ИЕРЕМИА 1
1
1Бениамин нутгийн, Анатот дахь тахилч нарын нэг Хелкиагийн хүү Иеремиагийн үгс. 2Амоны хүү Иудагийн хаан Иосиагийн өдрүүдэд буюу хаанчлалынх нь арван гурав дахь жилд ЭЗЭНий үгс түүнд иржээ. 3Түүнчлэн Иосиагийн хүү Иудагийн хаан Иехоиакимын үед буюу Иосиагийн хүү Иудагийн хаан Зедекиагийн хаанчлалын арван нэг дэх оны эцэс хүртэл, тавдугаар сард Иерусалимыг цөлөгдөх хүртэл энэ үг ирсэн юм.
4ЭЗЭНий үг над уруу ирж айлдахдаа
5—Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө би чамайг мэдсэн бөгөөд
төрөхөөс чинь өмнө Би чамайг ариусгаж,
чамайг үндэстнүүдэд эш үзүүлэгч болгон томилсон» гэв.
6Тэгэхэд би
—Аяа, Эзэн БУРХАН!
Харагтун, би залуу тул хэрхэн ярихыг мэдэхгүй гэв.
7Харин ЭЗЭН надад
—“Би залуу” гэж бүү хэл.
Учир нь Би чамайг илгээх газар бүрд чи явах болно.
Миний чамд тушаах бүхнийг чи ярих болно гэв.
8“Тэднээс бүү ай.
Учир нь Би чамайг чөлөөлөхөөр чамтай хамт байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
9Тэгээд ЭЗЭН мутраа сунган, миний аманд хүргээд, ЭЗЭН надад
—Үзэгтүн, Би Өөрийн үгсийг чиний аманд хийв.
10Хар даа, Би чамайг энэ өдөр үндэстнүүдийн хийгээд хаанчлалуудын дээр тавьсан нь
зулгаан зумлах хийгээд
эвдлэх, сүйтгэх хийгээд
хөмрүүлэх, барьж босгох хийгээд
тарьж ургуулахын тулд болой гэв.
11ЭЗЭНий үг над дээр ирж Иеремиа, чамд юу харагдаж байна вэ?» гэхэд би
—Гүйлс модон таяг харж байна гэв. 12Тэгтэл ЭЗЭН надад
—Чи сайн харлаа. Учир нь Миний үг биелэхийг Би харж байна гэв.
13ЭЗЭНий үг над дээр хоёр дахиа ирж,
—Чамд юу харагдаж байна вэ? гэж асуув. Би
—Хойд зүгээс хэлтийсэн буцалж буй тогоо харагдаж байна гэв. 14Тэгтэл ЭЗЭН надад
—Газар нутгийн бүх оршин суугчид дээр хойд зүгээс хор хөнөөл гарч ирнэ. 15Учир нь харагтун, Би хойд зүгийн хаанчлалуудын бүх ургуудыг дуудаж байна гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд ирж, Иерусалимын дааман хаалгануудын орох үүдэнд, мөн түүний хэрмийн харалдаа эргэн тойронд хийгээд Иудагийн бүх хотуудын харалдаа өөр өөрсдийн сэнтийгээ босгоно. 16Намайг умартаж, бусад бурхдад тахил өргөн, өөрсдийн гарын бүтээлдээ мөргөсөн тэдний бүх бузар булайгаас болж Би Өөрийн шүүлтийг тэдний дээр тунхаглах болно. 17Одоо бүсээ бүсэлж, босон, Миний чамд тушаах бүхнийг тэдэнд хэлэгтүн. Тэднээс бүү ай, эс тэгвээс Би чамайг тэдний өмнө айлгах болно. 18Үзэгтүн, Би чамайг өнөөдөр Иудагийн хаад, амбан захирагчид, тахилч нар хийгээд газар нутгийн ард түмний хувьд бэхлэлт хот, төмөр багана болон бүхэл газар нутгийн эсрэг буй хүрэл хэрэм мэт болгов. 19Тэд чиний эсрэг тулалдах боловч Би чамайг чөлөөлөхөөр чамтай хамт байгаа тул тэд чамайг дийлэхгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Одоогоор Сонгогдсон:
ИЕРЕМИА 1: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: