Жинхэнэ хайр гэж юу вэ?Загвар

What Is True Love?

12-с 1 дахь өдөр

Хайрлагдахыг хүсэх нь

Биднийг мэдсэн ч эсвэл мэдээгүй ч бидний зүрх хайрыг хүсэж байдаг. Бид угтаа хайрлагдахаар бүтээгдсэн. Бурхан бол хайр. Та Бурханы жинхэнэ хайрыг мэдэрмээр байна уу? Үүний хариуд та Бурханыг бүх зүрх, сэтгэл, оюун санаа, болон бүх л хүч чадлаараа хайрламаар байна уу?

Тэгвэл жинхэнэ хайр гэж юу юм бэ? Энэ үг нь маш олон утгыг илэрхийлдэг. Бид нэг амьсгаагаар, " Би кофенд үнэхээр дуртай. Би эхнэр эсвэл нөхөртөө хайртай. Би Есүст хайртай" гэж хэлж чадна. Жинхэнэ хайр болохыг нь бид яаж мэдэх вэ? Яг ямархуу байдалтай байдаг юм бол оо? Яг ямархуу сэтгэгдэл төрүүлдэг юм бол оо? Энэ бүх зүйл үнэхээр чухал гэж үү?

Жинхэнэ хайр бол мэдрэхүй, мэдрэмж, амьдралын зорилго, эсвэл номлолоос ч илүү зүйл. Жинхэнэ хайр бол хэн нэгний төлөө сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсэмжлэхийг хэлнэ. Бурханыг алдаршуулсан тийм жинхэнэ хайр бол амьдралын утга учир ба чуулганы оршихуй мөн.

Зарим хүмүүс үйлчлэл бол чуулганы хамгийн гол зорилго гэж хэлэх байх: "Энэ дэлхийд Христийн сургаалыг заах нь Чуулганы хамгийн гол ажил. Чуулганы гол ажил бол илгээлт" (Oсвалд Жэй.Смитт).

Зарим нэгэн хүмүүс магтаал бол чуулганы гол ажил гэж үздэг: "Илгээлт бол чуулганы гол зорилго биш. Харин магтаал мөн. Магтаал байхгүй учраас илгээлт оршин тогтнодог. Илгээлт биш магтаал бол хамгийн чухал нь, учир нь хүн төрөлхтөн биш Бурхан бол хамгийн дээд нь. Энэ үе төгсөхөд, Бурханы хаан ширээний өмнө аврагдсан тоо томшгүй сая сая хүмүүс нүүрээрээ сөхрөх үед, илгээлт шаардлагагүй болох болно. Энэ нь түр зуурын хэрэгцээ. Гэвч магтаал нь мөнхөд оршдог" (Жон Пайпер).

Хайр бол хамгийн гол нь бөгөөд үйлчлэл ба магтаал нь хайраас төрөн гардаг. Бурхан дагалдагчдадаа Өөрийг нь бүх зүрх, сэтгэл, оюун ухаанаараа хайрлахыг тушаасан. Хамгийн эхний бөгөөд агуу тушаал бол бид бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрлах гэдгийг Есүс дахин давтан бидэнд хэлсэн. Дараа нь Тэрээр, та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно гэж хэлсэн. Эдүгээ итгэл, найдвар, хайр гурав үлддэг боловч хамгийн агуу нь хайр мөн хэмээн Коринт хотынхонд бичсэн захидалдаа Паул тайлбарласан байдаг. Бурхан, Есүс, болон Паулын хэлсэнчлэн бидний бас түүнчлэн сүмийн гол зорилго бол хайр болох нь харагдаж байна.

Илгээлт ба магтаал бол жинхэнэ хайрын үр дүн юм.
Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

What Is True Love?

Хүн бүр хайр гэж юу болохыг мэдэхийг хүсдэг. Гэвч цөөхөн хүн л Библид хайрын тухай юу гэж бичсэнийг хардаг. Хайр бол Бичээсийн гол сэдвүүдийн нэг бөгөөд Христитгэлт амьдралын хамгийн чухал хүч мөн. Thistlebend Ministries-ийн энэхүү төлөвлөгөө нь Библи дээрх хайрын утга учрыг судалж, Бурханыг болон бусдыг хэрхэн илүү сайн хайрлах тухай өгүүлдэг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.thistlebend.org

Холбоотой төлөвлөгөө унших