Кайл Айделмэнтэй хамт Төөрсөн хүүгийн өөрчлөлтийг үзьеЗагвар
"ШУДАРГА БАЙДАЛ – Эдгэрлийг авч ирэх шударга байдал"
Ихэнх Христитгэлтнүүд өөрсөдтэйгөө болон Бурхантай шударга байхын чухлын аль алиныг нь ойлгож бас хүлээн зөвшөөрдөг. Библи бидэнд, 1 Иохан номонд, хэрэв бид нүглээ хүлээн зөвшөөрвөл Тэрээр итгэмжит, зөвт бөгөөд бидний нүглийг уучилж, бүх л зөвт бус байдлаас биднийг цэвэрлэнэ гэж хэлсэн байдаг. Мөн Библи дээр, бидний үүрэх ёстой байсан шийтгэлийг Есүс загалмай дээрх үхлээр Өөртөө үүрсэн. Есүс миний гэмийн төлөө нас барсан, тиймээс би гэм нүглээ хүлээн зөвшөөрөхөд тэдгээрийг Бурхан уучилдаг.
Ихэвчлэн, дараахаас хэтрэх шаардлагагүй гэж бид өөрсөддөө хэлдэг: "Хэрэв би өөртэйгөө бас Бурхантай үнэнч л байхад хангалттай." Гэвч АХА мөч нь үүнээс илүүг шаарддаг.
Иаков 5:16-д бие биеийнхээ өмнө нүглээ хүлээн зөвшөөрч, бие биеийнхээ төлөө залбир. "Ингэснээр та нар эдгээгдэх болно" гэсэн байдаг. Бид өөрсдийн гэм нүглээ Бурханы өмнө хүлээн зөвшөөрөх үед, Тэр биднийг уучилдаг боловч, бид бие биенийхээ өмнө нүглээ хүлээн зөвшөөрөх үед эдгэрлийг олдог.
"Эдгэрэл" гэж юуг хэлдэг вэ?
Бие биенийхээ өмнө нүглээ хүлээн зөвшөөрөх нь хариуцлагатай байхад бас тэмцлийн эргүүлгийг эвдэхэд шаардлагатай урам зоригийг олж авахад маань тусалдаг. Харанхуйд биднийг хорьж байсан тэр зүйлээ гарган ирж, гэрэл рүү түүнийгээ чирж ирэх үед, түүний биднийг удирдаж байсан хүч үгүй болохыг бид мэдэрдэг.
Улмаар Иаковын хэлсэн тэр эдгэрэл таны төсөөлснөөс ч илүү бодитой болж эхэлдэг. Үүнийг сонсоод үз: Стрессийг ялан дийлэх нь гэсэн нэртэй Христитгэлт бус орчин үеийн сэтгэл зүйн сурах бичигт гэмээ хүлээн зөвшөөрөх нь эдгээх хүчтэй болохыг нотолсон байна. "Юмаа хуваалцахгүй нуух гээд байдаг хүмүүс хуваалцдаг хүмүүсээс илүү эрүүл мэндийн хувьд болон сэтгэл зүйн хувьд гомдоллодог…санаа зоволт ихтэй, сэтгэлээр унах, болон нуруу ба толгой өвдөх гэх мэт зовиуруудтай байдаг…Гэмээ хүлээн зөвшөөрөхөөс ичих байдал нь ихэнхдээ өөрийнхөө нууцлагдмал харанхуйгаас үг яриагаар ирэх чөлөөлөлтөөс хамаагүй хүнд байдаг." хэмээн зохиогч хэлсэн байна.
Сургаалт үгс 28:13-т ийнхүү хэлсэн: "Гэм нүглээ нуун далдлагч хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Харин гэм нүглээ хүлээн зөвшөөрч, тэдгээрийг хаягч хүн хайр энэрлийг хүртэнэ."
* Гэм нүглээ бусдын өмнө хүлээн зөвшөөрөх нь танд хэрхэн тусалсан бэ? Танд далдалдаг нууц гэм, гэрэлд гаргахыг хүсдэггүй тийм гэм нүгэл байна уу?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Кайл Айдэлмэн "АХА" номондоо тэрээр 3 зүйлийг олж нээсэн бөгөөд тэдгээр нь Бурхан руу биднийг ойртуулж мөн амьдралыг маань өөрчлөх болно. Бүхнийг өөрчлөхүйц Бурханы тэрхүү цаг мөчид та бэлэн үү?
More
Энэхүү уншлагын төлөвлөгөөг бэлдсэн Дэвид Си. Күүк-д бид талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.dccpromo.com/aha/-с авна уу