МАРK 1
1
1[Бурханы Хүү] Есүс Христийн сайн мэдээний эхлэл.
2Эш үзүүлэгч Исаиагийн номд бичигдэхдээ
«Харагтун. Би Чиний өмнө замыг чинь бэлдэх элчээ илгээнэ.
3Цөлд хашхирагч нэгний дуу
“ЭЗЭНий замыг бэлтгэгтүн,
Түүний замыг шулуун болгогтун” гэнэ»
гэсэнчлэн 4баптисм хүртээгч Иохан цөлд ирж, нүглийн уучлалын төлөөх гэмшлийн баптисмыг тунхаглаж байв. 5Бүх Иудей нутгийнхан, Иерусалимын бүх хүн Иохан уруу очиж нүглээ хүлээн зөвшөөрч, Иордан голд түүнээс баптисм хүртэж байлаа. 6Иохан тэмээний ноосон хувцас өмсөж, суран бүс бүсэлжээ. Тэр царцаа, зэрлэг зөгийн балаар хооллодог байжээ. 7Тэр тунхаглаж
—Надаас хүчирхэг Нэгэн араас минь ирж байна. Би доош бөхийж, Түүний шаахайн сурыг тайлах нь зохисгүй. 8Би та нарт усаар баптисм хүртээсэн, харин Тэр та нарт Ариун Сүнсээр баптисм хүртээнэ гэв.
9Тэр өдрүүдэд Есүс Галилын Назар хотоос ирж, Иордан голд Иоханаас баптисм хүртжээ. 10Голын уснаас гарч ирсэн тэр даруй тэнгэр заагдан, Сүнс тагтаа мэт Өөр дээр нь буухыг Есүс үзэв. 11Тэнгэрээс дуу гарч,
—Чи Миний хайртай Хүү. Чамд Миний таалал оршдог хэмээв.
12Тэр даруйд Сүнс Есүсийг цөл уруу явуулав. 13Есүс Сатанд соригдон цөлд дөч хоног байв. Тэнд Тэр зэрлэг амьтдын хамт байсан бөгөөд тэнгэр элч нар Түүнд үйлчилж байлаа.
14Иоханыг хоригдсоны дараа Есүс Галилд ирж, Бурханы сайн мэдээг тунхаглан,
— 15Тэр үе биеллээ оллоо. Бурханы хаанчлал ойрхон байна. Гэмшиж, сайн мэдээнд итгэгтүн гэж байлаа.
16Есүс Галил нуурын эргээр явж байхдаа нуурт тор тавьж буй Симон, Симоны дүү Андрей нарыг харав. Тэд загасчид ажээ. 17Есүс тэдэнд
—Намайг дага. Би та нарыг хүмүүсийн загасчид болгоё гэж айлдав. 18Тэд тэр даруй тороо орхиж, Түүнийг дагалаа. 19Тэр жаахан цааш яваад Зебедеен хүү Иаков, түүний дүү Иохан нарыг завин дотроо тороо сэлбэж буйг харав. 20Тэр даруйд Тэр тэднийг дуудсанд, тэд завинд эцэг Зебедеегээ хөлсний ажилчдын хамт орхиж, Есүсийг даган одоцгоолоо.
21Тэд Капернаумд ирэв. Амралтын өдөр Есүс даруй синагогт ороод сургаж эхлэв. 22Хүмүүс Түүний сургаалыг гайхаж байлаа. Учир нь Есүс хуулийн багш нар шиг биш, эрх мэдэлтэй нэгэн мэт тэдэнд сургаж байв. 23Тэр үед тэдний синагогт бузар сүнстэй хүн байжээ. Тэр хүн хашхиран
— 24Назарын Есүс ээ! Бид Танд ямар хамаатай билээ? Та биднийг устгахаар ирэв үү? Таныг хэн болохыг, Бурханы Ариун Нэгэн гэдгийг чинь би мэднэ гэв. 25Есүс түүнийг буруушааж,
—Дуугүй бай. Түүнээс гар гэв. 26Бузар сүнс тэр хүнийг унагааж татвалзуулаад, чанга дуугаар орилон түүнээс гарав. 27Бүгд гайхаж өөр хоорондоо
—Энэ чинь юу вэ? Эрх мэдэлтэй шинэ сургаал! Тэр бузар сүнснүүдэд хүртэл тушаахад тэд Түүнийг дуулгавартай дагаж байна гэж ярьж байлаа. 28Түүний тухай зар тэр даруй Галил орчмын бүх нутгаар газар бүрд тархжээ.
29Синагогаас гарч ирсний дараа тэр даруй тэд Иаков, Иохан нарын хамт Симон, Андрей хоёрын гэрт очив. 30Симоны хадам эх халуураад хэвтэж байлаа. Тэр даруйд тэд түүний тухай Есүст хэлэхэд 31Тэр түүн уруу ирээд гараас нь барин босгоход тэр эмэгтэй халуурахаа болиод, тэдэнд үйлчилжээ.
32Орой болж, нар жаргасны дараа хүмүүс өвчтэй болон чөтгөр шүгэлсэн бүх хүнийг Түүн уруу авчрав. 33Хотынхон бүгдээрээ үүдэнд нь цугласан байлаа. 34Есүс төрөл бүрийн өвчтэй олон хүнийг эдгээсэн бөгөөд олон чөтгөрийг зайлуулан, чөтгөрүүдэд ярихыг зөвшөөрсөнгүй. Учир нь тэд Түүнийг хэн болохыг мэдсэн юм.
35Өглөө эрт харанхуй байхад, Тэр босоод гадагш гарч зэлүүд газарт очин, тэндээ залбирч байв. 36Симон болон түүний нөхөд Түүнийг хайж, 37олоод
—Хүн бүхэн Таныг эрж байна гэхэд 38Есүс
—Цөмөөрөө зэргэлдээх суурингуудад очицгооё. Тэнд ч бас Би тунхаглах болно. Учир нь Би үүний төлөө ирсэн билээ гэж айлдав. 39Есүс бүх Галил даяар синагогуудад нь очиж тунхаглан, чөтгөрүүдийг зайлуулж байлаа.
40Уяман өвчтэй хүн Түүн уруу ирээд, өмнө нь сөхрөн унаж
—Хэрэв Та хүсвэл, намайг цэвэр болгож чадна шүү дээ гэж гуйсанд, 41Тэр өрөвдөн мутраа сунган, түүнд хүрч
—Би хүсэж байна. Цэвэрш гэсэнд 42тэр даруй түүнээс уяман өвчин нь зайлж, тэр цэвэршжээ. 43Тэр түүнд хатуу сануулаад, тэр даруй түүнийг явуулав. 44Есүс тэр хүнд
—Хэнд ч юу ч ярьж болохгүй. Харин явж тахилчид өөрийгөө үзүүл. Тэдэнд гэрчлэхийн тулд цэвэршсэнийхээ төлөө Мосегийн тогтоосон өргөлийг өргө гэж айлдав. 45Гэтэл тэр гараад болсон бүхнийг ярин зарлаж эхэлсэн ба үүнээс болоод Есүс хотод илээр явах боломжгүй болж, хүнгүй газруудад байх болов. Харин зүг бүрээс хүмүүс Түүнийг зорин ирсээр байлаа.
Одоогоор Сонгогдсон:
МАРK 1: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: