Амьдралын Тань Хамгийн Чухал Шийдвэр!Загвар

Амьдралын Тань Хамгийн Чухал Шийдвэр!

6-с 1 дахь өдөр

"Бурхан таныг Тэнгэрийн улсдаа орохыг зөвшөөрөх үү?"


Энэ дэлхийд байх хугацаа чинь гэв гэнэтхэн огт санаандгүй байтал төгсгөл боллоо гээд төсөөл дөө.  Та сандарч гайхширч аргаа барж байхдаа Бүтээгчийнхээ өмнө зогсож байгаагаа анзаарна. Тэгээд мөнхийн гэртээ очих болж   байгаагаа мэдсэнээр сандарч мэгдэхийн оронд тийшээ түргэхэн орчих юмсан гэх боловч та зог тусна. Бурхан танаас "Би яагаад чамайг тэнгэрийн улсдаа орохыг зөвшөөрөх учиртай билээ" гэж асууна.  


Та юу гэж хариулах вэ?


Хэн ч тойрч өнгөрөхгүй дайрч гарах тэр нэгэн айхтар өдөр бидэнтэй тулгарахаас өмнө Бурхан биднийг  орох шалгалтаа өг гэж шаарддаггүй  нь баярлууштай.  Гэсэн хэдий ч тулж учрахаас аргагүй энэ явдлын талаархи дүр зураг бидэнд авралын талаар ойлгоход дөхөм тустай билээ.


Бурханы асуултанд хариулахдаа зарим нь өөрсдийн хийсэн сайн үйлсийг дурдах болов уу. Бас зарим нь хир байнга сүмд очдог байснаа,  магадгүй зарим нь муу зуршлаас хир татгалзаж ирснээ хэлэх байх. Энэ бүгд Христэд итгэгчдийн өдөр тутмын амьдралын чухал хэсгүүд боловч бидний авралын баталгаа биш юм.  Тухайн асуултын цор ганцхан оновчтой зөв хариу бол:


"Би Есүс Христийг өөрийн амьдралын Эзэн болгосон, Тэр  миний бүхий л нүглийг ариусгасан" гэдэг  хариулт юм.


Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Амьдралын Тань Хамгийн Чухал Шийдвэр!

Ихэнх шийдвэр бидний хойшдын амьдралд нөлөөлдөг хэдий ч чухам ганц л шийдвэр хамгийн их учир холбогдолтой байдаг билээ. Хэрэв та энэхүү асар их ач холбогдолтой шийдвэрийн талаар илүү гүнзгийрүүлж ойлгомоор байвал Бурханы авралын үнэгүй бэлэг эндээс эхэлж байна. David J. Swandt-ийн “Out of this World; A Christian’s Guide to Growth and Purpose” номноос авав.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Twenty20 Faith, Inc-т талархлаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.twenty20faith.org/youversionlanding

Холбоотой төлөвлөгөө унших