ИЕРЕМИА 17
17
1Иудагийн нүгэл төмөр үзгээр бичигджээ.
Тэр нь очир алмаазны үзүүрээр тэдний зүрхний самбар болон
тэдний тахилын ширээний эвэр дээр сийлэгджээ.
2Тэд өөрсдийн хүүхдүүдээ дурсан санахдаа
мөн өндөр толгод дээр ногоон моддын дэргэдэх өөрсдийн тахилын ширээнүүдийг болон Ашерагийн модон шонг дурсан санадаг.
3Хөдөө тал дахь Миний уул аа,
чиний хязгаар нутаг дахь нүглийн төлөө чиний мөргөлийн өндөрлөгүүдийн хамт
чиний эд баялаг болон бүх эрдэнэсийг Би олзонд өгнө.
4Мөн чи өөрөө ч Миний чамд өгсөн өвийг гээнэ.
Би чамайг чиний мэддэггүй нутагт өөрийн чинь дайснуудад үйлчлүүлнэ.
Учир нь чи Миний уур хилэнд үүрд шатах галыг ноцоов.
5ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Хүн төрөлхтөнд итгэж, бие махбодыг өөрийн хүч чадлаа болгодог бөгөөд
зүрх сэтгэл нь ЭЗЭНээс эргэдэг хүн хараагдсан билээ.
6Учир нь тэрээр цөл дэх бут мэт болж,
хөгжил цэцэглэл ирэхэд харахгүй,
харин оршин суугчгүй давст нутагт буюу зэлүүд нутагт чулуурхаг газарт амьдарна.
7ЭЗЭНд итгэдэг бөгөөд итгэл найдвар нь ЭЗЭН байдаг хүн ерөөлтэй еэ!
8Учир нь тэрээр усан урсгалаар үндсээ өргөсгөж,
халуун шатахад айхгүй усаар таригдсан мод мэт болно.
Харин навчис нь ногоон байж,
тэр нь ган гачгийн жилд түгшихгүй,
үр жимс гаргахаа ч болихгүй.
9Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм.
Үүнийг хэн ойлгож чадах билээ?
10ЭЗЭН Би зүрхийг эрэлхийлж,
оюун бодлыг шалгадаг нь хүн бүрд замуудынх нь дагуу,
үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм.
11Шударга бусаар эд хөрөнгөтэй бологч нь
гаргаагүй байж өндөг дардаг ятуутай адил юм.
Хижээл насанд нь энэ нь түүнийг орхиж, эцэст нь тэр мунхаг болно”.
12Эхнээсээ өндөрт өргөгдсөн сүр жавхлант сэнтий бидний ариун газар юм. 13Израилийн найдвар ЭЗЭН, Таныг орхигч бүгд ичгүүрт унах болно.
ЭЗЭН болох амьд усны ундаргыг орхисон тул эргэн буцагч хүмүүс газар шороон дээр бичигдэх болно.
14Намайг эдгээгээч, Өө, ЭЗЭН, би эдгэх болно.
Намайг авраач, би аврагдах болно.
Учир нь Та бол миний магтаал юм.
15Хараач, тэд надад
“ЭЗЭНий үг хаана байна?
Тэр нь одоо ирэг!” гэж хэлсээр байна.
16Харин миний хувьд, Таны араас хоньчин болохоос би зугтаагүй,
гаслант өдрийг ч би хүсэн хүлээгээгүй.
Миний уруулаас гарсан юм Таны өмнө байсныг Та Өөрөө мэднэ.
17Надад аймшиг бүү байгаач.
Зовлонгийн өдөр Та бол миний хоргодох газар юм.
18Намайг хавчигч хүмүүсийг шившиг болгооч.
Харин миний хувьд, намайг бүү шившиг болгооч.
Тэднийг айлгаач, харин намайг бүү айлгаач.
Тэдэн дээр зовлонгийн өдрийг авчирч,
тэднийг хоёр дахин сүйрлээр бяцлаач.
19ЭЗЭН надад ингэж айлдав. “Явж, Иудагийн хаадын орж, гардаг нийтийн дааман хаалган дээр, мөн Иерусалимын бүх дааман хаалгууд дээр зогс. 20Тэдэнд «Иудагийн хаад болон эдгээр хаалгаар орж ирэгч бүх Иуда, Иерусалимын бүх оршин суугчид аа, ЭЗЭНий үгийг сонсоцгоо. 21ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Амралтын өдөр ямар нэгэн ачаа үүрэхээс, эсвэл Иерусалимын дааман хаалгаар ямар нэгэн зүйл авчрахаас өөрсдөө болгоомжил. 22Та нар амралтын өдөр гэрээсээ ямар нэгэн ачаа бүү зөөж гарга, ямар нэгэн ажил ч бүү хий, харин Би эцэг өвгөдөд чинь тушаасны дагуу амралтын өдрийг ариунаар сахь. 23Гэсэн хэдий ч тэд сонсоогүй, чихээ ч тавиагүй, харин сонсохгүй болон засуулахгүйн тулд хүзүүгээ хатуу болгов”.
24ЭЗЭН тунхаглаж байна. “Хэрэв амралтын өдөр энэ хотын дааман хаалгаар ямар ч ачаа зөөж оруулахгүй, харин энэ өдөр ямар ч ажил хийхгүйгээр амралтын өдрийг ариунаар сахихын тулд та нар Намайг анхааралтай сонсдог юм бол 25энэ хотын дааман хаалгаар хаад, Давидын сэнтийнд суусан, морьд унасан ба тэрэг хөлөглөсөн ноёд, Иудагийн хүмүүс болон Иерусалимын оршин суугчид орж ирж, энэ хот үүрд оршин суугчтай байх болно. 26Тэд шатаалт тахил, тахил, идээн өргөл болон утлага, мөн ЭЗЭНий гэрт талархлын тахилуудыг авчран Иудагийн хотуудаас, Иерусалимын эргэн тойрноос, Бениамины нутгаас, нам дор газраас, уулархаг газраас болон Негевээс ирэх болно. 27Харин амралтын өдөр ачаа өргөхгүй, Иерусалимын хаалгаар орж ирэхгүйгээр амралтын өдрийг ариунаар сахихаар та нар Намайг эс сонсвол, Би хаалган дээр нь гал ноцоох бөгөөд тэр нь Иерусалимын орднуудыг залгиж, унтраагдахгүй»”.
Одоогоор Сонгогдсон:
ИЕРЕМИА 17: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: