Чин зоригтон: 6-н долоо хоногийн аялал Загвар
![Fearless: A Six-Week Journey](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapistaging.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans-staging%2F333%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Долоо хоног 1: Салхи ба давалгаанууд
ТҮҮНИЙ ҮГИЙН УС
Матай 14:22-33-г унш.
Шөнийн дөрөвдүгээр манааны үед Тэр нууран дээгүүр алхан тэднийг зүглэн ирж явав. Зарим үед бид хүнд хэцүү асуудлуудаасаа болж маш ихээр цочирддог бөгөөд үүнээсээ болоод асуудлуудынхаа дунд Бурхан хэрхэн ажиллаж байгааг олж харж чаддаггүй. Ялангуяа бэрхшээл ар араасаа ирсээр байх үед. Таньд энэ ойр сонсогдож байна уу? Ямар нэгэн зүйл бидэнд хүнд цохилт өгөх бас гэнэтийн цохилтонд орох эсвэл бидний зогсож буй газар ганхаж эхлэх үед бид тулгуур цэгээ тэр чигээр нь алдах үед ордог. Үнэн болохыг нь мэддэг зүйлсээ ч бид харж чадахгүй байдалд хүрдэг. Бидний сайн мэддэг гэж бодсон тэр зүйлийг хүчирхэгжүүлэхийн тулд Бурхан үүнийг зөвшөөрсөн үү? Бурхан бүгдийг хянаж байгаа гэдгийг бид ҮНЭХЭЭР мэддэг бас бид үүнд ямар ч үед итгэдэг үү?
ҮНЭН ДОТОР АЛХ
Салхи тэднийг сөрөн салхилж байсан бөгөөд тэднийг давалгаа хүчтэй цохиж байсан. Дагалдагчид хаашаа ч хүрэхгүй байгаа мэт харагдаж байсан. Гэвч Бурхан Өөрийнхөө Үгэнд, Тэмцэлдэхээ больж, Бурхан гэдгийг минь мэд хэмээн хэлсэн (Дуулал 46:10). Бүх зүйл тийм ч сайнгүй байх болон хөмрөх гэж байгаа мэт санагдах үед Бурханы үгийн үнэнд найдах нь тийм ч амархан биш. Есүс цовдлогдохоосоо өмнө дагалдагчиддаа хандан юу гэж хэлснийг сонс: Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан (Иохан 16:33). Бидэнд ирдэг зовлон бэрхшээлүүдийг давалгаа дүрслэн харуулдаг. Бид хараагаа Есүс дээр биш харин асуудлууд дээрээ тусгахаар маш ихээр соригддог. Залбирч байхдаа, Тэр бол Бурхан учраас мөн Тэр зөвхөн салхи болон давалгаануудыг захираад зогсохгүй таны амьдралыг оролцуулан бүх дэлхийг тэр чигээр нь захирдаг учраас Бурханыг магт. Ямар нэгэн үл итгэл эсвэл эргэлзээнийхээ төлөө гэмш. Хэрэв шаардлагатай бол, Петртэй адил тусламж эрэн: Эзэн, намайг авраач гэж орил (Maтай 14:30). Цаг байвал Иохан 15-р бүлгийг уншиж эхлэ. Тэрээр таньтай ярих үед нь Есүсийг сонсож, Түүнээс урам зоригийг ав.
ЗҮРХ СЭТГЭЛИЙН МЭЛМИЙГ ТӨВЛӨРҮҮЛ
Өнөөдрийн төв эшлэлийг чимээгүйхэн дахин давтан хэл. Зүрхэндээ түүнийг нууж, түүнийг тунгаан бод, бас өдрийнхөө туршид үүнийг залбирлаа болго.
Матай 14:31-33
Есүс тэр даруй гар сунган түүнийг зуурч—Өчүүхэн итгэлтэн минь ээ, чи юунд эргэлзэв? гэж хэлсэн. Тэр хоёрыг завин дээр гарахад салхи зогссон. Мөн завин дээр байгсад Түүнд мөргөж—Та үнэхээр Бурханы Хүү мөн гэцгээв.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
![Fearless: A Six-Week Journey](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapistaging.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans-staging%2F333%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Таны хэрээс хэтэрсэн мэт санагдах бас итгэлийн амьдралаас тань хойш татах айдсыг хэрхэн давж гарах болон эрх чөлөөт, айдасгүй, үр нөлөө бүхий бас гэрчлэл болсон цоо шинэ амьдралаар хэрхэн амьдрахыг сурна! Завгүй ээж нар, өрх толгойлсон ээж нар мөн их сургуулийн оюутнуудад тохиромжтой.
More
We would like to thank Thistlebend Ministries and author Laurie Aker for providing this plan. For more information, please visit: http://www.thistlebend.org/