таны шилдэг хөрөнгө оруулалт!Загвар

таны шилдэг хөрөнгө оруулалт!

5-с 3 дахь өдөр

“Библийг тогтмол уншихуй” 


Библид унших зүйл их бий. Зарим хэсэг нь ойлгоход хүнд, тодорхой бус гэдэгтэй ихэнх маань санал нийлэх биз ээ. Библийг уншиж, ойлголтоо тэлэхэд тань туслах зарим баримтыг бичье. 


Нэгт, Библи хоёр үндсэн хэсэгт хуваагддаг: 


Хуучин Гэрээ ертөнцийн эхлэл, Израйлын ард түмний түүх – үндэстний ялагдал, дайсандаа олзлогдон цөлөгдсөн, болон Христийг төрөхөөс өмнө  хэдхэн зууны өмнө Иерусалимыг эзлэхээр дахин ирсэн зэргийг багтаажээ. Мөн Бурханы ард түмэн болох Израйлд өгсөн Бурханы хууль бол Хуучин Гэрээ юм. 


Шинэ Гэрээ Есүсийн төрснөөс эхэлж, Түүний амьдрал, үйлчлэл, Аврагчийн үхэл ба дахин амилал, болон ертөнц даяр өөрийн чуулганыг тарьж, тэлсэн тухай өгүүлдэг. Нигүүлслээр ичлэгдсэн Христийн эрх чөлөөний тунхаг болох Шинэ Гэрээ бол Хуучин Гэрээний биелэл юм. 


Хоёрт, Хуучин Гэрээ болон Шинэ Гэрээнд бичлэгийн зонхилох гурван төрөл бий: 


Түүхэн тэмдэглэл – түүхэн үйл явдал, чухал хүмүүс болон үйл явдлыг хүүрнэл хэлбэрээр бичсэн. 


Хуулийн бичвэр –Ямар нэгэн түүхэн үйл явдлыг дурдалгүйгээр Христитгэлт амьдрал, чуулган, хувь хүн, гэр бүлүүдэд даган мөрдөх ёстой зааварчилгааг өгүүлсэн эшлэл ба номууд. 


Урамшуулан зоригжуулах бичвэр – бичигчийн сэтгэл хөдлөлийг уншигчид илэрхийлсэн, урамшуулж, зоригжуулах яруу найргийн хэлбэрээр бичигдсэн бичвэр. 


Шинэ Гэрээний Матай, Марк, Лук, Иохан номуудад Есүсийн амьдрал, үйлчлэлийн түүхийг өгүүлдэг. Энэ дөрвөн номыг Сайнмэдээний номууд гэдэг. Шинэ Гэрээний Үйлс ном мөн л түүхэн тэмдэглэлийн ном боловч Есүсийн үхэл ба дахин амиллын дараа Христитгэлт чуулган хэрхэн үндэслэж, тэлсэн үйл явдлыг дараалуулан бичсэн. 


Ром номоос Иуда ном хүртэлх номууд нь Шинэ Гэрээний зааварчилгааны бичвэрүүд юм. Эдгээр нь чуулганы удирдагчдад хандан бичигдсэн бөгөөд даян дэлхийд тархсан Христэд итгэгчид болон чуулганд өгсөн заавар, удирдамж билээ. 


Хуучин Гэрээний Дуулал ном бол урамшуулан зоригжуулах бичвэрүүдийн тод жишээ юм.  Бурханы Үгээр амьдралдаа тогтмол хөрөнгө оруулалт хийдэг нэгэн ямар ерөөлийг Бурханаас хүртдэгийг дараах Дуулал илэрхийлжээ. 


“ЭЗЭНий хуулийг тэрээр бахдаж

 Энэ хуулийгөдөр шөнөгүй бясалгана. 

Урсгал усны дэргэд тарьсан мод адил 

Ургацын цагт жимсээ ургуулж 

Навчис нь үл хатна. 

Аливаа үйл нь түүнд 

Амжилтыг авчирна.” 

Дуулал 1:2-3 


Бурханы Үгийн үрийг амьдралдаа тарихын тулд, өдөр тутмынхаа амьдралд Библи уншлагыг зуршил болгох хэрэгтэй. Бурханы Үгийн Үр амьдралд минь соёолон ургахад Түүний ерөөл илүү бодит болдог. Та хүнд бэрх үед ч таныг тэтгэх хүчийг Түүний Үгнээс авах болно. 


Бичээс

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

таны шилдэг хөрөнгө оруулалт!

Сайн хөрөнгө оруулалт хийсний дүнд бялхам дүүрэн, ерөөгдсөн өгөөжийг авдаг. Хэрэв та шинэхэн Христэд итгэгч бол, Бурханы Үгнээс тасралтгүй суралцахаас өөр илүү сайн хөрөнгө оруулалт итгэлийн амьдралд тань үгүй. Бурханы Үгийг идэвхтэй Уншиж, Ойлгож, Хэрэгжүүлэх эхлэл эндээс эхэлнэ. Давид Ж.Свандтын “Out of this World; A Christian’s Guide to Growth and Purpose” номоос авав.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Twenty20 Faith, Inc.-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.twenty20faith.org/youversionlanding