МАРK 2
2
1Хэд хоногийн дараа Есүс Капернаум хотод буцаж ирсэнд, Түүний гэртээ байгаа нь дуулджээ. 2Олон хүн цугларснаас үүд хавиар нь хүртэл зайгүй болжээ. Тэр тэдэнд үг айлдаж байлаа. 3Дөрвөн хүн нэгэн саа өвчтөнийг Түүн уруу авч иржээ. 4Цугласан олноос болж Түүнд хүрэх боломжгүй байсан тул тэд Түүний байсан газрынх нь дээврийг хуулж, нүх гаргаад, саа өвчтэй хүнийг дэвсгэртэй нь доош буулгав. 5Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтэй хүнд
—Хүү минь, нүглүүд чинь уучлагдсан гэв. 6Харин тэнд сууж байсан хуулийн багш нарын зарим нь дотроо
— 7Энэ хүн яаж ингэж ярина вэ? Бурханыг тэр доромжилж байна. Гагцхүү Бурханаас өөр хэн нүглийг уучилж чадах билээ? гэж бодоход 8тэр даруй Есүс Өөрийн сүнсээр тэдний бодлыг мэдээд тэдэнд
—Яагаад та нар зүрхэндээ тийм юм бодно вэ? 9Саа өвчтэй хүнд “Нүгэл чинь уучлагдсан” гэж хэлэх, эсвэл “Бос, дэвсгэрээ аваад яв” гэж хэлэхийн аль нь амархан бэ? 10Харин Хүний Хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд Тэрээр саа өвчтэй хүнд
— 11Би чамд хэлье. Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь гэсэнд 12мөнөөх хүн босож, тэр даруй дэвсгэрээ аваад, бүгдийн өмнүүр гарч явлаа. Хүмүүс бүгд мэл гайхаж,
—Үүнтэй адил зүйл бид хэзээ ч үзсэнгүй гээд Бурханыг алдаршууллаа.
13Тэр дахиад нуурын эргээр явав. Олон түмэн бүгд Түүн уруу ирэхэд, Тэр тэдэнд сургаал заалаа. 14Дэргэдүүр нь өнгөрөнгөө, Алфайн хүү Левиг татварын газар сууж байхыг Есүс хараад, түүнд
—Намайг дага гэж айлдсанд тэр босож, Түүнийг дагалаа.
15Түүний гэрт нь Есүс тухлан сууж байжээ. Олон татвар хураагчид ба нүгэлтнүүд Есүс болоод шавь нарынх нь хамт хооллон сууцгаалаа. Учир нь Түүнийг дагаж байсан хүмүүс олон байсан аж. 16Фарисайчуудын хуулийн багш нар Есүсийг нүгэлтнүүд болон татвар хураагчдын хамт хооллон байгааг хараад, шавь нарт нь
—Яагаад Тэр татвар хураагч болон нүгэлтнүүдийн хамт ууж, идэж байдаг билээ? гэв. 17Үүнийг сонсоод, Есүс тэдэнд
—Эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст эмч хэрэгтэй. Би зөвт хүмүүсийг биш, нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэлээ.
18Иоханы шавь нар болон фарисайчууд мацаг барьж байжээ. Тэд ирж, Түүнд
—Яагаад Иоханы шавь нар болон фарисайчуудын шавь нар мацаг барьдаг, харин Таны шавь нар мацаг барьдаггүй юм бэ? гэхэд 19Есүс тэдэнд
—Хүргэний бараа бологчид нь шинэ хүргэнтэйгээ хамт байхдаа мацаг барьдаггүй. Тийм биш гэж үү? Шинэ хүргэнтэйгээ хамт л байвал тэд мацаг барьж болохгүй. 20Харин шинэ хүргэн тэднээс аваачигдах өдрүүд ирнэ. Тэгэхэд л тэр өдөр тэд мацаг барина. 21Хэн ч хуучин дээлийг агчаагүй даавууны өөдсөөр нөхөхгүй. Тэгвэл шинэ нөхөөс хуучин дээлийг таталдуулж бүр ихээр урна. 22Хэн ч шинэ дарсыг хуучин туламд хийдэггүй. Тэгвэл дарс тулмыг сад тавина. Тэгээд дарс ч үгүй, тулам ч үгүй хоцорно. Харин шинэ дарсыг шинэ туламд л хийдэг гэлээ.
23Тэрээр Амралтын өдөр тариан талбай дундуур дайран өнгөрч байлаа. Шавь нар нь замдаа тариан түрүүг шувтран явж байв. 24Фарисайчууд Түүнд
—Нааш хараач. Яагаад тэд Амралтын өдөр хууль бус зүйл хийнэ вэ? гэж асуусанд, 25Есүс тэдэнд
—Идэх юм байхгүй, өлссөнөөсөө болж Давид болон түүнийг дагалдан явагсад нь юу хийснийг та нар ер уншаагүй гэж үү? 26Тэргүүн тахилч Абиатарын үед тэр Бурханы гэрт ороод, тахилч нараас өөр хэн ч идэж үл болох ариусгасан талхыг идсэн төдийгүй, бас хамт байсан хүмүүстээ өгсөн шүү дээ гээд, 27Тэр тэдэнд бас
—Хүн Амралтын өдрийн төлөө бус, Амралтын өдөр нь хүний төлөө бий болсон. 28Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн гэж айлдав.
Одоогоор Сонгогдсон:
МАРK 2: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: