СексЗагвар
Порнограф болон тачаадах боломж хаа сайгүй байдаг. Та 20 жилийн өмнө порнограф олж үзэхийн тулд маш их чармайлт гаргах шаардлагатай байх байсан. Харин өнөөдөр энэ нь зөвхөн хулганы хэдхэн товчлуур болон ТВ удирдлагаар нэвтрэх боломжтой. Гар хангалага, тачаадал болон бэлгийн ёс бус байдлын хавханд унахад маш амархан. Эдгээр сэдвүүдийн талаар Библи-д дурьддаг болов уу? Нэг нэгэнтэйгээ харьцах талаар Бурханы бодол санаа? Библи дээр гар хангалагын талаар гардаггүй ч, харин бэлгийн цэвэр байдал болон тачаадлын талаар тодорхой зарчмууд байдаг. Хэрвээ та амьдралынхаа энэхүү салбарт өөрчлөлт хийхийг хүсвэл, хамгийн оновчтой зүйл нь энэ асуудлын тэмцлийн талаар хэн нэгэн итгэмжтэй хүнтэй хуваалцаарай. Ингэснээр энэ асуудлыг ялж гархад хамаагүй амар болох юм.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Секс хаа сайгүй байдаг. Тиймдээ ч гар хангалага, тачаадал болон бэлгийн ёс бус байдал зэрэг хавханд унахад амархан байдаг. Бурхан биднийг ариун байдлаа хадгалахыг хүсэн хүлээдэг бөгөөд Түүний үгэнд найдан бие захирах байдлыг хөгжүүлэхийг хүсдэг. Энэхүү 7 өдрийн төлөвлөгөө нь Бурханы бидэнд зориулан бэлдсэн ариун амьдралын замналын эхлэл болох боломжтой. Итгэл даах хүнийг олоод энэ зүйлсийг хамтдаа уншаарай, учир нь бэлгийн цэвэр ариун байдалд хариуцлагатай байдал нь хамгийн чухал билээ.
More
We would like to thank Life.Church for providing this plan. For more information, please visit: www.life.church