ГэмшилЗагвар
Та аль талд нь байна вэ? Лук 13:1-8 дээр Есүс энэ асуултыг асуусан. Зөвийн үү, буруугийн уу, аль талд та байна? Зөв нь мөнхийн амь руу хөтөлдөг бол, буруу нь сатаарал руу хөтөлдөг. Есүсийн сургааль маш энгийн: шинэ амийг олж авахын тулд гэмшихэд л хангалттай. Гэмшихгүй бол та мөхөх болно. Бурхан биднийг огтолж хаяхыг хүсдэггүй, харин Тэр биднийг хайрлан, үр жимс гаргаасай гэж хүсдэг. Та яг ямар төрлийн үр жимс гарган амьдарч байна вэ? Бурханы гаргаасай гэж хүссэн үр жимсийг гарган амьдрахын тулд та ямар гэмийнхээ төлөө гэмших хэрэгтэй вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Гэмшил бол Христыг Аврагч Эзэнээ гэж хүлээн зөвшөөрсөн хүн бүхний хийдэг түлхүүр үйлдэл. Гэмшил бол бидний хийх ёстой үйлдэл бөгөөд уучлал нь Бурханы биднийг гэсэн төгс хайрын илрэл. Энэ 5 өдрийн уншлагын төлөвлөгөөний туршид та өдөр бүрийн Библиэс унших зүйл ба товч чимээгүй цагын материалыг хүлээн авах ба энэ нь Христтэй алхах алхаанд тань гэмшил ямар чухал болохыг ойлгоход тань туслахад зориулагдсан.
More
We would like to thank LifeChurch.tv for providing this plan. For more information, please visit: www.lifechurch.tv