Библи бол амьдЗагвар
Библи найдвар авчирдаг
2016 онд Гана* Есүсийн үнэн хийгээд гайхамшигт хүчийг олж мэдэх хүртлээ нэлээн сүсэг бишрэлтэй Лалын шашинтан байсан. Гэвч Христитгэлийг хүлээн авсны дараагаар гэр бүл, хамт олон нь түүнийг хаяж, гадуурхан, орхисон байна. Тэр ч байтугай хүүхдүүдийг нь хүртэл түүнээс салгаж өөр орон руу явуулжээ.
Хэдийгээр Гана Есүст итгэх итгэлээ орхиогүй ч итгэл дотроо тасралтгүй өсөх хөшүүрэггүй болсон. Тэр ганцаардаж, сэтгэл гутралд орж, бүүр амиа хорлох тухай хүртэл бодож байв. Гэвч эцэст нь тэр YouVersion-ыг утсан дээрээ хэрэглэдэг нэгэн эмэгтэйтэй уулзжээ.
Ганад эхлээд сонирхолтой байгаагүй ч дараа нь тэр өдөр бүрийн эшлэлийг уншиж эхэлсэн бөгөөд уншсан хэсгээ тунгаан бодож, өдөр тутамдаа дагаж мөрддөг болжээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр санаанд оромгүй зүйлс тохиолдов...
“Эшлэлүүд нь миний дотор нэвтрэн орж, амийг өгсөн. Тэдгээр эшлэлүүд хэрхэн эрүүл замаар хүмүүстэй тохиролцох мөн сэтгэл гутралаас чөлөөлөгдөхөд тусалсан. Хэдийгээр би хаягдсан ч ямар ч цаг мөчид үүнийг унших үед тайвшралыг авдаг байсан. Өдөр бүрийн эшлэлийг хэзээ ч уншсан ямар нэг байдлаар намайг босгон тэнхрүүлж, найдвар өгдөг. Бурхан эшлэлүүдээр дамжуулан надтай шууд ярьдаг юм шиг санагддаг.”
Гана одоо байгаа газар бүрдээ өдөр бүрийн эшлэлийг бусадтай хуваалцах боломжийг эрэлхийлдэг болсон. Тэр олон нийтэд урам зориг өгөхийн тулд цахимаар эшлэлүүдийг илгээж, хамтран ажиллагсад, үйлчлүүлэгч нартайгаа Эзэний үгийн талаар ярилцдаг.
Түүний түүх бол Бурханы үг бид бүхэнд юу хийж чадахыг харуулсан нэг жишээ юм. Нөхцөл байдал өөрчлөгдсөн ч, сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдалтай байсан ч хүмүүс бидний урмыг хугалж, орхиж магадгүй ч Бурханы Үг үүрд мөнх. Үүний учир бид нөхцөл байдлаас давсан амар тайван, итгэл найдварыг мэдэрч чадна. Учир нь бид Бурханы үгийг зүрх сэтгэлдээ оруулах үед эдгээр зүйлс биелэх болно.
Өнөөдөр, Бурханы Үгийг өөрийн амьдралдаа асуун энэ залбирлаар залбирцгаая:
Бурхан минь, Та намайг бүтээсэн, мөн намайг мэддэг. Зөвхөн Эзэн Танд л хүний амьдралыг өөрчлөх хүч байдаг. Тиймээс өнөөдөр би Танаас миний амьдралыг Өөрийн Үгтэйгээ нэгтгэж өгөөч гэж гуйж байна. Надад юу ч тохиолдсон бай хамаагүй, Таны үгэнд үнэнч байх эр зоригийг өгөөч, ингэснээр миний амьдрал дахь Таны үнэн, хайрыг би бусад хүмүүст тунхаглаж чадна. Тантай ойртох тусам итгэлийн минь үндсийг улам гүн суурилуулж өгөөч. Есүсийн нэрээр залбирлаа, Амен.
*Тухайн хүний хувийн мэдээллийг хамгаалахын тулд нэрийг нь өөрчилсөн болно.
Энэ төлөвлөгөөний тухай
Цаг хугацаа эхэлснээс хойш Бурханы Үг идэвхтэйгээр хүмүүний зүрх сэтгэл хийгээд оюун бодлыг шинэчилсээр ирсэн бөгөөд энэ нь үргэлжилсээр байна. Энэхүү 7 өдрийн онцгой төлөвлөгөөгөөр дамжуулан Бурхан дэлхий дахины түүхэнд нөлөөлж, амьдралыг өөрчлөхийн тулд Библийг хэрхэн ашиглаж байгааг нарийвчлан судалснаар Бичээсийн амьдралыг өөрчлөх хүч чадлыг хамтдаа амсацгаая.
More