ЛУК 2:25-32
ЛУК 2:25-32 АБ2004
Үзэгтүн, Иерусалимд Симеон гэгч зөвт шударга агаад сүсэгт нэгэн байв. Тэр Израилийн тайтгарлыг хүлээж байсан бөгөөд түүний дээр Ариун Сүнс байлаа. Эзэний Христийг үзэхээс нааш өөрийг нь үхэхгүй хэмээн Ариун Сүнс түүнд илэрхийлсэн байжээ. Тэр хүн Сүнсэнд хөтлөгдсөөр сүмд иржээ. Хүү Есүсийн төлөө Хуулийн ёслолыг үйлдэхийн тулд эцэг эх нь Түүнийг сүмд авчрах үед нь Симеон Хүүг гар дээрээ авч, Бурханыг магтаад —Эзэн, Та Өөрийн үгийн дагуу боол намайгаа амар тайван явуултугай. Учир нь Миний нүд Таны авралыг харлаа. Та үүнийг бүх ард түмний өмнө бэлдсэн билээ. Энэ нь харь үндэстэнд илчлэлийн гэрэл, Таны ард түмэн болох Израилийн алдар нь болой гэжээ.