МАТАЙ 10
10
1Есүс арван хоёр шавиа дуудаад, тэдэнд бузар сүнснүүдийг захирах эрх мэдлийг өгсөн нь сүнснүүдийг зайлуулах, бүх төрлийн өвчин эмгэгийг эдгээхийн тулд ажээ. 2Арван хоёр элч нарын нэрс нь ийм ажгуу. Эхлээд Петр гэгддэг Симон, түүний дүү Андрей, Зебедеен хүү Иаков, түүний дүү Иохан, 3Филип, Бартоломай, Томас, татвар хураагч Матай, Алфайн хүү Иаков, Таддай, 4Зеалотын Симон болон Искариотын, Есүсээс урвасан Иудас болой.
5Есүс эдгээр арван хоёрыг явуулахдаа тэдэнд ингэж сургамжилжээ.
—Харь үндэстнүүдийн замаар бүү яв. Самаричуудын ямар ч хотод бүү оч. 6Харин Израилийн гэрийн төөрсөн хонинууд уруу оч. 7Та нар явахдаа “Тэнгэрийн хаанчлал ойрхон байна” гэж тунхаглагтун, 8Өвчнийг эдгээ, үхэгсдийг босго, уяман өвчтөнг цэвэрлэ, чөтгөрийг зайлуул. Үнэгүйгээр авснаа үнэгүйгээр өг. 9Бүсэндээ алт ч, мөнгө ч, зэс ч гэсэн авч явж болохгүй. 10Аяны богц ч, хос дээл ч, гутал ч, таяг ч гэсэн бүү ав. Учир нь ажилчин нь хоол хүнсээр хангагдах нь зохистой. 11Ямар ч хот тосгонд очсон, тэндхийн зохистой хүнийг олж мэдээд явтлаа тэндээ бай. 12Айлд орохдоо мэндийг нь мэд. 13Хэрэв тэр айл чинь зохистой бол, амар амгалангийн мэнд чинь тэдэнд хүрэг. Хэрэв зохисгүй бол, амар амгалангийн мэнд чинь та нарт буцаж ирэг. 14Хэн та нарыг хүлээн авалгүй, үгийг чинь үл ойшоох аваас, тэр айлаас эсвэл хотоос гарахдаа та нар хөлийнхөө тоосыг сэгсрэн унага. 15Үнэнээр Би та нарт хэлье, шүүлтийн өдөр Содом ба Гоморрагийн газар нь тэр хотоос илүү тэвчмээр байх болно.
16Харагтун, Би та нарыг сүрэг чонон дундах хонь мэт илгээж байна. Тиймээс та нар могой шиг хурц ухаантай, тагтаа шиг гэмгүй бай. 17Харин хүмүүсээс болгоомжил. Учир нь тэд та нарыг шүүхэд тушааж, синагогууд дотроо та нарыг ташуурдах болно. 18Та нар тэдэнд болоод харь үндэстнүүдэд гэрчлэл болж Миний төлөө захирагчид болон хаадын өмнө хүргэгдэх болно. 19Тэд та нарыг баривчлах үед яах билээ, юу хэлэх билээ гэж бүү санаа зов. Учир нь хэлэх зүйл чинь тэр цагт та нарт өгөгдөнө. 20Яригч бол та нар бус, та нарын дотор яригч Эцэгийн чинь Сүнс юм. 21Ах нь дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож, тэднийг үхэлд хүргэнэ. 22Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядна. Харин эцсээ хүртэл тэссэн нь аврагдах болно. 23Харин тэд та нарыг энэ хотод хавчвал, өөр хот уруу зугтацгаа. Үнэнээр Би та нарт хэлье. Хүний Хүүг ирэхээс нааш та нар Израилийн хотуудаар явж барахгүй.
24Шавь нь багшаасаа, боол нь эзнээсээ дээр байдаггүй. 25Шавь нь багшийнхаа адил, боол нь эзнийхээ адил болох нь л хангалттай. Хэрэв тэд гэрийн тэргүүнийг Беелзебул хэмээн нэрлэсэн бол, гэрийнхнийг нь түүнээс ч илүүгээр хэлэх бус уу? 26Иймээс тэднээс бүү ай. Илчлэгдэхгүй байхаар далдлагдсан, мэдэгдэхгүй байхаар нуугдсан юм гэж байхгүй билээ. 27Харанхуйд та нарт юу хэлснийг минь гэрэлд ярь, чихэнд чинь шивнэснийг минь сонссоноо дээвэр дээр тунхагла. 28Биеийг хөнөөх хүмүүсээс бүү ай. Учир нь тэд сэтгэлийг хөнөөж үл чадна. Харин махан бие болоод сэтгэлийг, хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс айгтун. 29Хоёр бор шувууг задгай зоосоор худалддаг биш үү? Эцэгийн тань зөвшөөрөлгүйгээр тэдний нэг нь ч газарт унахгүй. 30Та нарын толгой дээрх ширхэг үсийг чинь хүртэл бүгдийг нь тоолсон байна. 31Иймээс бүү ай! Та нар олон бор шувуунаас ч илүү үнэтэй. 32Тиймээс Намайг хүмүүсийн өмнө хүлээн зөвшөөрсөн хүн бүрийг Би тэнгэр дэх Эцэгийнхээ өмнө мөн хүлээн зөвшөөрнө. 33Харин Намайг хүмүүсийн өмнө үгүйсгэсэн хэнийг ч болов Би тэнгэр дэх Эцэгийнхээ өмнө үгүйсгэнэ.
34Намайг газар дээр энх тайвныг авчрахаар ирсэн гэж бүү бод. Би энх тайвныг бус харин илд авчрахаар ирсэн юм. 35Би хүүг эцгийнх нь эсрэг, охиныг эхийнх нь эсрэг, бэрийг хадмынх нь эсрэг болгохоор ирсэн. 36Хүний дайсан нь өөрийнх нь гэр бүлийнхэн нь болно. 37Эцгийгээ, эсвэл эхийгээ Надаас илүү хайрладаг хүн Миний хувьд зохистой нэгэн биш юм. Хүүгээ эсвэл охиноо Надаас илүү хайрладаг хүн ч Миний хувьд зохистой нэгэн бишээ. 38Загалмайгаа үүрээд Миний хойноос дагахгүй хүн Миний хувьд зохистой нэгэн биш. 39Амиа ологч нь түүнийгээ алдах болно. Миний төлөө амиа алдсан нь түүнийгээ олох болно.
40Та нарыг хүлээн авсан хүн Намайг хүлээн авсан хэрэг юм. Намайг хүлээн авсан хүн Намайг илгээсэн Түүнийг хүлээн авсан хэрэг юм. 41Эш үзүүлэгчийн нэрээр эш үзүүлэгчийг хүлээн авах хэн боловч эш үзүүлэгчийн шагналыг хүлээн авна. Зөвт хүнийг зөвт хүний нэрээр хүлээн авах хэн боловч зөвт хүний шагналыг хүлээн авна. 42Үнэнээр Би та нарт хэлье. Эдгээр өчүүхэн хүмүүсийн нэгэнд шавийн нэрээр уух аяга хүйтэн ус өгсөн хэн боловч шагналаа үл алдана гэв.
Одоогоор Сонгогдсон:
МАТАЙ 10: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: