МАТАЙ 26
26
1Есүс энэ бүх үгсээ хэлж дуусаад шавь нартаа
— 2Хоёр хоногийн дараа Дээгүүр Өнгөрөх баяр болохыг та нар мэднэ. Хүний Хүү цовдлуулахаар тушаагдана гэлээ. 3Тэр үед тэргүүн тахилч Каиафын ордонд ахлах тахилч нар болон олны ахлагчид цуглаад, 4Есүсийг зальжин аргаар барьж, алахаар хуйвалдацгаав. 5Гэхдээ тэд
—Олон түмний дунд үймээн гаргахгүйн тулд баярын үеэр болохгүй хэмээцгээв.
6Есүсийг Бетанд, уяман өвчтэй Симоны гэрт байхад 7их үнэтэй тос бүхий гөлтгөнөн сав барьсан эмэгтэй Түүн дээр ирээд, Түүнийг тухлан суугаад хооллох үед толгой дээр нь тосоо цутгав. 8Шавь нар үүнийг хараад уурлаж,
—Юунд ийм үрэлгэн байна вэ? 9Энэ тосыг өндөр үнээр зарж, мөнгийг нь ядууст өгч болох байлаа шүү дээ гэцгээв. 10Харин Есүс үүнийг мэдээд, тэдэнд
—Та нар энэ эмэгтэйд юунд төвөг удна вэ? Тэр Надад сайныг үйлдэв. 11Учир нь та нар үргэлж ядуустай цуг байна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй. 12Энэ эмэгтэй биен дээр минь үнэртнийг цутгаснаараа Намайг оршуулгад бэлтгэж байгаа юм. 13Үнэнээр Би та нарт хэлье. Энэхүү сайн мэдээ бүх дэлхийн хаа ч тунхаглагдсан, энэ эмэгтэйг дурсаж, түүний үйлс яригдах болно гэлээ.
14Тэр үед арван хоёрын нэг болох Искариотын Иудас ахлах тахилч нар уруу очиж,
— 15Түүнийг та нарт тушаавал та нар надад юу өгмөөр байна? гэхэд тэд түүнд гучин мөнгөн зоос дэнслээд өгөв. 16Тэр мөчөөс эхлэн тэр Есүсийг барьж өгөх аятай боломжийг хайв.
17Исгээгүй Талхны баярын эхний өдөр шавь нар Түүн уруу ирж,
—Танд зориулан Дээгүүр Өнгөрөх баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна? гэж асуухад 18Тэр
—Хот уруу, нэгэн хүн дээр оч. Түүнд “Багш «Миний цаг ойртож байна. Би танайд шавь нартайгаа хамт Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэнэ» гэсэн” гэж хэл гэв. 19Шавь нар нь Есүсийн айлдсанаар үйлдэж, Дээгүүр Өнгөрөх баярт бэлдэв. 20Орой болоход Тэр шавь нарын хамт ширээнд тухлан сууж байлаа. 21Тэднийг зооглон байх үед Тэр
—Үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг чинь Надаас урвана хэмээхэд 22тэд ихэд гуниглан, дор бүрдээ л Түүнээс
—Би биш биз дээ, Эзэн минь! гэцгээв. 23Тэр
—Миний хамт тавганд гараа дүрэгч нь Надаас урвах болно. 24Хүний Хүү Өөрийнх нь тухай бичигдсэнчлэн явна. Харин Хүний Хүүг бариулах тэр хүн золгүй еэ! Тэр хүн төрөөгүй байсан бол дээр байх байсан гэлээ. 25Есүсээс урвасан Иудас
—Би биш биз дээ, Рабби? гэхэд Тэр
—Чи өөрөө хэллээ гэв.
26Тэднийг зооглон байх үед Есүс хэсэг талх аваад ерөөсний дараа, хуваан шавь нартаа өгөөд,
—Май, ид. Энэ бол Миний бие гэлээ. 27Тэгээд Тэр аяга авч, талархлаа өргөөд, тэдэнд өгөнгөө
—Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. 28Учир нь энэ бол нүглүүдийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний Миний цус. 29Харин Би та нарт хэлье. Үүнээс хойш Би энэ усан үзмийн дарсыг та нартай хамт Эцэгийнхээ хаанчлалд дахин шинээр уух өдрийг хүртэл ер уухгүй гэв.
30Тэд магтуу дуулсныхаа дараа, Чидун уул өөд явцгаав.
31Тэгэхэд Есүс тэдэнд
—Та нар энэ шөнө Надаас болж бүгд бүдрэх болно. Учир нь “Би хоньчинг цохиж унагахад хонин сүрэг тарж бутарна” гэж бичигдсэн билээ. 32Харин Би амилуулагдсаны дараа, та нараас өмнө Галилд очно гэв. 33Петр Түүнд
—Танаас болж бүгд бүдэрлээ ч, би хэзээ ч бүдрэхгүй гэв. 34Есүс
—Үнэнээр Би чамд хэлье. Энэ шөнө азарган тахиа донгодохоос өмнө чи Намайг гурван удаа үгүйсгэнэ дээ гэв. 35Тэгтэл Петр Түүнд
—Би хичнээн Тантай хамт үхэх ёстой болсон ч, Таныг үгүйсгэхгүй гэхэд шавь нар бүгдээрээ бас тэгж хэлцгээв.
36Есүс тэдний хамт Гетсемани хэмээн нэрлэдэг газар ирж, шавь нартаа
—Намайг тэнд очиж залбирах зуур энд сууцгааж бай гээд, 37Тэр Өөрийн хамт Петр болон Зебедеен хоёр хүүг авч явав. Тэр зовж, шаналж эхлэв. 38Тэгээд тэдэнд
—Сэтгэл минь үхтлээ зовж байна. Энд үлдээд, Надтай хамт сэргэг байцгаа гэв. 39Тэр тэднээс жаахан цаашаа яваад, нүүрээрээ унаж,
—Эцэг минь, хэрэв боломжтой бол Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог гэж залбирлаа. 40Тэгээд Тэр шавь нар уруугаа ирж, тэдний унтаж байхыг хараад, Петрт
—Та нар чинь Надтай хамт ганцхан цаг ч сэргэг байж чадахгүй улс уу? 41Соригдохгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс хүсэж байна, харин махан бие сул дорой юм гэв. 42Тэр дахин хоёр дахь удаагаа явж, залбиран
—Эцэг минь, хэрэв Би үүнийг уухаас нааш энэ нь өнгөрөхгүй юм бол, Таны хүсэл биелэг гэлээ. 43Есүс дахин ирж, тэдний унтаж байхыг харав. Тэдний нүд анилдаж байлаа. 44Тэр тэднийг дахин орхин холдон явж, өмнө хэлснийгээ хэлж, гурав дахь удаагаа залбирав. 45Тэгээд Тэр шавь нар дээрээ ирж,
—Та нар одоо хүртэл унтаж, амарсаар байна уу? Харагтун. Цаг ойртчихлоо. Хүний Хүү нүгэлтнүүдийн гарт орж байна. 46Бос, явцгаая. Харагтун. Намайг бариулагч ойртон ирлээ гэлээ.
47Түүнийг ийн ярьж байх зуур арван хоёрын нэг болох Иудас ахлагч тахилч нар болон олон түмний ахлагчдаас илд, шийдэмтэй бөөн хүмүүсийг дагуулан хүрч ирэв. 48Түүнээс урваж байсан нэгэн нь тэдэнд
—Би хэнийг үнсэнэ, Тэр нь мөн. Түүнийг барь хэмээн битүү дохио өгчээ. 49Тэр даруй Есүс уруу очиж,
—Амар байна уу, Рабби? гээд Түүнийг үнсэв. 50Есүс түүнд
—Анд минь, чи яах гэж ирэв? гэлээ. Тэгээд тэд ирээд Есүсийг барьж аваад баривчлав. 51Есүстэй хамт байсан хүмүүсийн нэг нь гараа сунган илдээ сугалаад тэргүүн тахилчийн боолыг цохиж, чихийг нь тас цавчжээ. 52Есүс түүнд
—Илдээ хуйнд нь хий. Илд агсагч бүхэн илдээр хөнөөгдөнө. 53Арван хоёр легионоос олон тэнгэр элчийг одоохон Өөр уруугаа илгээхээр би Эцгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу? 54Тэгвэл энэ нь болох ёстой гэсэн Судар яаж биелэгдэх билээ? гэв. 55Тэр үед Есүс хурсан олонд
—Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан илд, шийдэмтэй ирээ юү? Өдөр бүр сүмд байж сургаал заадаг байхад минь та нар Намайг бариагүй. 56Харин энэ бүхэн нь эш үзүүлэгчдийн Судар биелэгдэхийн тул болов гэв. Тэгтэл бүх шавь нар Түүнийг орхин зугтав.
57Есүсийг барьсан хүмүүс Түүнийг тэргүүн тахилч Каиафт хүргэлээ. Тэнд хуулийн багш нар болон ахлагчид цугласан байв. 58Харин Петр мөн Түүнийг алсуур тэргүүн тахилчийн хашаа хүртэл дагаж, дотогш орон, зарц нарын хамт юу болохыг харж суув. 59Ахлах тахилч нар хийгээд бүх Зөвлөл Есүсийг хөнөөхийн тулд Түүний эсрэг худал гэрчлэл олохыг оролдсоор байлаа. 60Хэдийгээр хуурамч гэрч нар олноор гарч ирсэн боловч, тэд юу ч олсонгүй. Харин сүүлд нь хоёр хүн гарч ирээд,
— 61Энэ хүн “Би Бурханы сүмийг устгаад, гурав хоногийн дотор дахин барьж чадна” гэж хэлж байсан гэв. 62Тэргүүн тахилч босож, Түүнд
—Чамд хариулах юм алга уу? Эдгээр хүмүүс Чиний эсрэг юу гэж гэрчилж байгаа юм бэ? гэлээ. 63Гэвч Есүс дуугүй байлаа. Тэгтэл тэргүүн тахилч Түүнд
—Чамайг амьд Бурханаар тангараглуулъя. Чи Бурханы Хүү, Христ мөн юм уу? Бидэнд хэлээч гэв. 64Есүс түүнд
—Та ч өөрөө хэллээ. Харин Би та нарт хэлье. Та нар үүнээс хойш Хүчит Нэгэний баруун талд залрах Хүний Хүүг тэнгэрийн үүлэн дээр залран ирэхийг харах болно гэж айлдав. 65Тэргүүн тахилч дээлээ хүү татан,
—Тэр Бурханыг доромжлов. Бидэнд өөр гэрчийн хэрэг байна уу? Үзэгтүн. Та нар доромжлолыг сонсоцгоолоо. 66Та нар юу гэж бодож байна? гэхэд тэд
—Тэр үхэх ёстой гэцгээлээ. 67Тэд Түүний нүүр уруу нулимж, Түүнийг нударгалан, зарим нь алгадаад,
— 68Чамайг хэн цохисныг эш үзүүлээдэх, эрхэм Христ ээ? гэцгээв.
69Петрийг гадаа хашаан дотор сууж байтал нэгэн шивэгчин түүнд ойртон ирж,
—Чи ч бас Галилын Есүстэй хамт байсан шүү дээ гэхэд 70харин тэр бүгдийн өмнө үүнийг үгүйсгээд,
—Чиний юу ярьж байгааг би ойлгохгүй байна гэв. 71Петрийг хашааны хаалга хавьд ирэхэд өөр шивэгчин түүнийг хараад, тэнд байсан хүмүүст
—Энэ хүн Назарын Есүстэй хамт байсан гэж хэлэв. 72Тэр дахин үүнийг үгүйсгэж,
—Би энэ хүнийг танихгүй хэмээн ам өчгөө өгөв. 73Тэгтэл удалгүй, тэнд зогсож байсан хүмүүс ирээд
—Чи тэдний нэг гарцаагүй мөн. Ярианаас чинь л илт байна гэлцэв. 74Петр хараал тавин тангараглаж,
—Би энэ хүнийг танихгүй гэлээ. Тэр даруйд тахиа донгодов. 75Тэгтэл Петр «Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ дээ» гэж айлдаж байсан Есүсийн үгийг санаад, гадагшаа гарч яван, гашуунаар уйлав.
Одоогоор Сонгогдсон:
МАТАЙ 26: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: