Хаврын үр: Эмэгтэйчүүдэд зориулсан 40-хоногийн аялалЗагвар
Цэцэрлэгтээ Үр тарих ба арчилж тордох ⏎ ⏎ ҮНЭНИЙ ҮР⏎Ефес 4:1-3-г унш.1 ба 2-р ишлэлийг удаанаар, залбирал дотор унш. Бурхан таньд, эхнэр, ээж, эгч, дүү, найзын үүргийн тухай юу гэж хэлж байна вэ? Таньд өөрчилөх шаардлагатай ямар бодол санаа, зүрхний хандлага, эсвэл зан ааш байна вэ? Хэзээ та илүү дөлгөөн байх хэрэгтэй вэ? Хэнд та илүү тэвчээртэй хандах хэрэгтэй вэ? Бусдыг зүгээр л ХҮЛЦЭН ТЭВЧИХ биш, харин хайр дотор хүлцэн тэвчихийн тулд та юуг хийх хэрэгтэй вэ? Хайрт итгэгчид минь, эдгээрийг Бурханы алдарын төлөө бас Түүний үнэ цэнэтэй сайн мэдээний төлөө хийхийг санаарай.
Бид уурласан, бусдыг шүүмжилэх сүнстэй байх, эсвэл таамаглалыг хамгийн түрүүнд дэвшүүлэх үедээ Христийн биеийн нэгдэлийг эвддэг. Эзэн биднийг зүрх сэтгэлээ хичээнгүйлэн хянахыг хүсдэг. Паул бидэнд хичээнгүй, сэрэмжтэй, бүхий л зүтгэлийг гаргадаг мөн зөрчил эсвэл гомдлыг арилгахдаа түргэн бай гэж хэлж байна. Өнөөдөр "амар тайвны хүлээс дотор Сүнсний нэгдлийг хадгалахыг хичээдэг" (Eфес 4:3) нэгэн бай.
ҮРИЙГ ТАРИХ⏎Өнөөдрийн гол ишлэлийг чимээгүйхэн өөртөө дахин давтан хэл. Зүрхэндээ үүнийг нууж мөн үүнийг өдрийн турш тунгаан бод.⏎⏎Ефес 4:1-2⏎"Иймд та нар дуудагдсан тэрхүү дуудлагадаа зүй зохистой явахыг Эзэний хоригдол би хичээнгүйлэн ятгая. Ингэхдээ аливаа төлөв даруу байдлаар бөгөөд дөлгөөн сэтгэлээр хайр дотор бие биеэ хүлцэн тэвч."
ҮРИЙГ УСЛАХ⏎Өнөөдрийн цээжилэх ишлэлд ямар ч тайлбар хэрэггүй. Энэ нь дотроо мөн гаднаа ариун байх дуудлага, Эзэнийг бас бусдыг өөрөөсөө дээгүүр тавихаас ирдэг ариун байдлын дуудлага юм. Таниас би Паулын уриалгыг хүлээн авч, өнөөдрөөр зогсохгүй энэ библи судлалын туршид, эсвэл амьдралынхаа туршид энэ ишлэлийг зорилгоо болгоочээ хэмээн гуйж байна! Одоо, энэ ишлэлийг миний нэг хэсэг болгоход Түүний тусламжийг Эзэнээс гуй.
ҮР ЖИМС ГАРГАХ⏎Дуудлагад зохистой нэгэн шиг амьдар.⏎⏎ЗАЛБИРЛААР ДУУСГАХ⏎Зүрхэнд чинь өнөөдөр суулгагдсан үр бүрийг ургуулж өгөхийг Эзэнээс гуй.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бурханы бидний амьдрал дахь хийж буй ажлыг харуулахдаа Библид ихэвчлэн улирлаар харуулсан байдаг. Thistlebend Ministries-ын энэхүү 40-хоногийн эмэгтэйчүүдийн чимээгүй цагт цэцэрлэгийг Христ доторх өсөлттэй зүйрлэсэн зүйрлэлээр ашигласан. Өдөр бүр та "Үнэний Үр" (Бичээс) болон хэрхэн "Үрийг Тарих" (зүрх сэтгэлдээ оруулах) мөн "Үрийг Услах" (амьдралдаа хэрэгжүүлэх) заавруудыг хүлээн авах болно. Баярлан хөөр! Эзэн Өөрийн зан чанарыг агуулсан үзэсгэлэнтэй цэцэрлэгийг таны зүрх сэтгэлд ургуулах бөгөөд, Эзний бялхам дүүрнээр таныг бялхаах болно. Завгүй ээжүүд, өрх толгойлсон эхчүүд, бас их сургуулийн оюутнуудад тохиромжтой.
More
We would like to thank Thistlebend Ministries and author Laurie Aker for providing this plan. For more information, please visit: http://www.thistlebend.org/