ТООЛЛОГО 27

27
1Дараа нь Иосефын хүү Манассегийн ургуудаас Манассегийн хүү, Махирын хүү, Гилеадын хүү, Хеферийн хүү Зелофехадын охид ойртон иржээ. Түүний охидын нэрс нь Махла, Ноа, Хогла, Милка, Тирза нар байв. 2Тэд хурлын майхны үүдэнд Мосегийн өмнө, тахилч Елеазарын өмнө, удирдагчид болон бүх чуулганы өмнө зогсоод,
3Бидний эцэг цөлд үхсэн боловч Коратай нөхөрлөж ЭЗЭНий эсрэг хамтдаа цугласан тэдгээр хүмүүсийн дунд тэр байгаагүй. Гэвч тэр өөрийн нүгэлдээ үхсэн бөгөөд ямар ч хүүгүй байсан. 4Хүүгүй байснаас болж бидний эцгийн нэр бүлийнхээ дотроос яагаад хасагдах ёстой билээ? Эцгийн маань ах дүү нарын дунд бидэнд өв өгөөч гэв. 5Мосе тэдний хэргийг ЭЗЭНий өмнө аваачив.
6Тэгэхэд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
7Зелофехадын охидын хэлж буй нь зөв юм. Чи тэдэнд эцгийнх нь ах дүү нарын дунд өвлөгдөх эзэмшлийг зайлшгүй өгөх ёстой. Чи тэдний эцгийн өвийг тэдэнд шилжүүлэн өгтүгэй. 8Цаашилбал чи Израилийн хөвгүүдтэй ярин ингэж хэл. “Хэрэв хүн үхэхдээ хүүгүй байвал, түүний өвийг та нар охинд нь шилжүүлэн өгөгтүн. 9Хэрэв тэр хүн охингүй аваас түүний өвийг та нар ах дүү нарт нь өгөгтүн. 10Хэрэв тэр хүн ах дүүгүй бол түүний өвийг та нар эцгийнх нь ах дүү нарт өгөгтүн. 11Хэрэв түүний эцэг нь ах дүүгүй аваас түүний өвийг та нар ургийн доторх хамгийн ойрын хамаатанд өгөх бөгөөд тэр нь түүнийг эзэмших болой. Энэ нь ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор Израилийн хөвгүүдэд хууль ёсны тогтоол болох ёстой” гэв.
12Дараа нь ЭЗЭН Мосед
—Энэ Абарим уул өөд явж, Израилийн хөвгүүдэд Миний өгсөн нутгийг харагтун. 13Түүнийг харсныхаа дараа чи бас өөрийн ах Аароны адил өвөг дээдэс уруугаа одох болно. 14Учир нь Зиний цөлд чуулганыг мэтгэлцэн байх үед усны дэргэд тэдний нүдний өмнө Намайг ариун хэмээн харагдуулах Миний тушаалын эсрэг чи тэрсэлсэн хэмээв. (Энэ нь Зиний цөл дэх Кадешийн Мерибагийн ус байлаа.)
15Тэгэхэд Мосе ЭЗЭНтэй ярин
16Бүх махан биеийн сүнснүүдийн Бурхан ЭЗЭН чуулганы дээр нэг хүнийг томилох болтугай. 17ЭЗЭНий чуулган нь хоньчингүй хонь мэт болохгүйн тулд тэр хүн гарч яван, тэдний өмнө орж ирэх бөгөөд тэднийг удирдан гаргаж, мөн оруулах билээ гэв. 18Тиймээс ЭЗЭН Мосед
—Нуны хүү Иошуаг аван, түүний дээр гараа тавигтун. Тэр хүний дотор Сүнс бий. 19Түүнийг тахилч Елеазар болон бүх чуулганы өмнө зогсоогоод, тэдний нүдний өмнө түүнд үүрэг хариуцлагыг даалгагтун. 20Израилийн хөвгүүдийн бүх чуулган түүнд дуулгавартай байхын тулд чи өөрийн эрх мэдлээс заримыг нь түүн дээр тавигтун. 21Түүнээс гадна ЭЗЭНий өмнө Уримийн шүүлтээр түүний төлөө асуух тахилч Елеазарын өмнө тэр зогсох ёстой. Тэр болон түүнтэй хамт Израилийн хөвгүүд, тэр ч байтугай бүх чуулган нь түүний тушаалаар гарч, түүний тушаалаар орох болно гэлээ. 22ЭЗЭНий түүнд тушаасан ёсоор Мосе хийжээ. Тэр Иошуаг аван, түүнийг тахилч Елеазар, бүх чуулганы өмнө байрлуулав. 23Дараа нь Мосегээр дамжуулан ЭЗЭНий айлдсан ёсоор тэр түүний дээр гараа тавин, түүнд үүрэг хариуцлагыг даалгав.

Одоогоор Сонгогдсон:

ТООЛЛОГО 27: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү