тэргүүн байрыг бурханд өгЗагвар
“Бидний зүрх сэтгэл дэх тэргүүн байрыг Бурхан хүсдэг”
Өнөөгийн нийгэмд, олонх маань өөрсдийн үнэ цэгийг эд хөрөнгө, “зохион байгуулалттай бүтцэд” хэр байр суурь эзэлдэг, бизнесийн амжилт, эсвэл танил тал зэрэгтээ уядаг.
Хэрэв бид өөрсдийн үнэ цэнэ, амьдралын утга учрыг энэ мэт зүйлстэй холбож ойлговол, эдгээр нь амжилттай яваа үед бид өөрсдийнхөө талаар илүү таатай мэдэрнэ. Эд хөрөнгө, амжилт үгүй болоход, үнэ цэнэ маань ч мөн л дагаж унадаг. Учир нь үнэ цэнэ, утга учрын маань суурь бат бэх биш аж. Есүс үүнийг ингэж тайлбарлажээ:
“Харин сонсоод, үүний дагуу эс үйлддэг нь газар дээр суурь тавилгүй байшин барьсан хүнтэй адил юм. Гол үерлэж байшинг дайрахад тэр дороо нурав. Тэр байшингийн сүйрэл асар их байлаа гэж сургалаа.” Лук 6:49
Бидний мөн чанар суурилуулсан суурьтайгаа адилхан. Хадан суурь Есүс Христ дээр үнэ цэнэ, мөн чанараа суурилуулах аваас нөхцөл байдал өөрчлөгдөхийг дагаж амьдралын утга учир маань өөрчлөгдөхгүй.
Христ бидний суурь байх үед бид доорх эшлэл шиг л тогтвортой байх болно.
“Тийм хүн нь барьж буй байшингийнхаа суурийг, газраа гүн ухаад хадан дээр суурилуулсан хүнтэй адил юм. Үер болж, гол халин байшинг дайрсан боловч хөдөлгөж чадсангүй. Учир нь байшин бат бөх баригдсан ажээ.” Лук 6:48
Өөрийн үнэ цэнэ, утга учиртайгаа уялдуулан гаргасан олон чухал шийдвэрүүдийнхээ талаар бодоорой. Эд хөрөнгө, албан тушаал, гадаад үзэмж, гэр бүл, алдар нэр, хүч чадал, эсвэл хэн нэгэн гэх мэт. Өөр зүйлс байна уу? Эдгээрийн аль нь ч биш, зөвхөн Есүс л Христитгэлт ялгуусан амьдралын суурь болж чадна.
Гэхдээ, дээрх сонголт бүрийг нэг бүрчлэн харвал, тэдгээрийн аль нь ч муу эсвэл туйлын бузар биш. Үнэндээ бол, тэдгээр нь Бурханы бидэнд хариуцуулж өгсөн амьдралын чухал талбарууд юм. Харин Матай номд Есүс тэнцвэрийг олоход минь туслах сургаалыг өгүүлжээ.
“Иймд Би та нарт хэлье. Юу идэж, юу уух билээ гэж амийнхаа төлөө санаа бүү зов. Мөн юу өмсөх билээ гэж биеийнхээ төлөө ч санаа бүү зов. Амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү эрхэм бус уу? Тэнгэрийн шувуудыг хараач. Тэд тариа тарьж, хурааж, саравчинд хадгалдаггүй ч тэнгэрлэг Эцэг чинь тэднийг тэжээдэг юм. Та нар тэднээс үлэмж илүү үнэ цэнэтэй биш үү?” Матай 6:25-26
Энэ үнэнийг амьдралдаа ойлгосон цагт бид амар тайвныг мэдэрч, санаа зовнилоос чөлөөлөгддөг. Амьдралынхаа талбар бүрийн тэргүүн байранд Есүсийг тавьснаар энэ тэнцвэрийг олж авна.
“Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно.” Матай 6:33
Бурхан биднийг хүсэл мөрөөдөл, зорилго, тэмүүлэлтэй байхаар бүтээсэн. Тийм дээ ч бүгд хүсэн тэмүүлж, зорилготой амьдардаг. Харин Есүсийг тэргүүн байрандаа тавьснаар сэдэл, тэргүүлэх баримтлалаа шалгаж, яагаад тэмүүлж буйгаа, эсвэл хүсэл эрмэлзлийнхээ цаад учрыг шалгадаг. Хүсэл мөрөөдөл, тэмүүллийн тань тэргүүн байрыг Есүс эзэлсэн цагт ирээдүй тань баяр хөөр ба цог жавхлангаар дүүрэн байх болно!
Бурхан эргэлзээ төрүүлэм сэдлийг тань ил гаргах үед та тэдгээрийг өөрчлөх хүсэлтэй, зөөлөн чихтэй байх хэрэгтэй. Өөрчлөлт тухайн цаг үедээ хэцүү боловч Бурхан үргэлж бидний сайны төлөө бодож, сүнсээр өсгөхийг хүсдэг.
Энэ төлөвлөгөөний тухай
Бурханд тэргүүн байрыг өгөх нь нэг удаагийн үйлдэл биш ... харин Христитгэлт хүн бүр амьдралынхаа турш хийх үйл явц юм. Та шинэхэн итгэгч эсвэл Христийн “хашир дагалдагчийн” аль нь ч бай, эл төлөвлөгөө ойлгож, хэрэгжүүлэхэд хялбар, Христэд итгэсэн ялгуусан амьдралаар амьдрахад тань үр өгөөжтэй байх болно. Давид Ж.Свандтын “Out of this World; A Christian’s Guide to Growth and Purpose” номоос авав.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Twenty20 Faith, Inc.-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.twenty20faith.org/youversionlanding