Би Гэм нүгэл ба Сорилтыг үнэхээр ялан дийлж чадах уу?Загвар

Can I Really Overcome Sin and Temptation?

5-с 3 дахь өдөр

Би хэрхэн Сатаны эсрэг сүнсний тулаанд ялах вэ?

Сатан бол бодитой гэвч тэр аль хэдийн ялагдсан гэдэг нь үнэн. 

Диаволын үйлсийг устгахын тулд Бурханы Хүү энэ дэлхий дээр ирсэн (1 Иохан 3:8). Бидний Эзэн загалмай дээр нас барах үед гэм ч бас үхсэн. Тэр булшнаас дахин амилах үед булш алдагдсан. Нэг л өдөр Сатан хүхэр бүхий галт нуурт хаягдан үеийн үед өдөр шөнөгүй тарчилах болно (Илчлэл 20:10). Сатан тамыг хаанчлахгүй—тэр тэнд мөнхийн мөнхөд шийтгэгдэх болно.

Сатан бидний Эцэгтэй тулалдаж байгаа бөгөөд бид ширүүн тулааны талбар юм. Тэр Бурханд хор хөнөөл учруулж чадахгүй учраас Бурханы хүүхдүүд рүү дайрдаг. Намайг шархлуулах хамгийн сайн арга бол хөвгүүд рүү минь дайрах.

Дайсантайгаа тулах сүнслэг тулаанд бид хэрхэн ялах вэ?

Нэгд, Бурханы хүчээр түүнийг эсэргүүц.

"Бурханд захирагдагтун. Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна" (Иаков 4:7). Соригдох үедээ, Бурханд асуудлаа захируулж, эсэргүүцэх сонголтыг хий: "Диаволд байр бүү өг" (Ефес 4:27). Оюун ухаан эсвэл зүрхэнд тань орж ирэхээс нь өмнө гэмийг эсэргүүцэх нь хамгийн амархан байх болно.

Хоёрт, Бурханы хүч дотор ялалтаа батал.

Та нарт учирсан сорилтыг тэсвэрлэж гарахын тулд сорилттой хамт мөн гарах хүчийг өгөх болно гэж Эцэг тань амласан байдаг (1 Коринт 10:13). Дайсан таны амьдралд гарч ирэх тэр мөчид амлалтаас барин бат зогс. Бурханы амласан ялалтыг төсөөл.

Гуравт, Ариун Сүнсний бүрэн хуяг дуулгыг өмс. 

Ефес 6-р бүлэг биднийг ийнхүү ятгадаг: "Эцэст нь Эзэн дотор Түүний чадлын аугаа хүч дотор бэхжигтун. Та нар диаволын заль мэхний эсрэг бат зогсох чадвартай байхын тулд Бурханы бүрэн хуяг дуулгыг өмс. Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ" (10-12).

Эдгээр сүнслэг "хуяг дуулга" нь Бурханы үнэн, зөвт байдал, Сайн мэдээ, итгэл, аврал, Бичээс ба залбиралыг багтаадаг юм (14-18). Эдгээрсийн дотор бат зогс. Дадлагажуул. Бурханы хүч амьдралд тань байгаа гэдэгт найд. Тэгснээр ялалт ирэх болно.

Тиймээс, энэрэлгүй дайснаар соригдох болно гэдгээ мэд.

Арслан дайрах үедээ л архирдаг. Өнөөдөр Бурханы хүч дотор бат зогс. Унах үедээ, уучлал, нигүүлсэл ба ялалтын төлөө Бурхан уруу очоорой.

Дараагийн удаа диавол өнгөрснийг тань сануулах үед түүний ирээдүйг өөрт нь сануул.

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Can I Really Overcome Sin and Temptation?

"Би яагаад энэ гэм нүгэлээс салахгүй зууралдаад байгаа юм бэ?" гэж та өөрөөсөө асууж байсан уу? Ром 7:15-д элч Паул хүртэл ингэж хэлжээ: "Би юу үйлдэж байгаагаа өөрөө ч ойлгодоггүй. Учир нь би хийх хүсэлтэй зүйлээ хийдэггүй, харин үзэн яддаг зүйлээ хийж байна." Сүнсний амьдралд минь саад болж байгаа гэмийг бид хэрхэн зогсоож чадах вэ? Энэ нь боломжтой гэж үү? Тэгэхлээр хамтдаа Бурханы хайр, талархал, сорилт, Сатан ба гэмийн талаар ярилцъя.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Дэнисон Форумд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.denisonforum.org