Чин зоригтон: 6-н долоо хоногийн аялал Загвар

Fearless: A Six-Week Journey

42-с 31 дахь өдөр

ДОЛОО ХОНОГ 5: БУРХАНААС ЭМЭЭХҮЙ

ТҮҮНИЙ ҮГИЙН УС
Иошуа 1-р бүлгийг унш. Иошуад өгсөн Бурханы үүргүүд юү байсан бэ? Иошуа бол Христийн дүрслэл юм. Бид Христ дотор байдаг. Бид хэрхэн урагшилах ёстой вэ?

ҮНЭН ДОТОР АЛХ
Таны өөрийн зорилгоос хамаагүй агуу зорилгын дагуу Бурханаар сонгогдсон нэгэн байх нь ямар утгатай болох талаар бодож үз. Та өөрийгөө Түүгээр сонгогдсон хүмүүсийн нэг гэж харж байна уу? Энэ дэлхийг бүтээхээсээ ч өмнө Өөрийнхөө элчин сайд болгохоор Тэрээр таныг сонгосон талаар та бодож үздэг үү? Түүний ариун тахилчаар? Таньд өгөгдсөн зүйлсийг эзэмших эсвэл тэдгээрийн дагуу амьдрах нь ямар утга учиртай болох талаар бодож үз. Таны амьдрал дахь Бурханы дуудлагыг мэдсэнээр, та айдасгүйгээр хэрхэн урагшилах боломжтой вэ? Галат 2:20-ын дагуу та хэний агуу угсаа залгамжлагч вэ?

ЗҮРХ СЭТГЭЛИЙН МЭЛМИЙН ХАНДЛАГА
Өнөөдрийн төв эшлэлийг чимээгүйхэн өөртөө дахин давтан хэл. Тэдгээрийг зүрхэндээ нууж, тэдгээрийг тунгаан бодож, өдрийн турш тэдгээрийг өөрийнхөө залбирлаа болго.

Галат 2:20
Амьд байгаа нь би биш, харин миний дотор амьдардаг Христ юм. Эдүгээ махбоддоо миний амьдарч байгаа нь Намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө өргөсөн Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм.
Ѳдѳр 30Ѳдѳр 32

Энэ төлөвлөгөөний тухай

Fearless: A Six-Week Journey

Таны хэрээс хэтэрсэн мэт санагдах бас итгэлийн амьдралаас тань хойш татах айдсыг хэрхэн давж гарах болон эрх чөлөөт, айдасгүй, үр нөлөө бүхий бас гэрчлэл болсон цоо шинэ амьдралаар хэрхэн амьдрахыг сурна! Завгүй ээж нар, өрх толгойлсон ээж нар мөн их сургуулийн оюутнуудад тохиромжтой.

More

We would like to thank Thistlebend Ministries and author Laurie Aker for providing this plan. For more information, please visit: http://www.thistlebend.org/