Таныг шилдэг манлайлалд хүргэх зургаан алхамЗагвар

Six Steps To Your Best Leadership

7-с 6 дахь өдөр

Хийвэл зохих эрсдэл

Та өсвөр насандаа ч бай, коллежид сурч байгаа ч бай, ажил мэргэжлээ аль хэдийнээ олсон ч бай эсвэл тэтгэвэрт гарсан ч бай эрсдэл хийхэд яг тохирсон цаг бол одоо юм. Өсөж торниж байхдаа болон нас дээр үедээ эрсдэлийг хий. Аюулгүйгээр тоглосноороо агуу зүйлийг гүйцэлдүүлсэн хүн гэж байдаггүй. 

Буруу зүйлсэд эрсдэлийг хий гэж би танд хэлж байгаа юм биш шүү. Эрүүл харилцаагаа бүү эрсдэлд оруул, эрүүл мэндээ бүү эрсдэлд оруул мөн болж бүтэж байгаа зүйлийг бүү бусниул. Гэвч та ямар үзэл бодолтой байдаг вэ? Танд ямар сэжиг төрж байна вэ? Гүнээ хойшлуулсан ямар сэдэлт танд байна вэ? Итгэл дотор эрсдэлийг хий.

Ерөнхийлөгч асан Жимми Картерын хэлсэн нь надад үнэхээр таалагддаг, "Хэцүү байдлаас л үр жимс гардаг." 

Баян хэдий ч шударга бус байх магадлалтай бизнесмен хэрхэн Есүсийг л олж харахын тулд мөчир дээр авиран гарсан талаар та Библи дээрээс сонссон байж болох юм. Тэрээр татвар хураагчдын ахлагч гэдгээрээ нэр хүндтэй нэгэн байсан бөгөөд энэхүү нэр хүнд дээрээ эд баялгаа хураасан байв. Нэгэн өдөр Есүсийг харахын тулд модонд авирах байдлаар нэр хүнд, амьдралаа эрсдэлд оруулжээ. Есүс Закхайг хараад, Өөрийгөө түүний гэрт урьсан бөгөөд Закхайн амьдрал нэн даруй улам илүү баян болж хувирчээ. 

Үргэлж л байсан тэр чигээрээ байхыг хүсэж байгаа бол үргэлж хийсээр ирсэн зүйлээ хий. Хэн болохоо та өөрчлөхийг хүсэж байвал хийдэг зүйлсээ өөрчил. Өөрөөр хэлбэл, амьдралынхаа үр жимсийг өөрчлөхийн тулд хэцүү байдалд орох шаардлагатай байж болох юм.

Та ном бичиж эхлэх, хэн нэгнийг болзоонд урих, бүтээгдэхүүнийг шинээр гаргах, үйлчлэлийг эхлүүлэх, сүмд явж эхлэх, подкаст эхлүүлэх эсвэл ямар нэгэн өөр зүйлийг эхлүүлэх хэрэгтэй байна уу? Бурхан юу хийхэд таныг удирдаж байгаад үндэслэн ямар эрсдэлийг та хийх хэрэгтэй байна вэ?

Үйлд: Хийхийг хүсэж буй эрсдэлийнхээ талаар итгэдэг хүндээ хэл. Тэгээд хамгийн анхны алхмыг хий.

Бичээс

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Six Steps To Your Best Leadership

Ахлагч болохынхоо хувьд та өсөлтөд бэлэн байна уу? Крейг Грошел арай дээр ахлагч болохын тулд хэний ч хийж болохоор Библийн дагуух зургаан алхмыг хуваалцаж байна. Эхлэх хүмүүжил, зогсох зүрх зориг, хүчирхэгжүүлэх хүн, шинээр үүсгэн бий болгох тогтолцоо, эхлүүлэх харилцаа болон хийх хэрэгтэй эрсдэлийг мэдэж авна уу.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Крейг Грошел болон Life.Church -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.craiggroeschel.com/

Холбоотой төлөвлөгөө унших