21 ѳдрийн мацаг барилтЗагвар
Мацаг барилт нь нууц байх ёстой биш гэж үү? Та магадгүй энэхүү аянаа хамтдаа мацаг барих хэсэг бүлэг хүмүүстэй эхлүүлсэн байж болох юм. Библи дэхь ихэнх мацаг барилтууд нь эрх мэдэлтнүүдээс зарлагсдан бүхэл хэсэг бүлгээрээ хамтдаа оролцох зорилготой мацаг барилтууд байдаг байсан. Энэхүү сургаальд Есүсийн хэлж буй хамгийн гол зүйлсэд анхаарлаа илүүтэйгээр хандуул. Мацаг барилтын талаархи бусадтай ярилцсан ярианы тань цаад үндэслэл нь юу байсан бэ? Энэ нь бусдыг урамшуулахын тулд байсан уу эсвэл бусдаас дэмжлэг авахын тулд байсан уу? Ариун нэгэн эсвэл сүнслэг нэгэн мэтээр бусдад харагдах далд хүсэл байсан уу? Эдгээр асуултууд дахь хариултуудыг зөвхөн--та бас Бурхан л мэднэ. Таны мацаг барих үндэслэлийг ил гаргах бас зүрх сэтгэлээ бардам байдлын үүлээр халхлахгүйгээр хэрэгтэй урамшууллаа эрж хайх арга замуудыг өнөөдөр Бурханаас гуйгаарай.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Сүнслэг хүмүүжил болох Мацаг барих дээр анхаарлаа төвлөрүүлэх замаар шинэ жилээ эхлэ. Энэхүү уншлагийн төлөвлөгөө нь мацаг барилтын талаар хэд хэдэн сургаалиуд болон эргэцүүлэн бодох ба Бурхантай ойр байхад урамшуулсан бусад сургаалиудыг агуулсан. 21 өдрийн турш та, өдөр бүр Библиэс унших, товч чимээгүй цаг, тусгал асуултууд, болон анхаарлаа төвлөрүүлэхүйц залбирал зэргийг хүлээн авах болно.
More
We'd like to thank Life.Church for their generosity in providing the structure for the 21 Day Fast reading plan.