ИЕРЕМИА 18
18
1ЭЗЭНий үг Иеремиа дээр ирж, айлдсан нь 2“Босож, ваарчныд оч. Тэнд Би чамд үгээ айлдах болно” гэв. 3Би ваарчныд очиход, тэр тэнд дугуйн дээр нэгэн зүйл хийж байв. 4Гэтэл түүний шавраар хийж байсан ваар гарт нь нурахад, тэрээр түүнийг өөрт нь таалагдсан ондоо ваар болгож дахин хийв.
5Тэгтэл ЭЗЭНий үг над дээр ирж, 6“Израилийн гэр ээ, энэ ваарчинтай адил Би та нарт мөн ингэж үйлдэж чадахгүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Үзэгтүн, ваарчны гар дахь шавартай адил, Израилийн гэр ээ, та нар Миний мутарт мөн тийм билээ. 7Нэгэн мөчид Би үндэстнийг, эсвэл хаанчлалыг үндсээр нь тастаж, нурааж, устгах тухай ярьж магадгүй. 8Хэрэв Миний эсэргүүцэн ярьсан тэр үндэстэн өөрийн бузар муугаасаа эргэвэл Би тэдэн дээр буулгахаар төлөвлөж байсан гамшгийн талаар зөөлөрнө. 9Эсвэл өөр нэгэн мөчид Би үндэстнийг, эсвэл хаанчлалыг барьж босгон, тарьж ургуулах тухай ярьж магадгүй. 10Хэрэв тэр нь Миний дуу хоолойг дагахгүй байснаар Миний мэлмийд бузар мууг үйлдвэл, Би түүнийг ерөөхөөр амласан сайнаасаа харуусна”. 11Тиймээс одоо Иудагийн хүмүүст болон Иерусалимын оршин суугчдын эсрэг ярихдаа “ЭЗЭН ингэж айлдаж байна «Үзэгтүн, Би та нарын эсрэг гай гамшиг бэлтгэж, төлөвлөгөө сэдэж байна. Та нарын хүн нэг бүр өөрийн бузар муу замаас эргэж, өөрсдийн замууд болон үйлсийг шинэчил» хэмээв” гэж хэл. 12Гэвч тэд “Найдвар алга! Учир нь бид өөрсдийн төлөвлөгөөнүүдийг дагах гэж байгаа бөгөөд бидний хүн нэг бүр өөрийн бузар муу зүрхний гөжүүд байдлаар үйлдэх болно” гэж хэлнэ.
13Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Одоо үндэстнүүдээс асуу, үүнтэй адил зүйлийг хэн сонссон бэ?
Израилийн онгон охин хамгийн айдас төрүүлмээр зүйл үйлдэв.
14Ливаны цас задгай нутгийн чулууг орхидог уу?
Харийн урсах хүйтэн ус урсахаа больдог уу?
15Миний хүмүүс Намайг мартсан бөгөөд
тэд хоосон бурхдад утлага уугиулж,
их замаар бус жимээр явахын тулд тэд өөрсдийн замуудаасаа,
эртний замуудаас бүдэрсэн нь
16өөрсдийн нутгаа эзгүйрэл буюу үргэлжийн харуусал болгохын тулд юм.
Үүний хажуугаар өнгөрдөг хүн бүр гайхаж, толгойгоо сэгсрэх болно.
17Дорнын салхи мэт Би тэднийг дайсны өмнө тараана.
Тэдний гамшгийн өдөр Би тэдэнд нүүрээ бус, нуруугаа харуулна” хэмээв.
18Дараа нь тэд “Ирэгтүн, Иеремиагийн эсрэг төлөвлөгөөнүүдийг сэдэцгээе. Тахилчаас хууль, мэргэн хүнээс зөвлөгөө, эш үзүүлэгчээс үг үнэхээр тасрахгүй. Нааш ир, түүнийг хэлээр цохин, ямар ч үгэнд нь анхаарлаа хандуулахгүй байя” гэж хэлэв.
19Өө, ЭЗЭН, намайг сонсож, миний дайснууд юу хэлж байгааг сонсооч!
20Сайныг муугаар хариулах ёстой гэж үү?
Учир нь тэд надад нүх ухжээ.
Таны уур хилэнг тэднээс зайлуулахын тулд тэдний төлөө сайныг ярихаар би Таны өмнө хэрхэн зогссоныг санаач.
21Тийм учраас тэдний хүүхдүүдийг өлсгөлөнд өгч,
тэднийг илдний хүчинд тушаагаач.
Тэдний эхнэрүүдийг үр хүүхэдгүй ба бэлэвсэн болгооч.
Тэдний эрчүүдийг үхтэл нь хядуулж, залуучуудыг нь тулалдаанд илдэнд өртүүлээч.
22Та тэдний дээр дээрэмчдийг гэнэт авчрахад тэдний гэрүүдээс хашхираан сонстох болтугай.
Учир нь тэд намайг барихын тулд нүх ухаж, миний хөлд урхи тавьж нуусан билээ.
23Гэсэн хэдий ч ЭЗЭН Та миний эсрэг буй тэдний үхлийн төлөвлөгөөнүүдийг мэднэ.
Тэдний гэм бурууг бүү уучилж, тэдний нүглийг Өөрийн мэлмийнээс бүү зайлуулаач.
Харин тэд Таны өмнө хөмөрч унах болтугай.
Өөрийн уур хилэнгийн цагт тэдэнд үйлдээч!
Одоогоор Сонгогдсон:
ИЕРЕМИА 18: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: