ТООЛЛОГО 33

33
1Мосе, Аарон нарын удирдлаган дор, цэргийнхээ бүлэглэлүүдээр Египетийн нутгаас гарсан Израилийн хөвгүүдийн аян нь энэ юм. 2ЭЗЭНий тушаалаар тэдний аяны дагуу Мосе тэдний эхлэн гарсан газруудыг тэмдэглэсэн бөгөөд тэдний эхлэн гарсан газруудын дагуу аян нь энэ юм. 3Тэд анхны сард буюу анхны сарын арван таванд Рамесесаас аялан хөдөлжээ. Дээгүүр Өнгөрөх баярын дараагийн өдөр Израилийн хөвгүүд бүх египетчүүдийн нүдний өмнө зоригтойгоор гаран, 4египетчүүдийн дунд ЭЗЭНий устгасан бүх ууган төрөгсдийг египетчүүд оршуулан байх зуур тэд явав. ЭЗЭН мөн тэдний бурхдын дээр залхаан цээрлүүлэлтүүдийг буулгасан болой.
5Дараа нь Израилийн хөвгүүд Рамесесаас аялан Суккотод буудалласан юм. 6Тэд Суккотоос аялан цөлийн захад орших Етамд буудаллав. 7Тэд Етамаас аялан Баал-Зефон уруу харсан Пи-хахирот тийш буцан эргэв. Тэд Мигдолын өмнө буудаллав. 8Тэд Хахиротын өмнөөс аялан далайн дундуур гатлан цөл уруу явжээ. Тэд Етамын цөлд гурван хоног аялан яваад Марад буудаллав. 9Тэд Марагаас аялан Елимд ирсэн билээ. Елимд усны арван хоёр булаг, далан далдуу мод байсан бөгөөд тэд тэнд буудалласан юм. 10Тэд Елимээс аялан Улаан тэнгисийн дэргэд буудаллав. 11Тэд Улаан тэнгисээс аялан Синийн цөлд буудаллав. 12Тэд Синийн цөлөөс аялан Дофкад буудалласан болой. 13Тэд Дофкагаас аялан Алушт буудаллав. 14Тэд Алушаас аялан Рефидимд буудалласан бөгөөд ард олон уух усгүй байсан газар бол тэр болой. 15Тэд Рефидимээс аялан Синаин цөлд буудаллав. 16Тэд Синаин цөлөөс аялан Киброт-хаттаавад буудалласан ажгуу.
17Тэд Киброт-хаттааваас аялан Хазеротод буудаллав. 18Тэд Хазеротаас аялан Ритмад буудаллав. 19Тэд Ритмагаас аялан Риммон-перезэд буудаллав. 20Тэд Риммон-перезээс аялан Либнад буудалласан болой. 21Тэд Либнагаас аялан Риссад буудаллав. 22Тэд Риссагаас аялан Кехелатад буудаллав. 23Тэд Кехелатаас аялан Шефер ууланд буудаллав. 24Тэд Шефер уулаас аялан Харадад буудаллав. 25Тэд Харадаас аялан Макхелотод буудаллав. 26Тэд Макхелотоос аялан Тахатад буудаллав. 27Тэд Тахатаас аялан Терад буудаллав. 28Тэд Терагаас аялан Миткад буудаллав. 29Тэд Миткагаас аялан Хашмонад буудаллав. 30Тэд Хашмонагаас аялан Мосеротод буудаллав. 31Тэд Мосеротоос аялан Бене-иааканд буудаллав. 32Тэд Бене-иааканаас аялан Хор-хаггидгадад буудаллав. 33Тэд Хор-хаггидгадаас аялан Иотбатад буудаллав. 34Тэд Иотбатагаас аялан Абронад буудаллав. 35Тэд Абронагаас аялан Езион-геберт буудаллав. 36Тэд Езион-геберээс аялан Зиний цөлд буудаллав. Энэ нь Кадеш болой. 37Тэд Кадешаас аялан Едомын нутгийн захад, Хор ууланд буудаллав.
38Тэгээд ЭЗЭНий тушаалаар тахилч Аарон Хор уулан дээр гарч, Израилийн хөвгүүдийг Египетийн нутгаас гарснаас хойш дөч дэх жилийн тавдугаар сарын эхний өдөр тэнд үхсэн билээ. 39Хор уулан дээр үхэхдээ Аарон зуун хорин гурван настай байлаа.
40Канаан нутагт Негевд амьдарч байсан канаан хүн Арадын хаан Израилийн хөвгүүдийн ирж явааг сонссон байв.
41Дараа нь тэд Хор уулаас аялан Залмонад буудаллав. 42Тэд Залмонгаас аялан Пунонд буудаллав. 43Тэд Пуноноос аялан Оботод буудаллав. 44Тэд Оботоос аялан Моабын хил дээрх Ийе-абаримд буудаллав. 45Тэд Ийимээс аялан Дибон-гадад буудаллав. 46Тэд Дибон-гадаас аялан Алмон-диблатаимд буудаллав. 47Тэд Алмондиблатаимаас аялан Небогийн өмнөх Абаримын уулсад буудаллав. 48Тэд Абаримын уулсаас аялж, Иерихогийн харалдаах Иорданы дэргэд Моабын талд буудаллав. 49Тэд Иорданы дэргэд Моабын талд Бет-иешимотоос Абел-шиттимийг хүртэл буудаллав.
50Дараа нь Иерихогийн харалдаах Иорданы дэргэд Моабын талд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
51Израилийн хөвгүүдтэй ярин, тэдэнд “Та нар Канаан нутаг уруу Иорданыг гатлан орох үедээ, 52уг нутгийн бүх оршин суугчдыг өмнөөсөө хөөн зайлуулж, тэдний бүх сийлсэн чулуунуудыг, бүх цутгамал хөргүүдийг нь устган, тэдний бүх мөргөлийн өндөрлөгүүдийг нь нураах ёстой. 53Та нар нутгийн эзэмшлийг аван тэнд амьдрагтун. Учир нь тэр нутгийг Би та нарт эзэмшүүлэхээр өгсөн болой. 54Та нар ургуудынхаа дагуу шодолтоор уг нутгийг өвлөх болой. Томд нь та нар их өвийг өгч, багад нь та нар бага өвийг өгөгтүн. Хэн нэгэнд шоо нь хаана бууна, тэр нь түүнийх болох болно. Та нар эцгүүдийнхээ овгуудын дагуу эзэмших ёстой. 55Гэвч хэрэв та нар нутгийн оршин суугчдыг өмнөөсөө хөөн зайлуулахгүй бол та нарын тэднээс үлдээсэн үлдэгсэд нь нүдэнд чинь өргөс, хажуу хавиргад чинь үүргэнэ болох болно. Тэд та нарын амьдрах нутаг дээр та нарыг зовоох болно. 56Мөн тэдэнд хийхээр төлөвлөснөө тийнхүү Би та нарт хийх болно” гэж хэлэгтүн гэв.

Одоогоор Сонгогдсон:

ТООЛЛОГО 33: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү