FCA Тэвчээр: яагаад уралддаг вэ?Загвар

FCA Тэвчээр: яагаад уралддаг вэ?

10-с 7 дахь өдөр

Уралдах Бурханлаг Шалтгаан 3. Дагалдуулах

Сүүлийн 2 өдөрт, бид хувьчлан болон бусад итгэгчидтэйгээ хамтдаа дасгал сургуулилт ба уралдаанаараа дамжуулан түүнийг магтан хүндэлж, Эзэнийг хэрхэн алдаршуулах талаар судалсан. Өнөөдөр бид итгэгч бус хүмүүсийг энэхүү магтаал хүндлэлийн үйл ажиллагаандаа урьж оролцуулах тухай Есүсийн тушаалын талаар товчхон үзэх болно. Матай 28-р бүлэгт, Есүсийн дагалдагч нар бүх үндэстнүүдийг дагалдагч болгох боломж ба үүрэг хариуцлага бүхий тушаалыг хүлээн авсан. Үүнд бидний тэвчээрийн дасгал сургуулилтанд хамтрагч нар ба хамт-өрсөлдөгчид багтана. 

Энэхүү тушаалыг дагах явцад, дагалдагчдыг бэлтгэх тушаал гэж юу болохыг тодорхойлох тодорхойлолтоос эхэлцгээе. Дагалдагчийг, ерөнхийдөө, хэн нэгэн хүний заасан сургаалыг тараан түгээхэд түүнийг хүлээн авдаг бас тусалдаг нэгэн буюу суралцагч, оюутан дагалдагч гэж тодорхойлж болно. Бидний нөхцөлд бол энэ хүн нь Есүс ба бид зөвхөн өөрсдөө Түүнийг дагаад зогсохгүй бас бусад хүмүүс Түүнийг дагахад нь тэднийг урьж, тэдэнд туслах тушаал авсан билээ. Үүнийг хийхдээ бид Есүст ба Түүний мэдээнд хүмүүсийг танилцуулж, Түүний бидэнд Библээс зааж сургасан бүх л зүйлийг ажиглахад нь тэдэнд туслах явдал юм. 

Бид сургуулилт ба тэмцээнд оролцож байхдаа үүнийг хэрхэн хийх вэ? Бид өөрсдийнхөө хэлэх үгс ба үйлдэл хоёроор дамжуулж. Бидний эргэн тойронд байгаа хүмүүсээс тэс өөр амьдралтай буюу бүр Есүст итгэх нь бидний амь наснаас ч илүү чухал болохыг үйлдлээрээ, өөрчлөгдсөн, бас амжилттай байгаа өөрийнхөө амьдралаар бид харуулах боломжтой. Бид дасгал сургуулилт ба тэмцээнд оролцох үедээ, Есүсийн бидэнд харуулсан Бурхан Эцэгт хандсан Түүний хайр, үйлчлэл, баяр баясгалан, тууштай үнэнч ба дуулгавартай байдлыг нь дуурайдаг. Түүнчлэн бид Бурхан хэн болохыг нь өөрсдийнхөө үгээр ойлгомжтой илэрхийлж, Түүний авралын мэдээгээр,Түүний гэмшээд итгэ гэсэн урилга, энэ дэлхийн бодит байдал ба амьдралаар дамжуулан үүнийг хийдэг. Бид ямар учраас ийм хүмүүс байгаагаа болон бусад хүмүүс ч хэрхэн Бурханыг хувьчлан мэдэж болох тухай тайлбарладаг. 

Дагалдагч бэлтгэх нь бидний үүрэг даалгавар ба үүнийг хэрэгжүүлснээр Бурхан алдарших юм. 

Эрэгцүүлэл:

1. Есүсийг дагахад таныг хэн урьсан бэ? Тэд үүнийгээ хэрхэн хийсэн бэ? Та тэдэнд талархдаг уу?

2. Тэвчээрийн спортоор дамжуулан дагалдагч бэлтгэхэд танд саад болох ямар нэгэн зүйл байна уу? Юу вэ? Энэхүү саад тотгорыг хэрхэн зайлуулж, дуулгавартай болох вэ?

3. Таны тэвчээрийн хүрээлэлд Есүсийн мэдээний тухай сонсох хэрэгтэй хэн нэгэн хүн байна уу? Танд Есүс юу гэж заасныг та энэ хүнд тайлбарлах боломжийг хайж залбирах хүсэлтэй байна уу? 

Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

FCA Тэвчээр: яагаад уралддаг вэ?

Энэхүү 10-н өдөрийн төлөвлөгөө нь хэрхэн Христчин тамирчин байх талаар сурах зорилготой. Ямар зорилготой тэмцэлдэж байгааг тань нээн илрүүлэхэд туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.fcaendurance.org