ЭХЛЭЛ 18:10-14
ЭХЛЭЛ 18:10-14 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэр —Би дараа жилийн энэ үед чамд заавал эргэж ирнэ. Тэгээд чиний эхнэр Сара хүүтэй болох болно гэжээ. Сара ард нь, майхны үүдэнд зогсоод сонсож байжээ. Абрахам, Сара хоёр өндөр наслан өтөлж, Сара хүүхэд гаргах наснаасаа хэдийн хэтэрчээ. Сара дотроо инээж, өгүүлрүүн, —Би хөгширчихөөд байхад, мөн эзэн маань ч бас өтөлчихөөд байхад би яаж жаргалтай болох юм бэ? гэв. ЭЗЭН Абрахамд —Яагаад Сара инээгээд “Хөгшин болсон би үнэхээр хүүхэдтэй болж чадна гэж үү” гэж хэлээд байна вэ? ЭЗЭНд дэндүү хэцүү юм байдаг гэж үү? Би тогтоогдсон цагт чамд эргэж ирнэ. Дараа жилийн энэ үед Сара хүүтэй болсон байна гэв.
ЭХЛЭЛ 18:10-14 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэр —Би зохих цагт нь чам дээр заавал эргэж ирнэ. Харагтун, эхнэр Сара чинь хүүтэй болно гэжээ. Сара ард нь, майхны үүдэнд зогсоод сонсож байв. Абрахам, Сара хоёр өндөр наслан өтөлж, Сара хүүхэд гаргах наснаасаа хэдийнэ хэтэрчээ. Сара дотроо инээж —Хөгшин би, өтөлсөн эзэн бид хоёр яаж ч жаргах юм билээ? гэв. ЭЗЭН, Абрахамд —Юунд Сара инээгээд “Хөгшин болсон би үнэхээр хүүхэдтэй болж чадна гэж үү?” гэж хэлээд байна вэ? ЭЗЭНд дэндүү хэцүү юм байна уу? Би тогтсон цагт чам дээр эргэж ирнэ. Зохих цагтаа Сара хүүтэй болно гэв.