Зоригтой + Үзэсгэлэнтэй IIЗагвар

Зоригтой + Үзэсгэлэнтэй II

10-с 8 дахь өдөр

ҮНЭ ЦЭНЭ/ҮНЭЛЭМЖ

Энэ үнэ цэнэтэй юу? Чиний дасгал сургуулилтанд зарцуулсан цаг хугацаачинь үнэ цэнэтэй юу? Ур чадварыг хөгжүүлэх нь үнэ цэнэтэй юу? Хэцүү ярилцлага нь үнэ цэнэтэй юу? Маргаан нь үнэ цэнэтэй юу? Чимээгүй цаг нь үнэ цэнэтэй юу? Бэлтгэлийн төгсгөлд дахин 1тойрог хийх нь үнэ цэнэтэй юу? Бэлтгэлийн үеэр тоглолтын шугамд хүрэх нь үнэ цэнэтэй юу? Урмын үгс үнэ цэнэтэй юу? Аливаа зүйл үнэ цэнэтэй эсэх нь таны юуг үнэлж, үнэлэмж тань хаана байхаас шалтгаална.

Бидний үнэлэмж хаана байх нь чухал юм.Хэрэв бидний үнэт зүйлс энэ дэлхийнхээр тодорхойлогддог бол,тодорхой хугацаанд юу болж, бидэнд ямар санагдахаас хамаарч бидний үнэт зүйлсөөр өөр байдаг. Энэ дэлхийн зүйлс түр зуурынх ба Бурханы юмс бол мөнхийнх юм.

Бурханы Үгэнд төгс Бурханд үйлчилдэг төгс бус хүмүүсийн түүхүүдбайдаг. Бурханы ашигладаг хүмүүс нь энэ дэлхийн нүдээр бол хамгийн чухал биш тоглогчид мэтхарагддаг. Гэвч Бурхан хамгийн баатар бишийг нь үнэлдэг бөгөөд Өөрийн төгс түүхэндээ тэднийг хамгийн үнэ цэнэтэй чухал болгодог.

Мосегийн хувийн амьдрал их асуудалтай түүхтэй байв.Боолчлолд орсон еврей хүн болж төрөхөд нь, еврей эх баригч Шипра, Пуах нарт бүх еврей хөвгүүдийг алахыг Фараон тушаажээ. Гэвч тэд Бурханаас эмээдэг тул хөвгүүдийг амьд үлдээсэн юм.

Тэдгээр хүүхдүүдийн нэг нь Мосе байв. Ээж нь түүнийг өсгөж чадахгүйгээ мэдэж байсан учраас түүнийг сагсанд хийсэн ба, Бурхан түүнийг Фараоны гэрт Египет хүмүүсээр өсгүүлэхийн тулд стратеги төлөвлөгөөтэй байрлуулжээ. Мосе Египетчүүдийн дунд өссөн ч,түүний зүрх ард түмнийхээ төлөө цохилж байв. Боолчлогдсон Еврей хүнтэй зүй бус харьцсан Египет хүнийг хараад тэр түүнийг хөнөөжээ! Түүний хэрэг илрэхэд тэрээр эмээсэндээ аглаг буйд руу зугтав.

Гэвч Бурхан Мосеголж, түүний яг байсан газарт нь түүнтэй уулзжээ. Бурханы хүч чадал шатаж буй бутанд үзэгдэж, тэр ариун газар зогсож байсан тулТэр Мосед;гутлаа тайл гэж хэлэв.

Бурхан Мосед хэн түүнтэй ярьж байгааг сануулсан юм. Мосегийн хариулт ичгүүрээр дүүрэв.Мосе “Миний амьдрал цаашид ямар ч үнэ цэнэгүй. Би зохистой нэгэн биш."гэж буй мэт Бурханаас "Би хэн юм бэ?" хэмээн асуусан. Мосед Бурхан өөрөөсөө анхаарлаа холдуулж Аврагч руу шилжүүл гэж хэлжээ. БИ БОЛ хэн гэдгийг сана. Мөн БИ БОЛ чамаар дамжуулан агуу ажлыг хийх гэж байна! Бурхан Мосед төлөвлөгөөгөө хэлэв. Тэрээр Еврей хүмүүсийг боолчлолоос чөлөөлж, тэдэнд эрх чөлөөг өгнө. Бурхан тэрхүү төлөвлөгөөний үнэ цэнэтэй нэгээхэн хэсэг нь Мосе гэдгийг түүнд сануулдаг. Тэр анхнаасаа л байсан. Бурханы Үг Мосегийн эргэлзээг үнэнээр сольсон. Бурханы Үг Мосегийн айдсыг баримтаар сольсон.

Мосе Бурханд дуулгавартайгаар хөдлөхөд, Бурхан Мосег хүчит арга замаараа ерөөжээ! Дуулгавартай байхад гайхалтай ерөөлүүд ирдэг! Бурхан Мосегоор дамжин ажилласан шиг, Тэр чамаар ч дамжуулан ажилладаг. Үнэн дотор амрагтун. Бурхан таныг зөв цагт нь стратеги төлөвлөгөөтэй байршуулж, эргэн тойрныхоо хүмүүст хүрээсэй гэсэндээ чамайг бүтээсэн. Амьдралдаа болсон үйл явдлуудад итгэ.

Чиний түүх бол урьд өмнө нь яригдаж байсан хамгийн агуу түүхүүдийн нэг хэсэг нь юм. Чи яг энэ цагийн төлөө төгс бүтээгдсэн нэгэн билээ. Чиний тоглох тэрхүү байр сууринд зориулж чамайг Бурхан бэлтгэсэн ба Тэр тоглоосой гэж чамаас асууж байна.

Чиний хүслийн объект Есүс болох үед чиний анхаарал өөрөөсөө Аврагч руу шилжиж, энэ ертөнцийн юу ч танд сэтгэл ханамж өгөхгүй гэдгийг ойлгох тэр мөчид, Хаанчлалын сайн сайхны төлөө болон Бурханы алдрын төлөө хийж буй бүх зүйл чинь үнэ цэнэтэй болох юм!

Энэ тухай ярь:

Та нар багийн найзууд учраас, Бурханы охидууд гэж хэн болох талаарх үнэний тухай сурахад бие биедээ тусалж чадна. Тоонд хүч байдаг гэсэн онолыг Судар дэмждэг ба - Эцэг Өөрөө Гурвын нэг гэжхэлсэн байдаг, тиймээс таны өөрийнхөө хэн болохыг олж мэдэх эрэлд ч энэ нь хамаатай юм. Багийн найзуудтайгаа хүчээ нэгтгэснээр та зүрх сэтгэлийн энэхүү тэмцэлдээ өөрийн хүч чадал, нөөц бололцоогоо арвижуулан өсгөж чадна. Дараах асуулт, дасгалыг бүлгээрээ хамтран хийцгээе:

1. Та үнэ цэнийг юу гэж тодорхойлдог вэ?

2. Хүн бүр өөрийн үнэ цэнийг тогтоохыг оролдож байна, ялангуяа атлетик, эрдэм мэдлэгийнхүрээнд. Та өөрийгөө аль хэдийнээ зохистойнэгэнбөгөөд Бурханы төлөвлөгөөний үнэ цэнэтэй хэсэг гэдгийг мэдсэнээртанд ямар мэдрэмж төрж байна вэ?

3. Өөрийн үнэ цэнийг мэд. Өөрийн үнэ цэнийг олж авна гэдэг нь Христ дотор итгэлтэй алх гэсэн үг юм. Үүнийг хэрхэн харуулах вэ? Энэ нь өөртөө итгэлтэй байхаас юугаараа ялгаатай болохыг тайлбарлана уу?

Залбирал:

Тэнгэрлэг Эцэг минь, энэ дэлхий бүтээгдсэнээс эхлээд төгсгөл хүртэл төгс төлөвлөгөө зохиосон Танд баярлалаа. Таны төлөвлөгөөний нэг хэсэг болсондоо би талархаж байна. Би дуудлагадаа итгэлтэйгээр алхахад зохисгүй мэт санагдах үед намайг үнэ цэнэтэй гэдгийг надад сануулаарай. Зөвхөн Та л зохистой бөгөөд зөвхөн Та л хүндэтгэл, алдар, магтаал хүртэх ёстой гэдгийг надад сануулж өгөөч. Таны урьдчилан бэлдсэн төлөвлөгөө тань надад таалагдаж байна. Байгаа газрынхаа хүмүүст хүрээсэй хэмээн намайг бэлтгэсэнд Танд талархъя. Есүсийн нэрээр, амен."

Ѳдѳр 7Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

Зоригтой + Үзэсгэлэнтэй II

Зоригтой + үзэсгэлэнтэй II бол анхны Зоригтой + Үзэсгэлэнтэй хичээлийн үргэлжлэл юм. Энэ бол эмэгтэй тамирчдад зориулсан 10 өдрийн хичээлийн төлөвлөгөө бөгөөд багаар эсвэл бүлгийн зохион байгуулалттайгаар хийж болно. Олон эмэгтэй тамирчдад тулгардаг зориг, мэргэн ухаан, Гоо үзэсгэлэн, үнэ цэнэ, хүч чадал зэрэг асуудлуудын талаар библийн ойлголтыг зааснаар тамирчид Жинхэнэ гоо үзэсгэлэнг ойлгож, бурханлаг, эмэгтэйлэг, өрсөлдөх сэтгэлтэй байх боломжтой юм.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org/