СУРГААЛТ ҮГС 30:3-5
СУРГААЛТ ҮГС 30:3-5 Ариун Библи, 2004 (АБ2004)
Би мэргэн ухаанд ч суралцсангүй. Ариун Нэгэний тухай мэдлэг ч надад алга. Хэн тэнгэр өөд одоод бууж ирэв ээ? Хэн салхийг гартаа атгаж байв аа? Хэн усыг дээлэндээ ороож чадав аа? Хэн дэлхийн хамаг хязгаарыг бүтээв ээ? Түүний нэр болон Хүүгийнх нь нэр хэн бэ? Та мэдэх үү? Бурханы үг бүр соригдсон. Тэрээр Өөрийнх нь дотор хоргодогсдод бамбай юм.
Хуваалцах
СУРГААЛТ ҮГС 30 уншихСУРГААЛТ ҮГС 30:3-5 Ариун Библи 2013 (АБ2013)
Мэргэн ухаанд ч эс суралцав, би. Ариун Нэгэний тухай мэдлэг ч надад алга. Хэн тэнгэр өөд одоод бууж ирэв? Хэн салхийг алгандаа атгаж байв? Хэн усыг дээлэндээ боож чадав? Хэн дэлхийн хамаг хязгаарыг бүтээв? Түүний нэр болон Хүүгийнх нь нэр хэн бэ? Та мэдэх үү? Бурханы үг бүр тунгаагдсан байдаг Өөрийнх нь дотор хоргодогсдод Тэрээр бамбай
Хуваалцах
СУРГААЛТ ҮГС 30 унших