ДУУЛАЛ 92
92
Дуулал, Амралтын өдрийн төлөөх дуу.
1Өө, Хамгийн Дээд Нэгэн, ЭЗЭНд талархлыг өргөн
Таны нэрд магтан дуулах нь сайн юм.
2Өглөө Таны хайр энэрлийг,
Шөнөөр Таны итгэлтэй байдлыг
3Арван утаст ятга болон босоо ятгаар,
Ятгын ая дуугаар тунхаглах нь ч сайн.
4Учир нь ЭЗЭН Та хийсэн зүйлсээрээ намайг баярлуулсан бөгөөд
Би Таны гарын үйлсийн улмаас баясгалантайгаар дуулна.
5Өө, ЭЗЭН, Таны үйлс хичнээн агуу вэ!
Таны бодлууд гүн гүнзгий юм.
6Мунхаг хүн ч мэдэхгүй,
Тэнэг хүн ч үүнийг ухаарахгүй.
7Энэ нь хорон муу хүн өвс шиг соёолж,
Гэм бурууг үйлдэгчид бүгд цэцэглэхэд
Тэд мөнхөд устгагдахын тулд ч байсан ажгуу.
8Харин ЭЗЭН Та бол мөнхөд эрхэм дээд юм.
9Учир нь үзтүгэй ЭЗЭН, Таны дайснууд,
Учир нь үзтүгэй, Таны дайснууд сөнөнө.
Гэм бурууг үйлдэгчид бүгд тараагдах болно.
10Харин Та миний эврийг зэрлэг үхрийнх мэт өргөмжилсөн.
Би шинэхэн тосоор тослогдсон.
11Миний нүд дайснууд уруу минь харж,
Миний чих миний эсрэг босогч хорон муу хүмүүсийн тухай сонсдог.
12Зөв шударга хүн далдуу мод шиг цэцэглэж,
Ливан дахь хуш мод шиг ургана.
13ЭЗЭНий өргөөнд суулгагдсан
Тэд бидний Бурханы хашаануудад цэцэглэнэ.
14Тэд хөгширсөн ч жимс гаргана.
Тэд шүүслэг ба ногоон байна.
15Энэ нь ЭЗЭН шулуун шударга гэдгийг тунхаглахын тулд юм.
Тэр бол миний хад бөгөөд Түүн дотор шударга бус юм гэж үгүй.
Одоогоор Сонгогдсон:
ДУУЛАЛ 92: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society