ДУУЛАЛ 58

58
Найрал дууны удирдаачид. Бүү устгаач аялгуунд зориулсан дуу. Давидын миктам.
1Шүүгчид ээ, та нар үнэхээр зөв шударгыг ярьдаг уу?
Хүний хөвгүүд ээ, та нар шударгаар шүүдэг үү?
2Үгүй ээ, та нар зүрхэнд зөв шударга бусыг үйлддэг.
Та нар газар дэлхий дээр гарынхаа хүчирхийллийг жинлэдэг.
3Хорон муу хүн эхийн хэвлийгээс эхлэн холддог.
Худал ярьдаг хүмүүс төрөхөөсөө гаждаг.
4Тэдэнд могойн хортой адил хор бий.
Тэд чихээ бөглөдөг дүлий наж могойтой адил юм.
5Ингэснээр тэд тарнийг чадварлагаар уншигч,
Шидтэний дуу хоолойг сонсдоггүй юм.
6Бурхан, тэдний аман дахь шүдийг нь хугалаач.
ЭЗЭН, залуу арслангийн арааг хэмхлээч.
7Тэднийг урсаж буй ус шиг урсган явуулаач.
Түүнийг нумаа хөвчлөх үед сумыг нь хугарсан мэт болгооч.
8Тэднийг явах үедээ задардаг эмгэн хумс шиг,
Нарыг хэзээ ч үздэггүй дутуу төрсөн хүүхэд шиг болгооч.
9Тогоонууд тань өргөст бутыг мэдрэхээс өмнө
Тэрээр ногооныг нь ч, шатаж буйг ч хуй салхиар хаман арилгана.
10Өшөө авалтыг харахдаа зөв шударга хүн баярладаг.
Тэрээр хорон муу хүний цусанд хөлөө угаана.
11Тэгээд хүмүүс “Үнэхээр зөв шударга хүнд шагнал байдаг.
Үнэхээр газар дэлхий дээр шүүдэг Бурхан байдаг” гэж хэлнэ.

Одоогоор Сонгогдсон:

ДУУЛАЛ 58: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү