МАТАЙ 9
9
1Тэр завинд сууж, гатлан явсаар Өөрийн хотдоо ирлээ. 2Хүмүүс саа өвчтэй нэгэн хүнийг дэвсгэртэй нь Түүн уруу авчрахад, Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтэй хүнд
—Хүү минь, зоригтой бай. Нүгэл чинь уучлагдсан гэв. 3Хуулийн багш нарын зарим нь
—Энэ хүн Бурханыг доромжилж байна хэмээн боджээ. 4Есүс тэдний бодлыг мэдээд,
—Та нар зүрх сэтгэлдээ юунд бузар мууг бодно вэ? 5“Нүгэл чинь уучлагдсан” гэж хэлэх, эсвэл “Босоод алх” гэж хэлэхийн аль нь амархан бэ? 6Харин Хүний Хүү газар дээр нүглийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд, Тэрээр саа өвчтэй хүнд
—Бос, дэвсгэрээ аваад, гэртээ харь гэсэнд, 7мөнөөх хүн босож гэрийн зүг явлаа. 8Харин олон түмэн үүнийг хараад, айн сүрдэж, хүнд ийм эрх мэдэл өгсөн Бурханыг алдаршуулав.
9Есүс тэндээс гарч өнгөрөхдөө татварын газар Матай гэгч хүний сууж байхыг харав. Тэр түүнд
—Намайг дага гэхэд тэр босож, Түүнийг дагалаа.
10Есүсийг айлд ширээнд тухлан байтал олон татвар хураагчид, нүгэлтнүүд ирээд, Есүс болон Түүний шавь нартай хамт идэж байв. 11Үүнийг харсан фарисайчууд Түүний шавь нарт
—Яагаад танай багш татвар хураагчид болон нүгэлтнүүдтэй хамт хооллож байдаг билээ? гэжээ. 12Харин Есүс үүнийг сонсоод
—Эмч эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст хэрэгтэй. 13Харин явж, “Би тахилыг бус, энэрлийг хүсдэг” гэсэн нь ямар учиртайг мэд. Учир нь Би зөвт хүмүүсийг бус, харин нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэв.
14Дараа нь Иоханы шавь нар Түүн дээр ирж,
—Яагаад фарисайчууд болоод бид мацаг барьдаг, харин Таны шавь нар мацаг барьдаггүй юм бэ? гэж асуухад, 15Есүс тэдэнд хэлсэн нь
—Шинэ хүргэний бараа бологчид хүргэнтэйгээ хамт байхдаа гашуудаж болохгүй биз дээ? Гэвч хүргэн тэднээс аваачигдах өдрүүд ирнэ. Тэгэхэд тэд мацаг барина. 16Ер нь хэн ч хуучин дээлэн дээр агчаагүй даавуугаар нөхөөс тавихгүй. Тэгвэл нөхөөс дээлийг таталдуулж бүр ихээр урна. 17Хүмүүс шинэ дарсыг хуучин тулманд хийдэггүй. Тэгвээс тулам сад тавьж, дарс асгарч, тулам хэрэггүй болно. Харин тэд шинэ дарсыг шинэ тулманд хийвэл аль аль нь хэвээрээ байх болно.
18Есүс тэдэнд эдгээрийг ярьж байх зуур, тэнд нэгэн захирагч ирж, Түүний өмнө мөргөөд,
—Миний охин дөнгөж саяхан үхчихлээ. Харин Та очиж түүнд гар хүрвэл охин минь амьдрах болно гэжээ. 19Есүс босож, түүнийг даган явахад шавь нар нь ч бас хамт явлаа. 20Гэтэл арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй Түүний ард ирж, дээлийнх нь хормойд гар хүрсэн агаад 21ингэхдээ тэр эмэгтэй
—Хэрэв Түүний дээлд нь л хүрвэл би эдгэнэ гэж өөртөө үглэн байжээ. 22Харин Есүс эргэнгээ мөнөөх эмэгтэйг хараад
—Охин минь, зоригтой бай. Итгэл чинь чамайг эдгээлээ гэлээ. Тэр даруй эмэгтэй эдгэрчээ. 23Тэгээд Есүс захирагчийн гэрт очоод, бишгүүрчдийг болон дуу шуу болсон олныг харж,
— 24Гарцгаа. Охин үхээгүй, харин унтаж байна гэхэд тэд Түүнийг шоолон инээлджээ. 25Тэднийг гарсны дараа Есүс дотогш орж, охины гараас барихад охин босов. 26Энэ тухай зар тэр нутаг даяар таржээ.
27Есүс тэндээс цааш явж байтал хоёр сохор хүн
—Давидын Хүү минь ээ. Биднийг энэрээч гэж хашхиран, Түүнийг дагажээ. 28Айлд орсных нь дараа, сохор хүмүүс Түүн уруу ирэхэд Есүс тэдэнд
—Намайг үүнийг хийж чадна гэж та нар итгэж байна уу? гэж асуухад тэд
—Тийм ээ, Эзэн гэв. 29Тэгээд Есүс тэдний нүдэнд гар хүрч,
—Итгэлийн тань дагуу болог гэсэнд 30тэд хараа оржээ. Есүс тэдэнд
—Хэн ч үүнийг мэдэж болохгүйг анхаар гэж хатуу сануулав. 31Гэвч тэд гараад, Түүний тухай зарыг тэр нутаг даяар тараалаа.
32Тэднийг гарч явмагц, чөтгөрт эзэмдүүлсэн хэлгүй хүнийг Түүн дээр авчрав. 33Чөтгөр нь зайлуулагдсаны дараа мөнөөх хэлгүй хүн ярихад олон түмэн гайхаж,
—Израильд ийм юм хэзээ ч үзэгдэж байгаагүй гэцгээв. 34Харин фарисайчууд
—Тэр чөтгөрүүдийн захирагчаар нь чөтгөрүүдийг хөөдөг юм байна гэж ярьж байлаа.
35Есүс синагогуудад сургаал айлдаж, хаанчлалын сайн мэдээг тунхаглан, бүх төрлийн өвчин эмгэгийг эдгээн, бүх хот тосгоноор явж байлаа. 36Хүмүүсийг хараад Тэр өрөвджээ. Учир нь тэд хоньчингүй хонин сүрэг мэт тарж, туйлдсан байлаа. 37Тэгээд Тэр шавь нартаа
—Ургац үнэндээ арвин боловч ажилчид нь цөөн байна. 38Тиймээс ургацын Эзэнээс ургацандаа ажилчдыг явуулахыг залбиран гуйцгаа гэж айлдав.
Одоогоор Сонгогдсон:
МАТАЙ 9: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: