Алт Хүрэх ЗамЗагвар
Саад бэрхшээлийг Даван Туулах нь -Тамилка Качинс
Анхаар
"Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг Түүгээр дамжуулан давуулан дийлдэг." - Ром 8:37
Гараандаа
Би хүүхэд байхдаа нүдний шил, аппарат хэрэгсэл зүүхээсээ ичдэг асуудалтай тулгардаг байж билээ. Асуудлыг илүү хүндрүүлэх гэсэн мэт миний сонсгол бас тааруу байсан тул хэл ярианд минь нөлөөлж сонсголын аппарат зүүх шаардлагатай байсан юм. Үүнийг дагаад ямар нэрээр дуудуулахыг та төсөөлөх бизээ. Нэгэн удаа сургуулиасаа гэртээ харих замдаа надад маш төвөгтэй санагдсан учраас сонсголын аппаратаа аваад нүх рүү чулуудаж хаяснаа санаж байна. Эцэг эх маань үүнд огтхон ч таатай хандаагүй гэдгийг хэлэх ч хэрэггүй бизээ.
Намайг дунд сургуульд суралцаж байх үед миний эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан нь миний амьдралд байсан зовлон дээр дахиад л зовлон бэрхшээлийг минь нэмэгдүүлсэн хэрэг болсон юм. Би спортыг бэрхшээл зовлонгоосоо зугтах хэрэгсэл болгож байв. Гэтэл тэнд ч бас л өөрийн гэсэн хэцүү бэрхтэй учирсан билээ. Ингэх явцдаа би загалмай хэлбэртэй урд талын холбогч , өвдөгний холбогч мөгөөрсөн хэсэг болон хөлийн шөрмөсний зөөлөн эдийг гэмтээсэн юм. Эдгээр хүнд үеүдтэй тулгарахдаа “Хөөрхий дөө, би чинь өрөвдөлтэй юмаа! гэж хэлээд бууж өгсөн бол амархан байх байсан бизээ. Гэвч би хийж буй бүхий л зүйлдээ Бурханыг төлөөлдөг бас Тэрээр миний амьдралд зориулсан төлөвлөгөө байгаа гэдгийг мэдэж байсан юм. Тиймээс би эдгээр гэмтэл бэртэл бас бэрхшээл зовлонгуудаар дамжуулан Эзэн рүү илүү ойртож чадсан билээ.
Бурхан хүн бүрт зориулсан төлөвлөгөөтэй ба та энэхүү төлөвлөгөөг олж мэдсэнээр хэн ч биш харин та өөрөө л энэхүү төлөвлөгөөний хэрэгжилтэнд саад тотгор болох хүн нь юм. Ийм зүйл миний амьдралд үнэхээр тохиолдсон юм. “Биднийг хайрласан Түүгээр дамжуулан ялагч нэгэн байх” –ын утга учрыг би өөрийн биеэр амсаж мэдэрсэн юм. Миний туулж өнгөрүүлсэн бүхий л зүйлс нь бусдыг урамшуулан Бурханы хайрыг тэдэнтэй хуваалцах тэрхүү талбарыг надад өгсөн юм. Түүний нигүүслээр, тэдгээр бэрх хэцүү асуудлууд маань намайг илүү хүчтэй болгож, өнөөдөр өдий зэрэгтэй хүн болоход минь тусалсан билээ. – Тамика Качинс
Урагшил
1. Спорт эсвэл спортоос гадна танд тулгарч байсан хэцүү зүйлс тань юу вэ?
2. Ром 8:28-ыг унш. Таны амьдрал дахь бэрхшээлтэй зүйлсийг Бурхан хэрхэн илүү агуу болгон ашигласныг та ойлгож байна уу? Тайлбарла.
3. Бурхан таны амьдралд зориулж төлөвлөгөө зохиосон гэдэгт та үнэхээр итгэдэг үү? Түүний төлөвлөгөөг хүлээн авах нь амьдралынхаа хүнд хэцүү асуудлуудыг даван туулахад хэрхэн туслах бол ?
Энэ төлөвлөгөөний тухай
Христ Итгэлт Тамирчидийн нөхөрлөл 5 өдрийн чимээгүй цаг.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.fca.org