ИСАИА 66
66
1ЭЗЭН үүнийг айлдаж байна.
“Тэнгэр бол Миний сэнтий,
газар бол Миний хөлийн гишгүүр билээ.
Тэгээд та нар Надад хаана нь өргөө барих юм бэ?
Хаана Миний амрах газар байгаа юм бэ?
2Энэ бүх зүйлийг чинь Миний мутар бүтээсэн.
Тиймээс энэ бүгд чинь биет зүйл болсон юм” гэж ЭЗЭН тунхаглав.
“Харин даруу, гэмшсэн сэтгэлтэй,
Миний үгэнд чичирдэг хүн уруу л Би харна.
3Үхэр алдаг хүн алуурчинтай адил,
хургаар тахил өргөгч хүн нохойн хүзүүг мушгигчтай адил,
идээн өргөл өргөгч хүн гахайн цус өргөж байгаа мэт,
үнэртнийг уугиулагч хүн шүтээнийг магтагчтай адил юм.
Тэд өөрсдийн замаа сонгодог бөгөөд тэдний сэтгэл бузар булай юмсдаа баярладаг шиг
4түүнчлэн Би ч тэдэнд шийтгэлийг сонгож,
айдаг юмсыг нь тэдний дээр авчирна.
Яагаад гэвэл Би дуудсан боловч, хэн ч хариулаагүй.
Би айлдсан боловч хэн ч чих тавиагүй.
Тэд Миний өмнө мууг үйлдэж,
Миний хүсээгүйг сонгосон”.
5ЭЗЭНий үгэнд чичрэгчид ээ.
Түүний үгийг сонсогтун.
“Миний нэрээс болж та нарыг үзэн яддаг,
хавчдаг ах дүүс чинь
«ЭЗЭН алдарших болтугай. Бид та нарын баяр баясгаланг үзэх юмсан» гэцгээв.
Гэвч тэд ичих болно.
6Хотоос гарах их шуугиант дуу,
сүмээс гарах дуу чимээ бол дайснуудынхаа
авах ёстойг нь бүрэн төлж байгаа ЭЗЭНий дуу юм.
7Тэр эмэгтэй дуншиж өвдөхөөсөө өмнө төрлөө.
Тэр зовоогүй атлаа хүү төрүүлэв.
8Хэн ийм юм сонссон бэ?
Хэн ийм юм үзсэн бэ?
Ганц өдөрт газар бий болж чадах уу?
Ганц мөчид л үндэстэн бий болж чадах уу?
Сион дуншиж эхэлмэгц, тэр эмэгтэй мөн хөвгүүдээ төрүүлэв.
9Би амсар дээр нь авчраад төрүүлэхгүй байх уу?” гэж ЭЗЭН айлдаж байна.
“Эсвэл төрөлтийг өгөгч Би умайг хаах уу?” гэж чиний Бурхан айлдаж байна.
10“Иерусалимыг хайрлагчид бүгдээрээ түүнтэй баясан цэнгэгтүн.
Түүний төлөө гашуудагсад бүгдээрээ түүнтэй хамт агуу ихээр баясан жаргагтун.
11Учир нь чи түүний тайвшруулагч мээмнээс хөхөж цадна.
Чи хөхөж элбэг хангалуун энгэрт нь баярлана”.
12Учир нь ЭЗЭН үүнийг айлдаж байна.
“Үзэгтүн. Би түүнд гол мэт энх амгаланг өгч,
үндэстнүүдийн алдрыг үерийн урсгал мэт болгоно.
Та нарыг тэжээж, гар дээрээ өргөн, өвдөг дээрээ энхрийлнэ.
13Эх нь хүүгээ тайвшруулдаг шиг
Би та нарыг тайвшруулна.
Та нар Иерусалимд тайвшрах болно”.
14Үүнийг үзээд та нарын зүрх баясаж,
та нарын яс шинэхэн өвс мэт цэцэглэнэ.
ЭЗЭНий мутар боолууддаа мэдэгдэнэ.
Харин Тэр дайснуудаа зэвүүцнэ.
15Үзэгтүн, уур хилэнгээ болон шүүлт зэмлэлээ галын дөлтэй хамт буулгахаар
гал дотор ЭЗЭН ирэх болно.
Түүний тэрэгнүүд хуй салхи мэт ажээ.
16Учир нь ЭЗЭН галаар хийгээд Өөрийн илдээр бүх махан биеийн дээр шүүх ажиллагааг хэрэгжүүлнэ.
Мөн ЭЗЭНд алуулсан хүмүүс олон байх болно.
17“Гахайн мах, бузар юмс, хулгана иддэг бөгөөд
голдоо буй нэгнийг дагаж, цэцэрлэг уруу очиж, өөрсдийгөө ариусган цэвэршүүлэгчид
бүгдээрээ эцэс болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
18“Учир нь Би тэдний үйлс хийгээд бодлуудыг мэднэ. Бүх үндэстэн, хэлтнийг цуглуулах цаг ирж байна. Тэд ирж, Миний цог жавхланг үзнэ. 19Би тэдний дунд тэмдэг тавин, тэднээс амь хэлтрэгсдийг үндэстнүүд буюу Таршиш, Пут, Луд, Мешех, Рош, Тубал, Иаван уруу болон Миний алдар цууг сонсоогүй, Миний цог жавхланг үзээгүй алс холын эргийн орнууд уруу явуулна. Тэд Миний алдрыг үндэстнүүдийн дунд тунхаглана. 20Израилийн хөвгүүд идээн өргөлөө цэвэр саванд хийн ЭЗЭНий гэрт авчирдаг шиг тэд та нарын бүх ах дүүсийг бүх үндэстнээс цуглуулан, морь тэрэг, жууз, луус, тэмээгээр Миний ариун уул Иерусалимд идээн өргөл болгохоор авчирна» гэж ЭЗЭН айлдаж байна. 21”Мөн Би тэдний заримыг нь тахилч болон леви хүн болгохоор авна” гэж ЭЗЭН айлдав.
22“Миний бүтээх шинэ тэнгэр,
шинэ газар Миний өмнө мөнхөд байх мэт
та нарын үр удам,
та нарын нэр ч мөнхөд байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
23“Шинэ сараас шинэ сар хүртэл,
амралтын өдрөөс амралтын өдөр хүртэл
бүх махан бие Миний өмнө мөргөхөөр ирнэ” гэж ЭЗЭН айлдаж байна.
24“Дараа нь тэд гарч,
Намайг эсэргүүцэгч хүмүүсийн хүүрийг үзнэ.
Учир нь тэдний хорхой нь үхэхгүй,
тэдний гал нь унтрахгүй.
Тэд бүх махан биед жигшил болно”.
Одоогоор Сонгогдсон:
ИСАИА 66: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: