ИЛЧЛЭЛТ 14:9-11
ИЛЧЛЭЛТ 14:9-11 Ариун Библи 2013 (АБ2013)
Өөр нэгэн тэнгэрэлч буюу гурав дахь нь тэднийг даган, чанга дуугаар —Хэн араатанд болон хөрөгт нь мөргөж, духан дээрээ, эсвэл гар дээрээ тэмдэг авна, тэр хүн Бурханы уур хилэнгийн дарсыг мөн уух болно. Энэ нь Түүний уур хилэнгийн аяганд шингэлэлгүй хольсон дарс юм. Тэр хүн ариун тэнгэрэлч нар ба Хурганы өмнө гал, хүхэр дотор зовж тарчилна. Тэдний зовлон тарчлалын утаа үеийн үед суунаглана. Араатанд ба түүний хөрөгт мөргөгсөд, түүний нэрийн тэмдгийг хүлээн авсан алив хүн өдөр ч, шөнө ч амрахгүй.
ИЛЧЛЭЛТ 14:9-11 Ариун Библи, 2004 (АБ2004)
Өөр нэгэн тэнгэр элч буюу гурав дахь нь тэднийг даган, чанга дуугаар —Хэрэв хэн араатанд болон хөрөгт нь мөргөж, духан дээрээ, эсвэл гар дээрээ тэмдэг авна, тэр хүн Бурханы уур хилэнгийн дарсыг мөн уух болно. Энэ нь Түүний уур хилэнгийн аяганд шингэлэлгүй хольсон дарс юм. Тэр хүн ариун тэнгэр элч нарын ба Хурганы өмнө гал, хүхэр дотор зовж тарчилна. Тэдний зовлон тарчлалын утаа үеийн үед суунаглана. Араатанд ба түүний хөрөгт мөргөгсөд, түүний нэрийн тэмдгийг хүлээн авагч аливаа хүн өдөр ч, шөнө ч амрахгүй.