2 САМУЕЛ 11:1-4
2 САМУЕЛ 11:1-4 Ариун Библи 2013 (АБ2013)
Хавар цаг, хаад дайнд морддог үеэр Давид, Иоабыг түшмэдүүд болон бүх Израилийн хамт илгээхэд тэд Аммоны хөвгүүдийг сүйрүүлж Раббаг бүслэн авав. Давид харин Иерусалимд үлджээ. Тэгтэл нэгэн орой Давид орноосоо босож хааны өргөөний дээвэр дээгүүр алхалж байгаад угаал үйлдэж буй нэгэн эмэгтэйг дээвэр дээрээс харав. Тэр эмэгтэйн төрх ихэд үзэсгэлэнтэй ажээ. Давид хүн явуулж тэр эмэгтэйн тухай лавлан асуухад тэр хүн нь —Энэ чинь хит хүн Уриагийн эхнэр, Елиамын охин Батшеба биш үү? гэв. Тиймээс Давид элч нарыг явуулж, түүнийг авчруулав. Эмэгтэй түүн дээр ирсэнд Давид түүнтэй унтав. Тэр эмэгтэй бузраас цэвэршээд гэртээ харив.
2 САМУЕЛ 11:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)
Хавар хаад дайнд морддог үед Давид Иоабыг зарц нарынхаа хамт болон бүх Израилийг илгээхэд, тэд Аммоны хөвгүүдийг устгаж, Раббаг бүслэв. Харин Давид Иерусалимд үлджээ. Нэгэн үдэш Давид орноосоо босож, хааны гэрийн дээвэр дээгүүр алхалж байгаад, угаал үйлдэж буй нэгэн эмэгтэйг дээвэр дээрээс харав. Тэр эмэгтэй төрхөөрөө ихэд үзэсгэлэнтэй байжээ. Давид хүн явуулж, тэр эмэгтэйн тухай лавлан асуухад, нэг нь —Энэ чинь хит хүн Уриагийн эхнэр, Елиамын охин Батшеба биш үү? гэв. Давид элч нарыг явуулж, түүнийг авчруулав. Эмэгтэй түүн дээр ирсэнд Давид түүнтэй унтав. Тэр эмэгтэй бузраас цэвэршээд, өөрийн гэрт буцав.