Ажлын талбар дээрээ итгэлээ харуулах нь: Бүрэн бүтэн амьдралаар амьдрахуйЗагвар
Ажил хөдөлмөртөө Бурханыг урих нь
Нийгэм биднийг итгэлийн амьдралаа гэр орон, ажил, гэр бүлийн харилцаа гэх мэт зүйлсээс ялгаж салган, зөвхөн сүм чуулган дээрээ л, эсвэл Библи судлалын бүлэг дээрээ л итгэлээ харуулах ёстой мэтээр ойлгуулдаг. Харин Бурхан бидний амьдралын бүхий л талбарт байхыг хүсдэг. Бид ажил хөдөлмөрөөсөө, эсвэл амьдралынхаа аль нэг талбараас итгэлийн амьдралаа тусгаарласнаар Бурханы хийх ажлыг хязгаарлаж байдаг.
Бурхангүйгээр ажиллавал бид ажлаа өөрсдийн хүч, мэдлэг чадвараар хийх болно. Та долоо хоног дуусах үед, тэр ч байтугай нэг өдөр өнгөрөхөд л ямар ч хүчгүй болтлоо ядарч сульдан, бөөн стресс болчихсон байдаг уу? Үнэндээ бидний дотор Ариун Сүнс оршдог бөгөөд энэ нь үнэхээр гайхалтай давуу талыг бидэнд олгож байдаг. Ариун Сүнс бидний бодол санаа, мэдрэмж, үйлдэл бүрийг өөрчлөн шинэчилж, ингэснээрээ бидний дотор оршин буй Ариун Сүнстэй бид хамтран ажиллах, зөвхөн Бурханаас ирдэг мэргэн ухаан, хүч чадлыг хүлээн авах боломжтой болдог юм.
Ажил хөдөлмөрөө Ариун Сүнсний хүч, мэргэн ухаанаар хийх нь бодсоноос маань ч илүүгээр биднийг хүчирхэгжүүлэн чиглүүлж байдаг. Гэхдээ энэ нь биднээс сонголт хийхийг шаарддаг. Бид Бурханыг ажлынхаа талбарт урьж, Түүнд зориулан орон зай гаргах сонголтыг хийх хэрэгтэй.
Дараах энгийн алхмуудаар дамжуулан ажлын талбар дээрээ Бурханы хүчийг урих боломжтой. Үүнд:
● Зүрх сэтгэл, оюун ухаанаа нээх. Тухайн өдрийг эхлэхээс өмнө ажлын хуваариа харж, төлөвлөсөн уулзалтуудынхаа төлөө залбир. Бурханыг ажлын өдөртөө урьж, бүхий л өдрийн турш Түүнийг эрэлхийлж, Бурханы ажиллаж байгааг харах үедээ талархаж сураарай.
● Ажлын өдөртөө Бурханд зориулан орон зай гаргах. Өдрийн тодорхой үеүдэд ажлаа түр зогсоож, Дуулал 143:6-д Давидын хэлсэн шиг Бурхан руу гараа сунган, Түүний удирдамжийг хүсэж байгаарай.
● Таны дотор оршиж байгаа Ариун Сүнсний хүчийг ойлгохыг эрэлхийл. Есүсийг үхэгсдээс амилуулсан яг тэр хүч бидний дотор оршдог. Бурханы хүч чадлын гайхамшгийг, агуу байдлыг ойлгоход тань туслахын төлөө Бурханд хандан залбир.
Өнөөдөр та ажил хөдөлмөр дээрээ Бурхан Эзэний хүч чадлыг хэрхэн харуулж болох вэ?
Залбирал
Тэнгэрлэг Аав аа, Таны Ариун Сүнс бидний дотор оршдог учир Танд үнэхээр баярлалаа. Та миний зүрх сэтгэлийг гэрэлтүүлээч, тэгвэл би Ариун Сүнсээр дамжуулан надад өгөгддөг Таны гайхалтай сүр хүчийг, бат найдварыг ойлгож чадна. Одоогийн ажил дээрээ Танд зориулж хэрхэн орон зай бий болгохыг надад харуулж өгөөч. Есүсийн нэр дээр залбирлаа. Амен
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бид итгэлээ ажил хөдөлмөртэйгөө уялдуулан нэгтгэж, нэгэн цогц зүйл болгоход суралцах хэрэгтэй. Бидний хийж байгаа бүхий л зүйл дээр Бурханд итгэх итгэл болон Бурхантай харилцах харилцаа маань илэрхий харагддаг байх аваас бид ажлынхаа талбар дээр жинхэнэ зорилго болон ер бусын хүч чадлыг олж харах болно. Энэхүү таван өдрийн төлөвлөгөө нь таныг ажлын талбар дээрээ итгэлээ харуулж сурахад туслах таван чухал алхмаар хөтлөн дагуулах бөгөөд тийнхүү та Бурханы алдрын төлөө жинхэнэ бүрэн бүтэн амьдралаар амьдрахад суралцах юм.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Азийн манлайллын хөгжлийн сүлжээнд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://unleashatwork.org/ |