АмралтЗагвар

Амралт

5-с 2 дахь өдөр

Зориудын Амралт

Анхаар

“Хэрэв та нар Миний дотор, Миний үгс та нарын дотор байвал та нар юу хүссэнээ гуй. Тэгвэл та нарын төлөө биелэгдэх болно!” Иохан 15:

Гараандаа

“Амралт” гэдэг үг нь “анафауао” гэдэг грек үгнээс гаралтай бөгөөд энэ нь амрах, тайвшрах, шинэчлэгдэх гэсэн утгатай юм. Библид зуу зуун удаа тохиолддог нэр томьёотой биднийг танил байхыг Бурхан хүсдэг нь ойлгомжтой. Энэ бүгдийн эцэст, өдөр бүрийн бүтээлийнхээ дараа Тэрээр амарсан ба үүний дараа Тэр ажлаа хийж дуусгасныхаа дараа бүтэн өдөр амарсан билээ. Хэрэв бүхнийг мэддэг, хаа сайгүй оршигч энэ хорвоо ертөнцийг Бүтээгч Нэгэнд амралт хэрэгтэй байсан юм бол, дасгалжуулагчид, тамирчид бас Түүний дагалдагч болох бидэнд амралт хэр зэрэг их хэрэгтэй болохыг бид ухаарах хэрэгтэй биш үү?

Түүний дотроос олж авсан сүнслэг амралттай хамааралтай байлгахын тулд Бурхан дараах арга замууд дотор биднийг бүтээжээ:

Түүний баталгаан дотор амрагтун. Бурхан бол бүрэн эрх мэдэлтэй бөгөөд бидний амьдралын бүх талбаруудыг мэддэг. Тэрээр бидний юуг туулж байгааг бүрэн дүүрэн мэддэг ба Тэр бидний төлөө ажлаа хийж байгаа гэдэгт итгэлтэй байх боломжтой.

Түүний амлалтууд дотор амрагтун. Эзэн бол итгэмжтэй. Тэрээр өөрийн тэнгэрлиг цаг хугацаандаа, бидний дотор эхлүүлсэн ажлаа гүйцэд биелүүлэх болно.

Түүний төлөвлөгөөн дотор амрагтун. Таны төлөвлөсний дагуу энэ нь биелэгдэхгүй ч гэсэн, Бурхан бидний төлөөх хамгийн сайн эрх ашгийг тооцсон байдаг. Иймд энэ бол Түүний хүүхдүүдийн эрх ашигт нийцсэн, Түүнд алдрыг авчрах төлөвлөгөө юм гэдэгт нь бид итгэх хэрэгтэй.

Бидний бие махбодын, оюун санааны ба сүнслэг амралт нь өдөр бүр сорилттой учирдаг ба бидний ажил ба амралтанд Бурханы хамгийн тохиромжтой төлөвлөгөөг гаргахад бид чармайсан хэвээр байх ёстой. Хэрэв бид Бурханы баталгаа, амлалтууд ба төлөвлөгөөн дотор амарч чадах юм бол, спортдоо ч, спортоос гадна байхдаа чбүх ойлголтуудыг давсан Түүний амар тайвныг мэдэрч байгаагаа бид өөрсдөө олж харах болно. –/Шэин Уилиамсон/

Яв

1. Та хэрхэн оюун ухаанаа шинэчлэн, амралтын газраасаа амьдралынхаа хуваарийг хэрхэн шинээр төлөвлөж болох вэ?

2. Та хамгийн шилдэг дасгалжуулагч эсвэл тамирчин байхын тулд бие махбодь, оюун санаа ба сүнсээ шинэчлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?

3. Та амьдралынхаа төвөгтэй/хэцүү/ хэсгүүдийг хэрхэн сэргээх боломжтой вэ?

Илүү цаг

"Би өнөөдөр амсхийх цаг гаргаж, Таны баталгаа, амлалт ба төлөвлөгөөн дотор зориуд амрахыг хүсч байна.Таны бодолд хамгийн сайн нь байгаа бөгөөд , Та Өөрийнхөө дотор намайг итгэмжтэйгээр дүүргэнэ гэдэгт би итгэж байна. Амен."

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Амралт

ХИТН-ийн Сэтгүүлийн агуулгатай нийцсэн энэхүү 5 өдрийн унших төлөвлөгөөнөөс “Амралт “ –д анхаарлаа хандуулаад зогсохгүй амралт, шинэчлэл болон тэнгэрлиг бүтээл болсон Амралтын Өдрийг ариунаар сахихын ач холбогдлын талаар олж мэдэх юм. Энэ нь завгүй цагийн хуваариасаа шалтгаалан бие махбодын ба сүнслэг –амралтын аль алинд нь зориулан цаг гаргаж чадахгүй байгаа дасгалжуулагч ба тамирчиддаа ирээдүйгээ төлөвлөх ба урам зоригтой байхад нь тус дөхөм болох юм.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/

Холбоотой төлөвлөгөө унших