ИСАИА 26
26
1Тэр өдөр Иудагийн нутагт энэ дуу дуулагдана.
“Бидэнд хүчирхэг хот байна.
Авралд зориулан Тэрээр хэрэм, бэхлэлт босгосон.
2Дааман хаалгаа нээн, итгэмжит байдлыг сахигч нэгэнийг болон шударга зөв үндэстнийг оруул.
3Танд итгэдэг учраас бодол санаагаар бат зогсогч хүнийг Та төгс амар тайван дотор хамгаална.
4Үүрд ЭЗЭНд итгэгтүн.
Учир нь ЭЗЭН БУРХАН дотор мөнхийн Хад бий.
5Өндөрт залрагчдыг Тэрээр номхтгож, халдашгүй хотыг доройтуулан,
газарт унаган шороонд шиднэ.
6Түүнийг зүдрэгсэд, ядуусын хөл гишгэлж дэвсэлнэ”.
7Зөв шударгын зам нь дардан ажээ.
Өө, Зөвт Нэгэн ээ, зөв хүний замыг тэгшхэн тавиач.
8ЭЗЭН минь. Таны шүүлтийн замаар алхахдаа бид Таныг хүсэн хүлээнэ.
Таны нэр, тэр ч байтугай Таны дурсамж бол бидний сэтгэлийн хүсэл болой.
9Шөнөөр миний сэтгэл Таныг хүсэмжлэн,
үнэхээр миний сүнс өөрийнхөө дотор Таныг шаргуу эрэлхийлнэ.
Дэлхий Таны шүүлтийг эдлэх үед ертөнцийн суугчид зөв явдалд суралцана.
10Нүгэлтэн энэрэл хайрыг үзэвч зөв явдлыг сурдаггүй.
Зөв шударгын газарт тэрээр бурууг үйлдэн,
ЭЗЭНий цог жавхланг мэдэрдэггүй.
11ЭЗЭН, Таны мутар өргөгдөвч тэд үздэггүй.
Та хүмүүсийн төлөөх Өөрийн зүтгэлийг тэдэнд харуулж тэднийг ичээгээч.
Үнэхээр Таны дайснуудыг гал залгина.
12ЭЗЭН, Та мөн бидний төлөө бүх үйлсийг минь бүтээсэн учраас Та бидний төлөө энхийг тогтооно.
13Аяа, бидний Бурхан ЭЗЭН,
Танаас өөр эзэд биднийг захирсан боловч
зөвхөн Танаар дамжуулан бид Таны нэрийг дурдах болно.
14Үхдэл нь амьдрахгүй,
салан одсон сүнснүүд босохгүй.
Тиймээс Та тэднийг шийтгэн устгаж,
тэдний аливаа дурсамжийг арилгасан.
15ЭЗЭН минь, Та үндэстнийг олшруулж,
үндэстнийг өсгөж, Та алдаршлаа.
Газрын бүх хязгаарт Та хүрсэн.
16ЭЗЭН минь, тэд шаналахдаа Таныг эрсэн.
Таны гэсгээлт тэдний дээр байхад тэд зөвхөн шивнэн залбирч л чадна.
17Жирэмсэн эмэгтэй төрөхдөө зовон,
өвдөх шаналлаасаа болж орилдог шиг
ЭЗЭН минь бид Таны өмнө ийм л байсан.
18Бид жирэмслэн, өвдсөн боловч салхи төрүүлж байгаа мэт байна.
Бид дэлхийн төлөөх чөлөөлөлтийг гүйцээж чадсангүй.
Ертөнцийн суугчид ч төрүүлсэнгүй.
19Таны үхэгсэд амилж, тэдний цогцос босно.
Тоосонд хэвтэгчид ээ! Бос, баярлан хашхирагтун.
Таны шүүдэр нь гэрлүүдийн шүүдэр мэт билээ.
Газар нь сүнс сүгүүдийг гаргана.
20Миний ард түмэн, ирцгээ.
Өрөөндөө ороод хаалгаа хаагтун.
Уур хилэн өнгөртөл, түр зуур нуугдагтун.
21Учир нь ЭЗЭН дэлхийн оршин суугчдыг нүглийнх нь төлөө шийтгэхээр
Өөрийнхөө газраас ирэх гэж байна.
Дэлхий асгарсан цусыг илчлэн,
алагдагсдыг дахин далдлахгүй.
Одоогоор Сонгогдсон:
ИСАИА 26: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: