Ажлын байран дээрх санаа зовнилЗагвар
Бүгдийг амжуулах ёстой гэсэн түгшүүр
Гэрт нь зочид гийчид ирэхэд Марта, Мариа нар тэдэнд хамтран үйлчилдэг байв. Нэгэн орой Есүс дагалдагчдын хамт айлчлан ирсэн нь Мартаг ихэд түгшээв. Би энэ бүхнийг ганцаараа хийж амжих болов уу? Зочид маань сэтгэл хангалуун гарах болов уу? Хэтэрхий санаа зовнисноосоо болоод Марта Есүст гомдоллон: “Эзэн, дүү минь намайг үйлчлэлд ганцаарыг минь орхисныг минь Та анзаарахгүй байна уу?” гэдэг.
Хариуд нь Есүс харилцан яриаг “эгч дүүсийн ажил үүргийн хуваариас” Өөртэй нь харилцах харилцаа руу эргүүлдэг. “Чи мөн ч олон юманд санаа зовж үйлээ үзэх юм даа. Үнэндээ ганцхан л юм хэрэгтэй. Өөрөөс нь булаагдашгүй сайныг Мариа сонгон авчээ гэв”. Есүс Мартагийн өгөөмөр үйлчлэлийг огтхон ч үгүйсгэлгүйгээр харин Мартад хэрэгтэй “ганцхан зүйл” бол Есүстэй харилцах харилцаа юм гэдгийг хэлсэн байна.
Эгч дүүс өөрсдийнхөө ажлыг амар тайван, баяр хөөртэйгөөр дуусгах цор ганц арга зам нь Есүсийн хайр юм. Есүсийн хөлд суух цаг гаргаагүй учраас Марта санаа зовнилоор дүүрэн нэгэн болж хувирсан байв.
Мартагийн ажил таны ажилтай л адилхан чухал ажил байсан юм. Таны үйлсэд Есүсийн хайр үгүй бол санаа зовнилоор дүүрэн л байх болно. Та санаа зовниж эхлэх гээд байвал Эзэнд цаг гаргаарай. Гүнзгий амьсгаа аваад найз руугаа залгаж хамт залбирч болох юм. Та юу нь хамгийн чухал вэ гэдгийг санан, Түүн (Есүс) дээр төвлөрөх үед ажил үүргийн жагсаалт тань стресс багатай байх болно. Магадгүй ажлын жагсаалтаасаа өнөөдөр хийх нэн тэргүүний чухал ажил, маргааш хийгдэж болох ажил гэх мэтчилэн ялган салгаж болох юм.
Ихэнх хүмүүсийн хувьд ажлын гүйцэтгэл нь хэн болохыг нь тодорхойлж байдаг. Та өөрийгөө ажлын гүйцэтгэлээрээ дүгнэдэг нэгэн бол завгүй байхдаа сэтгэл хангалуун байж ажил хойшлогдох зайлшгүй нөхцөл байдалд тавгүйтдэг болов уу. Төгс сайн хийж чадаагүй бол бусад хүмүүс намайг хэрхэн дүгнэх бол гэхээс маш их стресст ордог байж болох юм. Хэрэв та ийм төрлийн хүн бол Бурхан Эзэнтэй ойр харилцаатай байж, хэн бэ гэдгийг тань таниулж өгөхийг гуйгаарай.
Залбирал
Бурхан минь, би маш олон зүйлийн төлөө санаа зовниж, түгшиж байна. Гэвч надад хэрэгтэй нь зөвхөн Та билээ. Хамгийн түрүүнд Тань дээр анхаарлаа төвлөрүүлэхэд туслаач. Амэн.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Ажил дээр санаа зовних олон шалтаг гарна. Хийх ёстой зүйлсээ цагт нь амжуулах гэж яарахаас эхлээд, амжилт гаргалгүй алдахвий гэх айдас, дарга хамтран ажиллагсадаас мэдрэх дарамт гэх мэт. Гэвч эдгээр нь Бурханы хувьд гайхмаар зүйлс биш ээ. Эдгээрийг туулж өнгөрүүлсэн хүмүүсийн түүх, итгэл найдварыг та Библээс олж уншина.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://unleashatwork.org/