ИСАИА 23

23
1Тирийн тухай зөн.
Таршишийн хөлөг онгоц оо, уйлагтун!
Тир устаж, орон байр, орогнох газаргүй болов.
Үүнийг Кипр орноос тэдэнд мэдэгдэв.
2Эргийн оршин суугчид болон Сидоны наймаачид аа, чимээгүй байгтун.
Танай элч нар тэнгисийг гатлан,
3их усан дээр байсан.
Тирийн орлого нь Шихорын үр тариа,
Нилийн ургац бөгөөд тэрээр үндэстнүүдийн зах зээлийн газар байсан юм.
4Сидон оо, далайн цайзууд аа. Ичигтүн гэж далай хэлнэ.
“Би хүүхэд төрүүлэх гэж зовоогүй.
Би хөвгүүдийг өсгөж, охидыг хүмүүжүүлээгүй” гэж өгүүлэв.
5Египетэд мэдээ хүрмэгц, тэд Тирийн сургаас болж, ихэд гашуудна.
6Таршишийн хажуугаар өнгөрөгтүн.
Эрэг хавьд суугчид аа, уйлагтун.
7Энэ нь эртний гаралтай,
хөлийг нь алс хол газруудыг эзэмшихэд ашиглаж ирсэн,
та нарын наргиант хот уу?
8Наймаачид нь, ноёд, худалдаачид нь дэлхийд хүндлэгдсэн,
титмүүдийн соёрхолт Тирийн эсрэг хэн үүнийг төлөвлөсөн бэ?
9Бүх гоо үзэсгэлэнгийн бардамналыг гутаан,
дэлхийд хүндлэгдсэн бүгдийг доромжлохын тулд түмэн цэргийн ЭЗЭН үүнийг төлөвлөсөн юм.
10Таршишийн охид оо, өөрийнхөө нутгаар Нил мөрөн мэт дайран өнгөр.
Тэнд ямар ч боомт алга.
11Тэр мутраа далайн дээгүүр сунгаж,
хаанчлалуудыг донсолгов.
ЭЗЭН Канааны цайзуудыг эвдэх тушаал буулгав.
12Тэр “Сидоны дарагдсан, онгон охин минь.
Чи цаашид хөөрөн баясахгүй.
Бос, Киприйг дайран өнгөр.
Тэнд ч гэсэн чи ямар ч амралт олохгүй” гэж айлдав.
13Халдеичуудын нутгийг харагтун. Энэ бол байгаагүй ард түмэн. Ассири түүнийг цөлийн амьтдын байр болгов. Тэд бүслэлтийн цамхгууд босгож, тэндхийн орд харшуудыг дээрэмдэж, балгас болгосон.
14Таршишийн хөлөг онгоцнууд аа, уйлагтун.
Учир нь танай бэхлэлт устсан. 15Тэр өдөр ирэхэд, нэг л хааны өдрүүд мэт далан жилийн туршид Тир мартагдана. Далан жилийн эцэст янхны дуунд гардаг шиг зүйл Тирд тохиолдоно.
16«Мартагдсан янхан аа.
Өөрийгөө сануулахын тулд босоо ятгаа аваад,
хотоор явж, сайхан тоглож, олон дуу дуулаач».
17Далан жилийн эцэст ЭЗЭН Тирд айлчилна. Тэгэхэд Тир янхан болж, биеэ үнэлсний хөлсийг дахин авч, газрын гадарга дээрх дэлхийн бүх хаанчлалтай садарлах болно. 18Түүний ашиг, биеэ үнэлсний хөлс нь ЭЗЭНд зориулагдана. Түүний орлого нь нөөцлөгдөхгүй, хадгалагдахгүй, харин ЭЗЭНий өмнө амьдрах хүмүүсийн сайн хоол, сайхан хувцсанд зориулагдана.

Одоогоор Сонгогдсон:

ИСАИА 23: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү