ДУУЛАЛ 93

93
1ЭЗЭН захирдаг. Тэрээр сүр жавхлангаар хувцасласан юм.
ЭЗЭН Өөрийгөө хүч чадлаар хувцаслаж бүсэлсэн.
Үнэхээр дэлхий бат бэх тогтсон бөгөөд ганхахгүй.
2Таны сэнтий эрт дээр үеэс тогтсон.
Та өнө мөнхөөс байсан.
3Өө, ЭЗЭН, их ус өндөрсгөж,
Их ус дуугаа өндөрсгөсөн.
Их ус давалгаануудаа өргөдөг.
4Их усны нүргээн шуугианаас,
Далайн хүчит давалгаануудаас ч
Өндөрт буй ЭЗЭН илүү хүчтэй.
5Таны гэрчлэлүүд маш үнэн юм.
Өө, ЭЗЭН, ариун байдал Таны өргөөнд үүрд мөнхөд зохистой.

Одоогоор Сонгогдсон:

ДУУЛАЛ 93: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү