ТООЛЛОГО 34
34
1Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
— 2Израилийн хөвгүүдэд тушаан, тэдэнд хэлтүгэй. “Та нарыг Канаан нутагт орох үед та нарт өв болон буух нутаг буюу Канааны нутаг нь хил хязгаарынхаа дагуу энэ болой. 3Танай өмнөд тал нь Зиний цөлөөс Едомын хажууг даган сунан үргэлжлэх бөгөөд өмнөд хил чинь Давст тэнгисийн адгаас зүүн тийш сунах ажгуу. 4Тэгээд танай хил өмнөдөөс Акраббимын өндөрлөг тийш чиглэн эргэж Зин уруу үргэлжлэх бөгөөд түүний төгсгөл нь Кадеш-барнеагаас өмнөд зүгт байх ёстой. Энэ нь Хазараддарт хүрч Азмон уруу үргэлжлэх болой. 5Уг хил Азмонаас Египетийн горхи уруу чиглэн эргэж, түүний төгсгөл нь далайд байх ёстой.
6Баруун хилийн тухайд гэвэл, та нарт Их тэнгис, түүний эрэг байгаа бөгөөд энэ нь та нарын баруун хил болох юм.
7Танай хойд хил нь энэ болох болой. Та нар хилийн шугамыг Их тэнгисээс Хор уулыг хүртэл татах болой. 8Та нар Хор уулаас Лебо-хаматыг хүртэл шугам татах бөгөөд хилийн төгсгөл нь Зедадад байх ёстой. 9Уг хил Зифрон уруу гарч, түүний төгсгөл нь Хазаренанд байх болой. Энэ нь танай хойд хил хязгаар болох юм.
10Бас зүүн хилдээ зориулж, та нар Хазар-енанаас Шефамыг хүртэл шугам тат. 11Уг хил нь Шефамаас Аины зүүн талд буй Рибла уруу уруудна. Хил уруудан явсаар, Хиннеретийн тэнгисийн зүүн талд буй налууд хүрэх болой. 12Хил нь Иордан уруу уруудах бөгөөд түүний төгсгөл нь Давст тэнгис дээр байх болой. Эргэн тойрны бүх хилийнхээ дагуу танай нутаг нь энэ ажгуу” хэмээв.
13Тийнхүү Мосе Израилийн хөвгүүдэд тушаан, хэлэхдээ
—Есөн овог ба хагас овогт өгөхөөр ЭЗЭНий тушаасан, эзэмшил болгон та нарын дунд шодолтоор тэнцүү хуваагдах газар нь энэ болой. 14Учир нь Реубений хөвгүүдийн овог нь эцгүүдийнхээ бүлүүдийн дагуу өөрсдийнхийгөө авсан бөгөөд Гадын хөвгүүдийн овог эцгүүдийнхээ бүлүүдийн дагуу Манассегийн хагас овог өөрсдийн эзэмшлийг хүлээн авсан болой. 15Хоёр овог болон хагас овог Иерихогийн эгц харалдаа Иорданы цаад талд зүүн тийш наран мандах зүгт өөрсдийн эзэмшлийг авсан болой гэв.
16Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
— 17Та нарт уг нутгийг өв болгон тэнцүү хуваан өгөх хүмүүсийн нэрс нь тахилч Елеазар, Нуны хүү Иошуа нар юм. 18Нутгийг өв болгон тэнцүү хуваахын тулд та нар овог бүрээс нэг удирдагчийг авагтун. 19Тэдгээр хүмүүсийн нэрс нь Иуда овгоос Иефуннегийн хүү Калеб, 20Симеоны хөвгүүдийн овгоос Аммихудын хүү Самуел, 21Бениамин овгоос Хислоны хүү Елидад, 22Даны хөвгүүдийн овгоос удирдагч, Иоглигийн хүү Букки, 23Иосефын хөвгүүдээс Манассегийн хөвгүүдийн овгоос удирдагч, Ефодын хүү Ханниел, 24Ефраимын хөвгүүдийн овгоос удирдагч, Шифтаны хүү Кемуел, 25Зебулуны хөвгүүдийн овгоос удирдагч, Парнахын хүү Елизафан, 26Иссахарын хөвгүүдийн овгоос удирдагч, Аззаны хүү Палтиел, 27Ашерын хөвгүүдийн овгоос удирдагч, Шеломын хүү Ахихуд, 28Нафталийн хөвгүүдийн овгоос удирдагч, Аммихудын хүү Педахел нар болой гэв. 29Эдгээр нь Канааны нутагт Израилийн хөвгүүдэд өвийг тэнцүү хуваалгахаар ЭЗЭНий тушаасан хүмүүс байлаа.
Одоогоор Сонгогдсон:
ТООЛЛОГО 34: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: