ЛУК 2:25-32
ЛУК 2:25-32 Ариун Библи 2013 (АБ2013)
Үзэгтүн, Иерусалимд Симеон гэгч зөвт агаад сүсэгт хүн байв. Тэр хүн Израилийн тайтгарлыг хүлээж байсан бөгөөд түүний дээр Ариун Сүнс байлаа. Эзэний Христийг үзэхээс нааш өөрийг нь үхэхгүй хэмээн Ариун Сүнс түүнд илэрхийлсэн байжээ. Тэр, Сүнсэнд хөтлөгдсөөр сүмд ирэв. Хүү Есүсийнхээ төлөө хуулийн ёслол үйлдэхээр эцэг эх нь Түүнийг сүмд авчрах үед Симеон, Есүсийг гар дээрээ авч, Бурханыг магтаад —Эзэнтэн, Та үгийнхээ дагуу Зарц намайгаа амар тайван явуултугай. Учир нь нүд минь Таны авралыг харлаа. Та үүнийг бүх ард олны өмнө бэлдсэн билээ. Энэ нь харийнханд илчлэлийн гэрэл, Таны ард түмэн Израилийн алдар нь болой гэжээ.
ЛУК 2:25-32 Ариун Библи, 2004 (АБ2004)
Үзэгтүн, Иерусалимд Симеон гэгч зөвт шударга агаад сүсэгт нэгэн байв. Тэр Израилийн тайтгарлыг хүлээж байсан бөгөөд түүний дээр Ариун Сүнс байлаа. Эзэний Христийг үзэхээс нааш өөрийг нь үхэхгүй хэмээн Ариун Сүнс түүнд илэрхийлсэн байжээ. Тэр хүн Сүнсэнд хөтлөгдсөөр сүмд иржээ. Хүү Есүсийн төлөө Хуулийн ёслолыг үйлдэхийн тулд эцэг эх нь Түүнийг сүмд авчрах үед нь Симеон Хүүг гар дээрээ авч, Бурханыг магтаад —Эзэн, Та Өөрийн үгийн дагуу боол намайгаа амар тайван явуултугай. Учир нь Миний нүд Таны авралыг харлаа. Та үүнийг бүх ард түмний өмнө бэлдсэн билээ. Энэ нь харь үндэстэнд илчлэлийн гэрэл, Таны ард түмэн болох Израилийн алдар нь болой гэжээ.