ДУУЛАЛ 47

47
Найрал дууны удирдаачид. Корагийн хөвгүүдийн дуулал.
1Бүх хүмүүс ээ, алгаа ташаарай.
Баяртай дуугаар Бурханд хашхирагтун.
2Учир нь Хамгийн Дээд ЭЗЭН бол аймшигтай,
Бүх дэлхийн агуу Хаан юм.
3Тэр бидний дор хүмүүсийг,
Бидний хөл дор улс үндэстнүүдийг оруулсан.
4Тэр бидэнд Өөрийн хайрласан Иаковын сүр жавхлан болох
Өвийг маань сонгодог.
Села
5Бурхан ЭЗЭН хашхирах дуутайгаар,
Бүрээн дууны дунд дээш залрав.
6Бурханыг магтан дуулагтун, магтан дуулагтун.
Бидний Хааныг магтан дуулагтун, магтан дуулагтун.
7Учир нь Бурхан бол бүх дэлхийн Хаан.
Яруу сайхан дууллаар магтан дуулагтун.
8Бурхан улс үндэстнүүдийг захиран,
Өөрийн ариун сэнтийд залардаг.
9Улс үндэстнүүдийн ноёд
Абрахамын Бурханы хүмүүс мэт цугларсан.
Учир нь газар дэлхийн бамбайнууд бол Бурханых.
Тэр өндөрт өргөмжлөгдсөн.

Одоогоор Сонгогдсон:

ДУУЛАЛ 47: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү