ДУУЛАЛ 146
146
1ЭЗЭНийг магтагтун!
Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун!
2Би амьддаа ЭЗЭНийг магтана.
Би байх зуураа Бурхандаа магтан дуулна.
3Ноёдод бүү итгэ,
Авралгүй хүний хүүд ч бүү итгэ.
4Түүний сүнс гарч явдаг бөгөөд тэрээр газар шороо уруу буцдаг.
Яг тэр өдөр түүний бодлууд мөхдөг.
5Иаковын Бурханыг өөрийн тусламж болгон,
Өөрийн Бурхан ЭЗЭНд найдагчид юутай ерөөлтэй вэ!
6Тэрээр тэнгэр ба газар,
Далай хийгээд түүний дотор байгч бүхнийг бүтээсэн.
Тэрээр итгэлийг мөнхөд сахин,
7Дарлагдагсдад шударга ёсыг гүйцэлдүүлж,
Өлсөгчдөд ч хоол хүнс өгдөг.
ЭЗЭН хоригдлуудыг чөлөөлдөг юм.
8ЭЗЭН сохор хүнд хараа оруулдаг.
ЭЗЭН сөхрөгчдийг босгодог.
ЭЗЭН зөв шударга хүмүүсийг хайрладаг.
9ЭЗЭН харийн хүмүүсийг хамгаалдаг.
Тэрээр эцэггүй ба бэлэвснийг тэтгэдэг,
Харин хорон муу хүний замд хөндөлддөг.
10Сион оо, чиний Бурхан болох ЭЗЭН
Бүх үеийнхний туршид, мөнхөд захирна.
ЭЗЭНийг магтагтун!
Одоогоор Сонгогдсон:
ДУУЛАЛ 146: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society