2 КОРИНТ 1:3-11
2 КОРИНТ 1:3-11 Ариун Библи, 2004 (АБ2004)
Бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Бурхан магтагдах болтугай. Тэр бол өршөөлийн Эцэг, мөн бүх тайвшралын Бурхан мөн. Бурхан биднийг тайвшруулсан тэрхүү тайвшралаар бид аливаа зовлонд орогсдыг тайвшруулах чадвартай байхын тулд Тэр биднийг бүх зовлон дотор маань тайвшруулдаг юм. Учир нь Христийн зовлонгууд бидэнд арвин байдгийн адил түүнчлэн бидний тайвшрал ч мөн Христээр дамжуулан арвин байдаг. Хэрэв бид зовж байгаа бол энэ нь та нарын тайвшрал хийгээд авралын төлөө юм. Хэрэв бид тайвшруулагдаж байгаа бол энэ нь та нарын тайвшралын төлөө билээ. Энэ тайвшрал нь бид ч гэсэн эдэлдэг тэрхүү ижил зовлонгуудыг тэвчээртэйгээр тэсвэрлэхэд үр нөлөөтэй байдаг. Та нарын талаарх бидний найдвар бат билээ. Та нар бол бидний зовлонг хуваалцагчид төдийгүй тайвшралыг минь ч хуваалцагчид мөн гэдгийг бид мэднэ. Ах дүү нар аа, Азид байхад бидэнд учирсан зовлонг, бид хүч чадлаасаа хэтэрсэн хүнд дарамтанд байснаас амьд үлдэх горьдлого маань ч тасарсныг та нар мэдээгүй байхыг бид хүсэхгүй байна. Бид өөрсдөдөө бус, харин үхэгсдийг амилуулдаг Бурханд найдахын тулд бид дотроо үхлийн ялтай байсан. Тэр биднийг тийм аймшигт үхлээс аварсан бөгөөд аврах болно. Тэр биднийг дахиж аварна гэж бид Түүнд өөрсдийн найдвараа тавьсан байв. Залбирлаараа та нар ч мөн бидэнд тусалдаг. Тэгэхээр хүмүүсийн залбирлаар бидэнд соёрхогдсон бэлгээс болж бидний төлөө олон хүн талархал өргөх болно.
2 КОРИНТ 1:3-11 Ариун Библи 2013 (АБ2013)
Бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Бурхан магтагдах болтугай. Тэр бол өршөөлийн Эцэг бөгөөд бүх тайвшралын Бурхан мөн. Бурхан, биднийг тайвшруулсан тэрхүү тайвшралаар бид аливаа зовлонд орогсдыг тайвшруулж чадахын тулд Тэр биднийг бүх зовлон дотор маань тайвшруулдаг юм. Учир нь Христийн зовлон бидэнд арвиждагчлан тайвшрал маань ч мөн Христээр арвиждаг. Бид зовж байгаа бол энэ нь та нарын тайвшрал хийгээд авралын төлөө. Бид тайвшруулагдаж байгаа бол энэ нь та нарын тайвшралын төлөө билээ. Энэ тайвшрал нь бид ч гэсэн эдэлдэг тэрхүү ижил зовлонг та нар тэсвэрлэхэд үр нөлөөтэй байдаг. Та нарын талаарх бидний найдвар бат билээ. Та нар зовлонг маань хуваалцдаг шигээ тайвшралыг маань ч хуваалцдагийг бид мэднэ. Ах дүү нар аа, Азид байхад бидэнд учирсан зовлонг, хүч чадлаасаа хэтэрсэн хүнд дарамтад байснаас амьд үлдэх горьдлого тасарсныг ч та нар эс мэдэхийг бид хүсэхгүй байна. Гэхдээ бид өөрсдөө үхлийн ял дор байсан нь өөрсдөдөө бус, харин үхэгсдийг амилуулдаг Бурханд найдахын тулд билээ. Тэр биднийг тийм сүрхий үхлээс аварсан, аврах ч болно. Тэр биднийг аврах ч болно гэдэгт бид Түүнд найддаг. Ийнхүү гуйлтаараа та нар бидэнд туслан, олон хүний залбирлаар бэлэг нь соёрхогдсоноор бидний өмнөөс талархал өргөгдөнө.