдна.
9Давидын хотын хэрмэн дэх цоорхой олон байгааг та нар үзсэн.
Та нар доод цөөрмийн усыг хураав.
10Тэгээд та нар Иерусалимын байшингуудыг тоолж,
хэрмийг бэхлэхийн тулд байшингуудыг нураав.
11Та нар хуучин цөөрмийн усанд зориулан хоёр хэрмийн хооронд усан сан барьсан.
Гэвч та нар үүнийг хийсэн Нэгэнд үл найдан,
үүнийг өнө эрт төлөвлөсөн Нэгэнийг анхаараагүй.
12Тэр өдөр түмэн цэргийн БУРХАН Эзэн та нарыг таар нөмрөн, үсээ хусан,
гашуудан уйлаач хэмээн дуудсан боловч,
13та нар харин зугаа цэнгэл, баяр хөөр болж,
үхэр нядалж, хонь алж, мах идэж, дарс ууж байна.
“Маргааш бид үхэж магадгүй.
Тиймээс идэцгээе, ууцгаая!” гэцгээж байна.
14Гэвч түмэн цэргийн ЭЗЭН Өөрийгөө надад илчлээд
“Та нарыг үхтэл энэ нүгэл үнэхээр цагаатгагдахгүй” гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн айлдав.
15Түмэн цэргийн БУРХАН Эзэн айлдаж байна.
“Ирэгтүн. Ордны даамал болох, энэхүү нярав Шебна уруу очигтун.
16«Чи энд юу хийж байгаа юм бэ? Энд өөртөө булш цавчиж,
өндөрлөг дээр өөртөө бунхан цавчиж,
хадан дотор өөртөө зориулан амрах газар сийлэх эрх чамд хэн өгсөн бэ?
17Үзэгтүн, хүн ээ!
ЭЗЭН чамайг хүчтэйгээр шидэх гэж байна.
Тэр чамайг чанга базах гэж байна.
18Тэр чамайг бөмбөг шиг чанга эргүүлэн,
өргөн уудам улс уруу шиднэ.
Чи тэнд үхнэ.
Тэнд чиний тансаг тэрэг үлдэж,
чи өөрийнхөө эзний гэрийн ичгүүр нь болно».
19Би чамайг албанаас чинь буулгана.
Би чамайг байр сууриас чинь доош татна.
20Тэр өдөр Би Хелкиагийн хүү,
Өөрийн боол Елиакимыг дуудна.
21Би түүнийг чиний дээлээр хувцаслаж,
чиний бүсээр бүслэн,
чиний эрх мэдлийг түүнд хариуцуулна.
Тэрээр Иерусалимын оршин суугчид,
Иудагийн гэрийн эцэг болно.
22Би түүний мөрөн дээр Давидын гэрийн түлхүүрийг тавина.
Түүнийг нээхэд хэн ч хаахгүй,
түүнийг хаахад хэн ч онгойлгохгүй.
23Би түүнийг хатуу газарт хадаас шиг шаана.
Тэр нь эцгийнхээ гэрт алдрын сэнтий болно.
24Үр удам, хойч үе ба жижиг сав суулганууд бүгдээрээ, хул аягануудаас бүх ваар савнууд хүртэл буюу эцгийнх нь гэрийн бүх алдрыг тэд түүний дээр өлгөнө. 25“Тэр өдөр хатуу газарт хадсан хадаасыг зайлуулна. Тэр хугарч унана. Түүний дээр өлгөгдсөн ачаа ч тасарна” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглав. Учир нь ЭЗЭН ийнхүү айлдсан юм.
Одоогоор Сонгогдсон:
ИСАИА 22: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: